Tuesday, April 28, 2009

Present Perfect Tense –Одоо Төгссөн цаг

Present perfect буюу төгс одоо цагийг хэрхэн зөв ашиглах ямар тохиодолд хэрэглэгддэгийг сайн ойлгочихвол энэ цаг бидний ярьдаг шиг тийм хэцүү зүйл биш юм. Present Perfect гэсэн үгийг орчуулж ойлгох шаардлага огт байхгүй. Хэрэв орчуулбал Төгс одоо цаг гэж орчууллагддаг бөгөөд энэ нь суралцагсдын толгойг их эргүүлдэг юм. Тийм учир зүгээр present perfect гэж ийм цаг байдаг ийм зүйл илэрхийлдэг гээд ойлгочиход л хангалттай.

Хэрэглэгддэг тохиолдолууд

1. Ямар нэгэн зүйлийг өнгөрсөнд хийсэн ба түүний үр дүн нь одоо мэдэгдэж байгаа.

present perfect

- Хүүхэд аяга хагалчихсан байна - хагарах гэдэг үйлдэл өнгөрсөнд болсон ба аяга одоо хагархай байгаа.

A kid has broken a cup

- Би гэрийн даалгавраа хийчихсэн байгаа - гэрийн даалгавар хийх гэдэг үйлдэл өнгөрсөнд хийгдсэн ба одоо надад шалгуулахад бэлэн ч юм уу үзүүлэхэд бэлэн гэрийн даалгавар байгаа тохиолдолд.

I have done my homework.

- Бат шинэ машин худалдаад авчихсан байгаа - шинэ машин худалдаж авах гэдэг үйлдэл өнгөрсөнд болсон ба одоо машин нь шинэ байгаа тохиолдолд.

Bat has bought a new car.

- Бороо орчихсон байна - бороо орох гэдэг үйл өнгөрсөнд болсон ба одоо газар нойтон байгаа тохиодолд.

It has rained.

Үйл явдал нь өнгөрсөнд болсон ба тэр тун саяхан бол just гэдгийг хэрэглэж болно.

Bat has just bought a new car - Бат дөнгөж шинэ машин худалдаж авчихаад байна.

Үйл явдал нь бодож байснаас өмнө болсон байвал already гэдэг үг хэрэглэнэ.

I have already done my homework - Би аль хэдийн гэрийн даалгавараа хийчихсэн байгаа.

2. Ямар нэгэн үйлдлийг өнгөрсөнөөс одоо хүртэл хэдий хэр хугацааны турш үйлдэж байгаа. Энэ тохиолдолд ямар хугацааны турш буюу үргэлжилсэн хугацаа хэлж байгаа бол for харин ямар нэгэн мөчөөс хойш гэж ярьж байгаа бол since гэдэг үг хэрэглэдэг.

present perfect

- Бид энд 6 сарын турш амьдарч байгаа.

We have lived here for 6 months.

- Би англи хэлийг 3 жилийн турш үзэж байгаа.

I have studied English for 3 years.

- 1 сараас хойш Туяа энэ компанид ажиллаж байгаа.

Тuya has worked in this company since January

3. Ямар нэгэн үйлдлийг өнгөрсөнд хэдэн удаа хийж байсныг одоо цагийн өнгөнөөс дүгнэн ярьж байгаа. Энэ тухай өгүүлбэрт одоогийн байдлаар гэсэн санаа давхар агуулагдаж байдаг.

- Би энэ долоо хоногт 3 дахь номоо уншиж байна.

I have read 3 books this week.

- Ганаа 6 лааз шар айраг уучихаад байна.

Ganaa has drunk 6 cans of beer so far. /so far - одоогийн байдлаар/

4. Ямар нэгэн зүйлийг өнгөрсөнд хэзээ нэгэн цагт хийж үзсэн эсвэл үзээгүй тохиолдолд энэ цагийг хэрэглэдэг. Мөн ямар нэгэн зүйлийг хэдэн удаа хийж үзсэн талаар дүгнэн ярих үед бас хэрэглэгддэг ба энэ тохиолдолд ever гэдэг үг ашигладаг бөгөөд урьд өмнө хэзээ нэгэн цагт гэсэн санаа агуулна.

present perfect

- Би хэзээ ч далай үзээгүй.

I have never seen ocean.

- Чи анд явж үзсэн үү.

Have you ever gone hunting?

- Би Ромд 3 удаа очиж үзсэн.

I have been to Rome 3 times.

zurag

Англи хэлний үйл үг дараах хэлбэрүүдээр хувирдаг

Infinitive буюу тодорхойгүй хэлбэр Past simple буюу энгийн өнгөрсөн цаг Past participle буюу үйлт нэрийн өнгөрсөн цаг Present Participle буюу үйлт нэрийн одоо цаг
go went gone going
do did done doing
play played played playing
talk talked talked talking

Хүснэгтээс харахад дүрмийн үйл үгний энгийн өнгөрсөн цаг ба үйлт нэрийн өнгөрсөн цагийн хувирал ижилхэн байдаг байна. Харин Дүрмийн бус үйл үгний хувирлууд өөр өөр байдаг тул цээжлэх шаардлагатай. Дүрмийн бус үйл үгний жагсаалтыг харна уу.

Үйл үгийг дүрмийн /regular ба дүрмийн бус /irregular гэж хоёр ангилдаг. Дүрмийн үйл үгийн хувьд -ed гэсэн залгавар авч өнгөрсөн цаг нь үүсдэг бол дүрмийн бус үйл үгийн хувьд тухайн үйл үг хувирч өнгөрсөн цаг нь үүсдэг тул эдгээр үйл үгсийг цээжлэх шаардлагатай байдаг:

Дүрмийн үйл үг

work

like

talk

+ -ed

worked

liked

talked

Дүрмийн бус үйл үг

go went gone
see saw seen
have had had
do did done

Англи хэлний өгүүлбэрийн бүтэц дараах хэлбэртэй байдаг:

S+V+O

S - Subject буюу үйлийн эзэн
V - Verb буюу үйл үг
O - Object буюу тусагдахуун

Present Perfect цагийн өгүүлбэрийн бүтэц

S +

have

has

verb+ed + O

Анхаар! үйл үг нь энгийн өнгөрсөн цаг биш нөхцөлт үйлийн өнгөрсөн цагийн хувирлаар хувирах ёстой.

Зөвшөөрсөн хэлбэр

They have gone to school Тэд сургуульдаа явчихсан байгаа
You have worked very hard for 3 days Чи 3 хоногийн турш их шаргуу ажиллалаа
She has cooked dinner Тэр хоол хийчихсэн байгаа
We have ranslated the story Бид өгүүллэгийг орчуулчихсан байгаа
I have been to London Би Лондонд очиж үзсэн
She has seen this movie twice before Тэр энэ киног урьд нь 2 удаа үзсэн

Үгүйсгэсэн хэлбэр

Англи хэлэнд асуух өгүүлбэр ба үгүйсгэсэн өгүүлбэр үүсгэх тохиолдолд заавал туслах үйл үг хэрэгтэй байдаг бөгөөд present perfect цагийн хувьд туслах үйл үг нь have/has байдаг. Мэдээж үгүйсгэсэн хэлбэр үүсгэж байгаа бол not гэдэг үгийг авна.

Үгүйсгэсэн
Үгүйсгэсэн ба товчилсон
They have not gone to school Тэд сургуульдаа яваагүй байгаа
They haven`t gone to school
You have not worked very hard for 3 days Чи 3 хонгогийн турш шаргуу ажиллалаагүй
You haven`t worked very hard for 3 days
She has not cooked dinner Тэр хоол хийгээгүй байгаа
She hasn`t cooked dinner

We have not translated the story

Бид энэ өгүүллэгийг орчуулаагүй байгаа
We haven`t translated the story
I have not been to London Би Лондонд очиж үзээгүй I haven`t been to London
She has not seen this movie before Тэр өмнө нь энэ киног үзээгүй She hasn`t seen this movie before

Хэрэв үгүйсгэсэн хэлбэрийн өгүүлбэр дээр yet гэдэг үг нэмж хэлбэр хараахан хийж амжаагүй гэсэн санаа оруулдаг бөгөөд энэ үйлдэл хийгдэнэ гэсэн санаа агуулдаг.

They have not gone to school yet.
Тэд хараахан сургуульдаа явж амжжагүй байгаа
She has not seen this movie yet. Тэр хараахан энэ киног үзэж амжаагүй байгаа
She has not cooked dinner yet. Тэр хараахан хоол хийж амжаагүй байгаа
We have not translated the story yet. Бид хараахан энэ өгүүллэгийг орчуулж амжжагүй байгаа

Асуух хэлбэр

Англи хэлэнд асуух өгүүлбэр ба үгүйсгэсэн өгүүлбэр үүсгэх тохиолдолд заавал туслах үйл үг хэрэгтэй байдаг бөгөөд present perfect цагийн хувьд туслах үйл үг нь have/has байдаг. Асуултыг дотор нь нилээд хэд ангилдаг бөгөөд ерөнхийд нь Yes/No буюу Тийм/Үгүй төрлийн асуулт ба Wh-questions буюу асуух үгтэй асуултууд. Present perfect цаг бол нэг төрлийн одоо цаг учир 3-р бие нэг тоон дээр туслах үйл үг have -> has болно.

Yes / No questions
Энэ төрлийн асуултууд ямагт туслах үйл үгээрээ эхэлдэг болохыг анхаарна уу. Асуултын ерөнхий бүтцийг харуулбал:

Have/Has+ S +Verb + O?
Have/Has +үйлийн эзэн +үйл үг + тусагдахуун?

Have they gone to school? Тэд сургуульдаа явчихсан байгаа юу?
Have you worked very hard for 3 days? Чи 3 хонгогийн турш шаргуу ажилласан уу?
Has she cooked dinner? Тэр хоол хийчихсэн байгаа юу?

Have we translated the story?

Бид энэ өгүүллэгийг орчуулчихсан байгаа юу?
Have you been to London? Чи Лондонд очиж үзсэн үү?
Has she seen this movie before? Тэр өмнө нь энэ киног үзсэн үү?

Wh- questions Асуух үгтэй асуулт

Where have they gone? Тэд хаашаа явчихсан байгаа вэ?
What haveyou done? Чи юу хийчихсэн бэ?
How many countries have you traveled? Та хэдэн улсад аялаж үзсэн бэ?
How long haveyou studied English? Та хир хугацааны турш англи хэл үзсэн бэ?

Irregular Verbs - Дүрмийн бус үйл үгс

Англи хэлний үйл үг ерөнхийдөө өнгөрсөн цаг болон үйлт нэрийн өнгөрсөн цагийн хэлбэрт хувирч хэрэглэгдэх тохиолдол маш их байдаг ба дээрх хэлбэрүүд -ed залгавар авснаар үүсдэг бөгөөд ингэж үүсдэг үйл үгсийг дүрмийн үйл үг гэдэг ба үйл үгийн хэсэг нь хувирах эсвэл үйл үг үндэсээрээ өөрчлөгдөж өнгөрсөн цаг болон үйлт нэрийн өнгөрсөн цагийн хэлбэр үүсдэг үйл үгсийг дүрмийн бус үйл үг гэдэг.

Present
Past
Үйлт нэр өнгөрсөн цаг дээр
be
was, were
been
байх, болох
become
became
become
болох
begin
began
begun
эхлэн
blow
blew
blown
үлээх, салхилах
break
broke
broken
эвдлэх
bring
brought
brought
авч ирэх
build
built
built
барих
burst
burst
burst
тэсрэх
buy
bought
bought
худалдаж авах
catch
caught
caught
барих
choose
chose
chosen
сонгох
come
came
come
ирэх
cut
cut
cut
хэрчих таслах
deal
dealt
dealt
зохицох, шийдэх, тараах
do
did
done
хийх
drink
drank
drunk
уух
drive
drove
driven
жолоодох
eat
ate
eaten
идэх
fall
fell
fallen
унах
feed
fed
fed
хооллох,
feel
felt
felt
мэдрэх
fight
fought
fought
зодолдох
find
found
found
олох
fly
flew
flown
нисэх
forbid
forbade
forbidden
хориглох
forget
forgot
forgotten
мартах
forgive
forgave
forgiven
уучлах
freeze
froze
frozen
хөлдөх
get
got
gotten
авах
give
gave
given
өгөх
go
went
gone
явах
grow
grew
grown
өсөх
have
had
had байх
hear
heard
heard
сонсох
hide
hid
hidden
нуух
hold
held
held
барих
hurt
hurt
hurt
гэмтэх,
keep
kept
kept
хадгалах
know
knew
known
мэдэх
lay
laid
laid
ширээ засах
lead
led
led
удирдах
leave
left
left
орхиж явах
let
let
let
зөвшөөрөх
lie
lay
lain
худал ярих, хэвтэх
lose
lost
lost
хаях
make
made
made
хийх
meet
met
met
уулзах
pay
paid
paid
төлбөр хийх
quit
quit
quit
гарах
read
read
read
унших
ride
rode
ridden
унах /дугуй, морь/
ring
rang
rung
утас дуугарах
rise
rose
risen
өсөх, дээшлэх, нар мандах
run
ran
run
гүйх
say
said
said
хэлэх
see
saw
seen
харах
seek
sought
sought
хайх
sell
sold
sold
худалдах
send
sent
sent
илгээх
shake
shook
shaken
сэгсрэх
shine
shone
shone
гялалзах
sing
sang
sung
дуулах
sit
sat
sat
суух
sleep
slept
slept
унтах
speak
spoke
spoken
ярих
spend
spent
spent
зарцуулах
spring
sprang
sprung
үсрэх
stand
stood
stood
зогсох
steal
stole
stolen
хулгайлах
swim
swam
swum
сэлэх
swing
swung
swung
савах
take
took
taken
авах
teach
taught
taught
заах
tear
tore
torn
урах
tell
told
told
хэлэх
think
thought
thought
бодох
throw
threw
thrown
шидэх
understand
understood
understood
ойлгох
wake
woke (waked)
woken (waked)
сэрэх
wear
wore
worn
өмсөх
win
won
won
ялах
write
wrote
written
бичих

LIE ба LAY -ийн ялгаа

Одоо
Өнгөрсөн
Үйлт нэр өнгөрсөн цаг дээр
lie, lying
худал хэлэх
I lied to my mother.
Би ээждээ худал хэлсэн.
I have lied my friends
Би найзуудаа худал хэлчихсэн байгаа.
lie, lying
хэвтэх
I lay on the bed because I was tired.
Би ядарсан байсан тул орон дээр хэвтсэн.
He has lain in the grass.
Тэр эрэгтэй өвсөн дээ хэвтэж байгаа.
lay, laying
тавих байрлуулах
I laid the baby in her cradle.

We have laid the dishes on the table.
Бид тавгаа ширээн дээр тавьчихсан байгаа /Бид ширээгээ засчихсан байгаа/

After laying down his weapon, the soldier lay down to sleep.
Will you lay out my clothes while I lie down to rest?

SIT ба SET - ялгаа

Одоо

Өнгөрсөн

Үйлт нэр өнгөрсөн цаг дээр

sit (to be seated or come to resting position) суух

I sat in my favorite chair.
Би хамгийн дуртай сандал дээрээ суусан
You have sat there for three hours.
Чи энд 3 цагийн турш сууж байна
set (to put or place)
тавих байрлуулах
I set my glass on the table.
Би стаканаа ширээн дээх тавьсан
She has set her books on my desk again.
Тэр эмэгтэй номоо миний ширээн дээр дахиад тавьчихсан байна


RISE ба RAISE - ялгаа

Одоо

Өнгөрсөн

Үйлт нэр өнгөрсөн цаг дээр

rise (steady or customary upward movement) өсөх, дээшлэх, нар мандах
The balloon rose into the air.
Шаар дээшээ хөөрсөн
He has risen to a position of power.
Түүний эрх мэдэл дээшилсэн
raise (to cause to rise) өргөх

They raised their hands because they knew the answer.
Тэд хариултыг мэдэж байсан тул гараа өргөсөн
I have raised the curtain many times.
Би энэ хөшигийг олон удаа өргөж үзсэн


The boy raised the flag just before the sun rose.
Тэр хүү нар мандахаас өмнө тугаа өргөсөн

1 comment:

uyanga enkh-amar said...

yamar goy engiin oilgomjtoi zaagaa ve bayarlalaa