Monday, April 27, 2009

Англи хэлний үйл үгийн цагуудын тухай

Аливаа гадаад хэлийг эхлэн суралцахад тулгардаг түвэгтэй асуудлуудын нэг нь тухайн хэлний үйл үгийн цагийн хувиралууд байдаг. Бидний дунд сургуульд үзэж судалснаар Монгол хэлийг өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн 3 үндсэн цагтай гэж ойлгодог. Харин Англи хэлийг 26 цагтай гэж сонсоод уг хэлийг эхлэн сурч байгаа хүмүүст шантрах байдал ажиглагддаг. Энэ тохиолдолд бидний хамгийн гол ойлгож мэдэх зүйл маань юу гэвэл эдгээр хэлний үйл үгийн цагийг тоолж байгаа хэлбэр нь тэс ондоо байдаг юм. Жишээ нь:

Монгол хэлэнд:
Би тоглосон.
Би тоглож байсан.
Би тоглоод дууссан байсан. зэрэг өгүүлбэрт үйлийг үйлдсэн байдал нь цаг хугацааны хувьд бүгд өнгөрсөн цагт хамаарч байгаа боловч үйлийг үйлдсэн байдал болон үйлдэгдсэн хэлбэрийг тодруулж өгөхийн тулд нөхцөл үйлийн болон бусад залгаваруудыг ашигласан бөгөөд эдгээр нь тусдаа үйл үгийн цаг гэж авч үздэггүй байна.

Англи хэлэнд:
I played - Past Simple / Энгийн өнгөрсөн цаг
I was playing - Past Continuous / Өнгөрсөнд үргэлжилж байгаа цаг
I had played - Past Perfect / Өнгөрөн төгссөн цаг
зэрэг үйл үгийн цаг өөр өөр байдаг. Энгийн үгээр хэлбэр үйл үгийн хэлбэр өөрчлөгдөх тутам эсвэл үйлийг үйлдэж байгаа хэлбэр өөрчлөгдөх тутам түүхийг илэрхийлэх үйл үгийн цаг өөрчлөгддөг гэж ойлгож болно.

Эндээс дүгнэн хэлэхэд Монгол хэлний цагийг тоолдог аргаар Англи хэлний цагийг тоолбол мөн адил өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн 3 цагтай харин Англи хэлний цагийг тоолдог байдлаар Монгол хэлний цагийг тоолбол хамгийн багаар 38 /Монгол хэлэнд нөхцөл үйлийн 38 залгавар байдаг/ цагтай гэж үзэж болох юм. Тэгэхээр бидэнд англи хэлийг ийм олон цагтай гэж эмээх зүйл огт байхгүй болох нь тодорхой байгаа биз.

Хэдийгээр аливаа гадаад хэлийг сурахад харилцааны аргыг голчилбол илүү үр дүнтэй гэж үздэг боловч гадаад хэлийг ирээдүйд өөрийн карьерын түвшинд авч үзэж сурч байгаа хүмүүст тухайн хэлний хэлзүйн дүрмийг нарийвчлан сурах нь зайлшгүй юм.

Англи хэлэнд үйлийг үйлдэж буй эзэн биеээс нь хамааран Аctive буюу идэвхтэй Passive буюу идэвхгүй хэмээн хэвд хувиргадаг бөгөөд эдгээр бие даасан цаг болдог.

Би байшин барив - Байшин баригдав
I built a house - A house was built

За ингээд Англи хэлний үйл үгийн цагуудтай товчхон танилцъя. Нэг зүйл нэмж хэлэхэд Англи хэлний үйл үгийгн цагуудын нэрний орчуулгыг ойлгох гэж толгойгоо өвтгөх огт шаардлага байхгүй. Зөвхөн энэ цаг ийм утга илэрхийлдэг гэдгээ сайн ойлгодог болоход л хангалттай юм.

Active Simple Tenses - Энгийн цагууд
Present Simple Tense - Энгийн одоо цаг
Past Simple Tense - Энгийн өнгөрсөн цаг
Future Simple Tense - Энгийн ирээдүй цаг

Passive Simple Tenses - Идэвхгүй хэвийн энгийн цагууд

Present Simple Tense - Энгийн одоо цаг
Past Simple Tense - Энгийн өнгөрсөн цаг
Future Simple Tense - Энгийн ирээдүй цаг

Active Continuous Tenses - Үргэлжлэх цагууд
Present Continuous Tense - Одоо үргэлжлэх цаг
Past Continuous Tense - Өнгөрсөнд үргэлжлэх цаг
Future Continuous Tense - Ирээдүйд үргэлжлэх цаг

Passive Continuous Tenses - Идэвхгүй хэвийн үргэлжлэх цагууд
Present Continuous Tense - Одоо үргэлжлэх цаг
Past Continuous Tense - Өнгөрсөнд үргэлжлэх цаг

Active Perfect Tenses - Төгс бүлгийн цагууд
Present Perfect Tense - Одоо төггсөн цаг
Past Perfect tense - Өнгөрөн төгссөн цаг
Future Perfect Tense - Ирээдүйд төгсөх цаг

Passive Perfect Tenses - Идэвхгүй хэвийн төгс бүлгийн цагууд
Present Perfect Tense - Одоо төггсөн цаг
Past Perfect tense - Өнгөрөн төгссөн цаг
Future Perfect Tense - Ирээдүйд төгсөх цаг

Active Perfect Continuous Tenses - Төгс бүлгийн үргэлжлэх цагууд
Present Perfect Continuous Tense - Одоо төггсөн үргэлжилж байгаа цаг
Past Perfect Continuous tense - Өнгөрөн төгссөн үргэлжилж байсан цаг
Future Perfect Continuous Tense - Ирээдүйд төгсөн үргэлжлэх цаг

Conditional Tenses - Нөхцөлт цагууд (Future in the past - өнгөрсөн дэх ирээдүй цаг)
Conditional Simple Tense - Энгийн нөхцөлт цаг
Conditional Continuous Tense - Үргэлжлэх нөхцөлт цаг
Conditional Perfect Tense - Төгс бүлгийн нөхцөлт цаг
Conditional Perfect Continuous Tense - Төгс бүлгийн үргэлжлэх нөхцөлт цаг

No comments: