Monday, April 20, 2009

The articles a/an/the (Ялгац гишүүн)

"A, An or The" - Хэрхэн, яаж, хэзээ ашиглах вэ?


A= Гэсэн ялгац гишүүнийг ганц тооны онцгой бус биет дээр хэрэглэх бөгөөд (Гийгүүлэгчээр эхэлсэн нэр үгийн) өмнө хэрэглэнэ.

Жишээ нь:

She has a dog.
I work in factory. 


An = Энэ гишүүн нь ганц тооны онцгой бус биет дээр хэрэглэгдэх бөгөөд a, e, i, o, u, 
(эгшигээр эхэлсэн нэр үгийн) өмнө хэрэглэнэ.

Жишээ нь:

Can I have an apple?
She is an English teacher? 


TheТодорхой ялгац гишүүн нь ямар нэгэн онцгой зүйлийг тухайлж хэлэх ба тухайн юм өгүүлбэрт дахин давтагдан дурдагдаж байгаа тохиолдолд хэрэглэнэ. 

Жишээ нь:


The car over there is very fast. 
Тээр тэнд байгаа машин маш хурдан.

The teacher is very goоd. Энэ багш маш сайн багш шүү.

I met with him in Irish pubI always go to the pub we first met. Би түүнтэй Irish pub-д уулзсан. Би байнга бидний анх уулзсан тэр Irish pub руу очдог. (Энд Irish pub 2 удаа давтагдаж гарч байна)

* Мөн дэлхий дээр цорын ганц байдаг оноосон нэрийн өмнө хэрэглэнэ.

Жишээ нь:

The sun is shining. Нар тусч байна.

I like the blue clear sky. Би цэлмэг хөх тэнгэрт дуртай.

* Мөн далай, тэнгисийн, уул нуруу, говь, аралууд, голын нэрийн өмнө хэрэглэнэ.

Жишээ нь:


My country borders on the Pacific Ocean. Манай орны хил Номхон далайтай хиллэдэг.

Last year I went to the Baltic sea. Өнгөрсөн жил би Балтын тэнгист очсон.

He climbed to the Rocky mountain. Тэр Rocky нуруу руу авирсан.

The Amazon is in Africa. Аmazon мөрөн Африкд байдаг.

* Мөн нэгдсэн вант улсын өмнө хэрэглэнэ.

Жишээ нь:

I lived in the United Kingdom for 5 years. Би Англид 5 жил амьдарсан.

The United States has got 50 states. Америк бол 50 мужтай.

* Мөн хөгжмийн зэмсгийн өмнө хэрэглэнэ.

Жишээ нь:

Can you play the guitar? Чи гитар тоглож чаддаг уу?

* Мөн зочид буудал, кино театр, хөлөг онгоц, байгууллага, сонин, музейн өмнө хэрэглэнэ.

Жишээ нь:

We stayed in the Hilton hotel. Бид Хилтон зочид буудалд байралсан.

Let`s watch the movie in the Apollo theatre. Аполло театрт кино үзье.

Do you know the story about the Titanic? Чи Титаникын талаар ямар нэгэн түүх мэдэх үү?

The EU is huge organisation. ЕU бол том байгууллага.

Do you read the Times newspaper? Чи Times сонинг уншдаг уу?

The Louvre museum is one of the wonders of the world. Луверын музей бол дэлхийн гайхамшигийн нэг юм.

* Мөн morning, afternoon, evening-ын өмнө хэрэглэнэ.

He goes to work in the morning but he plays tennis afternoon. Тэр өглөө ажилдаа явдаг гэвч өдөр нь тэннис тоглодог.


Анхаар! The=ялгац гишүүнийг хэрэглэдэггүй тохиолдлууд.

* "Улс, хот, гудамж, гүрэн, муж" ын өмнө.

Жишээ нь:

He lives in Washington. Тэр Вашингтонд амьдардаг.

I come from Mongolia. Би Монголоос ирсэн.

She lives in King street. Тэр Кing гудамжинд амьдардаг.

Tokyo is a very exciting city. Токио бол маш сэтгэл хөдөлмөөр хот юм.

* Ерөнхий зүйлийн тухай ярьж байгаа болон байршил ба тээврийн хэрэгсэлийн нэрийн өмнө. 

Жишээ нь:

I like Russian tea. Би орос цайнд дуртай.

He has his breakfast at home. Тэр гэртээ өглөөнийхөө цайг уудаг.

He comes to work by taxi. Тэр ажил руугаа таксигаар явдаг.

* Олон тоонд дээр байгаа нэр үгийн өмнө. She likes to read books. Тэр номнууд унших дуртай.

* Хүний нэрийн нэрийн өмнө. Ex: My name`s Bolor. Миний нэрийг Болор гэдэг.

* Уул, тив, хүрээлэн, нуур.

Everest is the tallest mountain. Everest бол хамгийн өндөр уул.

We live in Asia. Бид азид амьдардаг.

Yesterday I went to Central park. Би өчигдөр төв парк орсон.

* Өглөө, өдөр, оройн хоолны нэрийн өмнө. I had my lunch at 1 pm. Би өдрийн хоолоо 1 цагт идсэн.

* Спортын нэрийн өмнө. My brother likes to play Basketball. Манай ах сагс тоглох дуртай.

* Хамаатуулах төлөөний нэрийн өмнө. This is my boyfriend. Энэ бол миний найз залуу.

* Цол хэргэмийн нэрийн өмнө. Queen Elizabeth lives in UK. Хатан хаан Элизабет Англид амьдардаг.

* Сургууль, сүм, эмнэлэг, шорон, гэр. I am going home. Би гэр лүүгээ явлаа.

1 comment:

It's my life said...

the ялгацыг уул нурууны өмнө хэрэглэж болно гэж бичсэн мөртлөө доор нь яагаад бичиж болохгүй гээд биччихсэн байгаа юм бэ