Tuesday, April 28, 2009

Present Perfect Tense эсвэл Past Simple Tense

Өгүүлбэрийн цаг заасан үг эсвэл хэллэгийг 2 үндсэн хэсэгт хувааж болно.

1. Тодорхой цаг заасан үг / Definite time

2. Тодорхой бус цаг заасан үг / Indefinite time

1. When буюу хэзээ гэсэн асуултанд шууд хариулагдах цаг заасан үгсийг тодорхой цаг заасан үгс гэж ойлгож болно.

2. How long буюу ямар хугацааны турш гэсэн асуултанд шууд хариулагдах цаг заасан үгсийг тодорхой бус цаг заасан үгс гэж ойлгож болно.

Ер нь perfect цагууд тодорхой бус цаг заасан үгтэй хэрэглэгддэг бол past simple цаг нь тодорхой цаг заасан үгстэй хэрэглэгддэг.

- Рresent perfect цаг хэрэглэж байгаа үед тодорхой бус цаг хэрэглэгддэг ба илэрхийлэгдэж байгаа хугацаа нь дуусаагүй байдаг.
I have seen three movies this week. - Одоогийн байдлаар би энэ долоо хоногт 3 кино үзчихсэн байгаа.
Энэ долоо хоног дуусаагүй байгаа.

- Simple past цаг хэрэглэж байгаа үед яригдаж байгаа хугацаа нь дууссан байдаг.
I saw three movies last week. Би өнгөрсөн долоо хоногт 3 кино үзсэн
Энэ долоо хоног дуусаагүй байгаа

-Present perfect цаг одоо цагтай холбоотой өөрөөр хэлбэл одоо ямар нэгэн үр дүн харагдаж байдаг.
Martin has brought a pizza. Мартин пицца авчирчихсан байгаа.
өөрөөр хэлбэл одоо пицца байгаа

Simple past цагийн хувьд одоо цагтай холбоогүй
Martin brought a pizza yesterday. Мартин өчигдөр пицца авчирсан.
пицца авчрах гэдэг үйлдэл өчигдөр болсон гэхдээ одоо байгаа эсэх нь огт хамаагүй, үйлдэл болсон эсэхийг тодотгож хэлж байна.

- Рresent perfect цаг нь тодорхой бус цаг хэрэглэдэг.
I have seen that movie already. Би энэ киног аль хэдийн үзсэн.
Үйлдэл хэзээ болсон нь тодохойгүй. Ямар ч байсан энэ киног урьд өмнө үзэх нь үзсэн.

- Simple past цаг нь тодорхой цаг хэрэглэдэг.
I saw that movie on Thursday. Би энэ киног өнгөрсөн Пүрэв гаригт үзсэн.
Үйлдэл хэзээ болсон нь тодорхой байна.

- Present perfect цаг үйлдэл нь дуусаагүй бол for ба since хэрэглэдэг.
I have lived in Victoria for five years. Би Викториад 5 жилийн турш амьдарч байгаа.
Би одоо ч Викториад амьдарч байгаа.

Simple past цагийн хувьд for хэрэглэх тохиолдолд байдаг. Энэ тохиолдолд үйлдэл хийгдээд дуусчихсан байх ёстой.
I lived in Victoria for five years. Би Викториад 5 жилийн турш амьдарсан.
Ингэж хэлж байгаа тохиолдолд би одоо Викториад амьдардаггүй, урьд нь амьдардаг байсан энэ үйлдэл нь 5 жил үргэлжилэн хийгдсэн бөгөөд өнгөрсөнд дууссан одоо өөр газар амьдардаг.

No comments: