Saturday, April 18, 2009

Past simple tense-Энгийн өнгөрсөн цаг (зөвшөөрсөн хэлбэр - "I did")

Past simple tense-Энгийн өнгөрсөн цаг (зөвшөөрсөн хэлбэр - "I did")

Энгийн өнгөрсөн цагийг өгүүлбэрийн бүтцийг судлаж эхлэхийн өмнө ойлгож мэдэх ёстой хамгийн гол зүйл бол энэ цагийг ямар тохиолдолд хэрэглэх вэ гэдэг асуудал юм. Ямарваа нэгэн үйлдэл хийгдэж дуусан тохиолдолд энэ цагийг хэрэглэдэг . Жишээ нь:

Би гэрэл асаасан I turned on the light гэрэл асаах гэдэг үйлдэл хийгдэж дууссан байна.
Эцэг эх маань энэ байшинг 6 сарын өмнө худалдаж авсан My parents bought this house six months ago байшин худалдаж авах гэдэг үйлдэл 6 сарын өмнө хийгдэж дууссан үйлдэл байна.

Үйл үгийг дүрмийн/regular ба дүрмийн бус /irregular гэж хоёр ангилдаг. Дүрмийн үйл үгийн хувьд -ed гэсэн залгавар авч өнгөрсөн цаг нь үүсдэг бол дүрмийн бус үйл үгийн хувьд тухайн үйл үг хувирч өнгөрсөн цөг нь үүсдэг тул эдгээр үйл үгсийг цээжлэх шаардлагатай байдаг:

Subject Past tense
I did had worked ate
you did had worked ate
he did had worked ate
she did had worked ate
it did had worked ate
we did had worked ate
you did had worked ate
they did had worked ate

Бен өчигдөр юу хийсэн бэ?

Yesterday Mr Bean woke up at 6.00 am.

Бен өчигдөр өглөөний 6 цагт сэрсэн.

He got up at 6.15 am, and went to the bathroom.

Тэр 6 цаг 15 минутанд босоод угаалгын өрөө рүү явсан.

He had a shower, then he had a shave and brushed his teeth.

Тэр шүршүүрт ороод, сахлаа хусаж, шүдээ угаасан.

He ate breakfast at about 7.00 am.

Тэр өглөөний цайгаа 7 цагт уусан.

After breakfast he read the newspaper.

Өглөөний цайны дараа сонин уншсан.

At 7.30 am he went to work.

Тэр 7 цаг 30 минутанд ажил руугаа явсан.

Зөв бичих дүрэм - Дүрмийн үйл үгнүүд:

-e - ээр төгссөн үгнүүд / -d залгавар авна. Жишээ нь: like-liked, hike-hiked

-y - ээр төгссөн үгнүүд / -d залгавар авна гэвч у нь i аар солигдоно. Жишээ нь: worry-worried, cry-cried

Зөв бичих дүрэм - Дүрмийн бус үйл үгнүүд:

Эдгээр нь ямар ч дүрэмгүй хувирна! Жишээ нь:

be-was/were
do-did
have-had
go-went

No comments: