Saturday, April 18, 2009

Time 1-Цаг хугацааг илэрхийлэх 1

Time 1-Цаг хугацааг илэрхийлэх 1

Цаг хэд болж байгааг хэлж сурцгаая

Twelve o`clock

Six o`clock

One o`clock

Seven o`clock

Two o`clock

Eight o`clock

Three o`clock

Nine o`clock

Four o`clock

Ten o`clock

Five o`clock

Eleven o`clock

Morning(Өглөө)

Afternoon(Үдээс хойш)

Evening(Орой)

Night(Шөнө)

00.01 - 12.00

12.01 to 18.00

18.01 to 22.00

22.01 - 24.00

Англи хэлэнд бид аливаа цаг тэдээс тэд өнгөрч байвал "past" гэж хэлнэ. Мөн англи хэлэнд цагийг хэлэхдээ эхлээд минутаа дараа нь цагаа хэлдэг.

Example:

It
`s twenty past nine. (9-өөс 20 минут өнгөрч байна гэж байна. Энэ нь манайхаар 9.20 болж байна гэсэн үг)

It`s 10 past 8. (8 аас 10 минут өнгөрч байна гэж байна энэ нь 8.10 болж байна гэсэн үг)

* Хэрвээ аливаа цаг тэдээс тэдэд дутуу байна гэвэл "to" гэж хэлдэг.

Example:

It`s 25 to 6. (6 аад 25 минут дутуу байна гэж байна энэ нь манайхаар 5.35 болж байна гэсэн үг)

It`s 10 to 1. (12.50 болж байна)


* Хэрвээ яг 1, 2 цаг болж байна гэвэл "o
`clock" гэдэг үгийг хэрэглэнэ.

Example:

It`s five o`clock. (5 цаг болж байна)

It` 12 o`clock. (12 цаг болж байна)

* Мөн 15 минутыг хэлэхдээ
"quarter" гэж хэлнэ. Энэ нь аливаа юмны дөрөвний нэг гэсэн үг.

Example:

It
`s quarter (15 минут) to six. (6-д 15 минут дутуу байна, манайхаар 5.45 болж байна)

It`s quarter (15 минут) past 3. (3-аас 15 минут өнгөрч байна, манайхаар 3.15 болж байна)

* Хэрвээ 30 минут хэлвэл "half" гэдэг үгийг ашиглаж хэлдэг. Энэ нь (хагас) гэсэн утгатай үг юм.

Example:

It`s half past 7. (7.30 буюу 7 хагас болж байна)

It`s half past 11. (11.30 болж байна)

* Англичууд тэдэд 30 минут дутуу байна гэж ярьдаггүй дандаа өнгөрч байгаа хэлбэр дээр ярьдаг. Тэгэхлээр үргэлж (past) гэдэг үгээ л хэрэглэнэ гэсэн үг.


* Заримдаа англи хэлэнд цагийг манайх шиг 2 хувааж хэлдэг.

Example:

It
`s seven twenty-five. (Долоо хорин тав болж байна.)

It`s 3.30. (It`s three-thirty) (Гурав гуч болж байна.)

* Заримдаа бид өглөөгүүр, үдээс хойш, оройдоо гэдэг үгийг ашиглаж хэлж болдог. Жишээ нь: in the morning, in the afternoon, in the evening.

Example:

The time was 11.30 in the morning. (Өглөөний 11 хагас болж байсан)

It was 10 o`clock in the evening. (Оройны 10 болж байсан)

* Хэрвээ шөнө дунд гэж хэлэх бол "аt night" гэж хэлнэ, "in the evening" гэж хэлэхгүй.

Анхааруулга!

Өглөөний цагийг "AM" оройны цагийг "PM" гэж тэмдэглэдэг.

Example:

Can you come tomorrow at 10AM ? (Чи маргааш өглөөний 10 цагт ирж чадах уу?)

Yesterday I went to Baganuur at 12AM . (Би өчигдөр шөнийн 12-т Бага нуур явсан)

Анхаар! Энд шөнийн 12 юм бол яагаад "AM" гэж гайхаж байгаа бол шөнийн 12 цагаас хойш өглөө болдог гэдгийг бүү мартаарай!

The shop closes at 6 PM. (Дэлгүүр орой 6-гаас хаадаг)

No comments: