Monday, April 27, 2009

Present simple tense – Энгийн одоо цаг

Энгийн одоо цаг - нэрнээсээ эхлээд бүх зүйл энгийн. Ер нь аливаа цагийг үзэхдээ 2 үндсэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:


1-рт ямар нөхцөлд хэрэглэх
2-рт өгүүлбэрт үйл үгийн бүтэц ямар байх ба тухайн үзэж байгаа цаг эх хэлэнд минь ямар хэлбэрээр буух

Энгийн одоо цагийг хэрэглэдэг хэдхэн тохиолдол байдаг:

- Давтагдан үйлдэж байгаа үйлийг энэ цагаар илэрхийлдэг.

I get up early in the morning Би өглөө эрт босдог
Dorj works in a shop Дорж дэлгүүрт ажилладаг
Bat sells newspapers Бат сонин зардаг
Tulga goes to school by bus Тулга сургуульдаа автобусаар явдаг

Энэ тохиолдолд үйл хөдлөлийн давтамжийг илэрхийлдэг үгнүүдийг өргөн хэрэглэдэг.

always, usually, often, sometimes, seldom, rarely, hardly ever, never гэх мэт бөгөөд хүн өөрөө ямар утга санаа илэрхийлж буйгаас хамааран аль нэгийг сонгон хэрэглэдэг.

I always go hunting Би дандаа анд явдаг
I usually go hunting Би ихэвчлэн анд явдаг
I often go hunting Би байнга анд явдаг
I sometimes go hunting Би заримдаа анд явдаг
I seldom go hunting Би хааяа анд явдаг
I rarely go hunting Би анд ховорхон явдаг
I hardly ever go hunting Би анд бараг явдаггүй
I never go hunting Би анд огт явдаггүй

Үйлийн давтамжийг илэрхийлсэн үг үйлийн эзэн үйл үг хоёрын хооронд байрладаг бөгөөд зөвхөн sometimes үгийн хувьд өгүүлбэрийн эхэнд байж болдог.

Sometimes I go hunting

Үүнээс гадна every гэдэг үгийн тусламжтайгаар давтагдах санааг гаргаж болдог бөгөөд энэ тохиолдолд эдгээр үг нь өгүүлбэрийн эхэнд эсвэл эцэст байрлана.

Every Saturday I go hunting
I go hunting every Saturday

Every day, every week, every month, every year, every summer, every hour, every minute гэх мэт.

- Бодит байдал ба байнгын шинж тэмдэг

The sun rises early in summer Зуны улиралд нар эрт манддаг
Water boils at 1000C Ус 100 хэмд буцалдаг

- Нэгэнт тогтсон хуваарийн дагуу болдог зүйлсийн тухай

Banks open at 9 a.m. Банкууд 9 цагт онгойдог
The train arrives at 8 p.m. Галт тэрэг орой 8 цагт ирдэг

Англи хэлний идэвхтэй хэлбэрийн өгүүлбэрийн ерөнхий бүтэц

Subject+ Verb + Object
Үйлийн эзэн + үйл үг + тусагдахуун

гэсэн үндсэн хэлбэртэй байдаг

S- Subject буюу үйлийн эзэн
V- Verb буюу үйл үг
O- Object буюу тусагдахуун

I read a book

би -үйлийн эзэн унших - үйл үг ном - тусагдахуун
I read а bооk-

Харин Монгол хэлэнд өгүүлбэрийн ерөнхий бүтэц

S + O + Verb
Үйлийн эзэн + тусагдахуун +үйл үг

гэсэн үндсэн хэлбэртэй байдаг

Би ном уншдаг
Би - үйлийн эзэн
ном - тусагдахуун
уншдаг - үйл үг



Энгийн одоо цагийн өгүүлбэрийн бүтэц

Subject + Verb (+ -s) + Object
Үйлийн эзэн +үйл үг (+ -s) + тусагдахуун

Одоо бүгдээрэээ энгийн одоо цагийн үйл үгийн хувирал, өгүүлбэрийн хүүрнэх, асуух үгүйсгэх хэлбэрүүдийн бүтцийг үзье. Англи хэлний үйл үг хувираагүй хэлбэр дээрээ to гэсэн хэсгийн хамт бичигддэг. Жишээ нь:

to write to go to see
to do to have to eat

гэх мэт


Хүүрнэх хэлбэр / Positive form

Энгийн одоо цагийн хүүрнэх хэлбэрийн үйл үг дараах байдлаар хэлбэрждэг:

I read a book Би ном уншдаг
You study English Чи Англи хэл сурдаг
He plays tennis every Sunday Тэр эрэгтэй бүтэн сайн өдөр бүр теннис тоглодог
She cooks every evening Тэр эмэгтэй орой бүр хоол хийдэг
It rains a lot here Энд бороо их ордог
We play computer games Бид компьютер тоглоом тоглодог
You listen to music Та нар хөгжим сонсдог
They build a house
Тэд байшин барьдаг

Эндээс харахад энгийн одоо цагийн үйл үг нь үйл үгийн хувираагүй хэлбэрийн to туслах үгийг хасан хэрэглэдэг байна.

write go study
do have eat

гэхдээ III биеийн нэг тоон дээр хэрэглэхдээ үйл үгэн дээр -s залгаварыг нэмж хэрэглэх ёстой

He writes books.
She goes to school.
Bataa studies* history.
Dolgor eats lunch at 12.
My teacher has** a dog. гэх мэт

*хэрэв үйл үг -y үсгээр төгссөн байвал -s залгавар залгахад -y үсэг нь -ie- болж хувирдаг

**have гэдэг үйл үг -s залгавар аваад has болж хувирдаг болохыг анхаарна уу

Үгүйсгэх хэлбэр / Negative form

Ер нь англи хэлэнд үгүйсгэх хэлбэр болон асуух хэлбэр үүсгэхэд заавал туслах үйл үг хэрэгтэй болдог бөгөөд туслах үйл үг нь цаг тус бүрд өөр өөр байдаг. Энгийн одоо цагийн хувьд туслах үйл үг нь do байдаг ба III бие дээр does болон хувирдаг байна. Мөн туслах үйл үг хэрэглэж байгаа тохиолдолд цагийн болон биеийн хувирлыг туслах үйл үг нь авдаг байна. Мэдээж үгүйсгэсэн хэлбэр үүсгэж байгаа тохиолдол not заавал хэрэглэгдэх нь тодорхой.

Subject + do not/does not+Verb + Object
Үйлийн эзэн + do not/does not +үйл үг + тусагдахуун

I ба II биед do not
III биед does not
I do not read a book Би ном уншдаггүй
You do not study English Чи Англи хэл сурдаггүй
He does not play tennis every Sunday Тэр эрэгтэй бүтэн сайн өдөр бүр теннис тоглодоггүй
She does not cook every evening Тэр эмэгтэй орой бүр хоол хийдэггүй
It does not rain a lot here Энд бороо их ордоггүй
We do not play computer games Бид компьютер тоглоом тоглодоггүй
You do not listen to music Та нар хөгжим сонсдоггүй
They do not build a house Тэд байшин барьдаггүй

Нэгэнт III бие нэг тоон дээр does туслах үйл үг нь -s дагаварын авсан байгаа тул үйл үгэн дээр нь дахиж -s дагаварыг залгахгүй.

Зөв: She does not cook
Буруу: She does not cooks

Товчилсон хэлбэр:
do not = don`t
does not = doesn`t

I don`t read a book
You don`t study English
He doesn`t play tennis every Sunday
She doesn`t cook every evening
It doesn`t rain a lot here
We don`t play computer games
You don`t listen to music
They don`t build a house

Асуух хэлбэр / Interrogative form
Асуултыг дотор нь нэлээд хэд ангилдаг бөгөөд ерөнхийд нь Yes/No буюу Тийм/Үгүй төрлийн асуулт ба Wh-questions буюу асуух үгтэй асуултууд. Энгийн одоо цагийн асуух хэлбэрт хэрэглэгддэг туслах үйл үг нь do ба does. I, II бие ба олон тоон дээр do, III биед does гэсэн туслах үйл үг хэрэглэгдэнэ.

Yes / No questions
Энэ төрлийн асуултууд ямагт туслах үйл үгээрээ эхэлдэг болохыг анхаарна уу. Асуултын ерөнхий бүтцийг харуулбал:

Do/Does+ Subject +Verb + Object
Do/Does +үйлийн эзэн +үйл үг + тусагдахуун

Do you study English? Та англи хэл үздэг уу?
Does he play tennis every Sunday? Тэр эрэгтэй бтэн сайн өдөр бүр теннис тоглодог уу?
Does she cook every evening? Тэр эмэгтэй орой бүр хоол хийдэг үү?
Does it rain a lot here? Энд бороо их ордог уу?
Do you listen to music? Та нар хөгжим сонсдог уу ?
Do they build a house? Тэд нар байшин барьдаг уу?

Энэ төрлийн асуултанд yes/no хэмээн хариулах бөгөөд асуулт бүтэн ба богино гэсэн 2 хэлбэртэй


Зөвшөөрсөн Үгүйсгэсэн
Do you study English? Yes, I do. No, I don`t.
Does he play tennis every Sunday? Yes, he does. No, he doesn`t.
Does she cook every evening? Yes, she does. No, she doesn`t.
Does it rain a lot here? Yes, it does. No, it doesn`t.
Do you listen to music? Yes, we do. No, we don`t.
Do they build a house? Yes, they do. No, they don`t.

Эдгээр богино хариултууд зөвхөн тийм эсвэл үгүй гэсэн санааг л агуулна. Харин асуултанд бүрэн хэлбэрээр хариулбал дараах хэлбэртэй байна


Зөвшөөрсөн
Үгүйсгэсэн
Do you study English? Yes, I study English. No, I do not study English.
Does he play tennis every Sunday? Yes, he plays tennis every Sunday. No, he does not play tennis every Sunday.
Does she cook every evening? Yes, she cooks every evening. No, she does not cook every evening.
Does it rain a lot here? Yes, it rains a lot here. No, it does not rain a lot here.
Do you listen to music? Yes, we listen to music. No, we do not listen to music
Do they build a house? Yes, they build a house No, they do not build a house.




Wh-questions / Асуух үгтэй асуултууд
Энэ төрлийн асуултанд асуух үг заавал орох ба шууд тийм/үгүй хэмээн хариулж болдоггүй.

Wh + do/does+ Subject +Verb (+ Object)
Асуух үг + do/does +үйлийн эзэн +үйл үг (+ тусагдахуун)

Why do you study English? Та яагаад англи хэл үздэг вэ?
What does he play on Sunday? Тэр эрэгтэй бүтэн сайн өдөр бүр юу тоглодог вэ?
What does she do every evening? Тэр эмэгтэй орой бүр юу хийдэг вэ?
What kind of music do you listen? Та нар ямар хөгжим сонсдог вэ?
Where do they go to school house? Тэд нар аль сургуульд явдаг вэ?


Асуух үгнүүд:
What, when, where, how, which, why, who, whose гэх дангаараа байх боловч өөр үгтэй нийлэн нийлмэл асуух үгсийг үүсгэдэг.

How much - хэр их
How many - хэдэн ширхэг
What time - хэдэн цагт
What kind - ямар төрлийн
What color - ямар өнгийн
How old - хэдэн настай / хэр зэрэг хуучин
How long - хэр зэрэг урт

Жишээ:

What time do you get up? Та хэдэн цагт босдог вэ?
How many children do you have? Та хэдэн хүүхэдтэй вэ?
What kind of movie do you like? Та ямар төрлийн кино үзэх дуртай вэ?
What color of clothes do you like to wear? Та ямар өнгийн хувцас өмсөх дуртай вэ?
How old are you? Та хэдэн настай вэ? How long is her hair? Түүний үс хэр урт вэ?

2 comments:

Hosmonh Hosmonh said...

wow tnx :))

Batbayr Dalaijargal said...

ene chine zarim ni shal hudlaa bna shdee aldaatai bn