Thursday, June 18, 2009

Tag questions - лавлан асуух хэлбэр

Tag - гэдэг үгийг орчуулбал шошго гэсэн утгатай үг ба энэ төрлийн асуулт энгийн хүүрнэх эсвэл үгүйсгэсэн өгүүлбэрийн төгсгөлд залгаж, тухайн өгүүлбэрт юу илэрхийлсэн түүнийг тодотгож асуусан байдаг. Энэ төрлийн асуулт ярианд маш өргөн хэрэглэгддэг. Бас нэмж хэлэхэд элдэв төрлийн шалгалтанд асуулт болж орох нь элбэг байдаг. Ерөнхийдөө бүтцийн хувьд маш энгийн байдаг: үйлийн эзэн ба туслах үйл үг хоёроор үүсдэг.

You know him, don`t you? - Чи түүнийг таньдаг, тийм биш гэж үү?

Эндээс харахад "You know him" гэдэг нь энгийн хүүрнэх өгүүлбэр байна "тийм биш гэж үү?" гэдэг хэсэг нь лавлан асуух хэлбэр юм. Энэ хүүрнэх өгүүлбэрийн үйл үгийн цаг нь энгийн одоо цаг бөгөөд энгийн одоо цагийн туслах үйл үг нь do/does байдаг ба үйлийн эзнээ дагаж бие ба тоогоор нь хувирах ёстой. Дээрх өгүүлбэрийн үйлийн эзэн нь You байгаа тул туслах үйл үг нь do хэвээрээ хэрэглэгдэнэ.

Анхаар! Асуултын энэ төрлийн өгүүлбэрийн бүтцийг анхаарна уу.

Гол өгүүлбэр нь зөвшөөрсөн хэлбэртэй байвал лавлан асуух хэлбэр нь үгүйсгэсэн хэлбэртэй.

Гол өгүүлбэр нь үгүйсгэсэн хэлбэртэй байвал лавлан асуух хэлбэр нь зөвшөөрсөн хэлбэртэй байдаг.

Гол өгүүлбэр нь - зөвшөөрсөн
Гол өгүүлбэр нь - үгүйсгэсэн
It`s very nice weather today, isn`t it? It isn"t a very nice weather today, is it?
She can speak English, can`t she? She can"t speak English, can she?
You have finished the work, haven`t you? You haven"t finished the work, have you?
He will arrive on time, won`t he? He won"t arrive on time, will he?
You know him, don`t you? You don"t know him, do you?
He earned a lot of money, didn`t he? He didn"t earned much money, did he?
There is enough time, isn`t there? There isn"t enough time, is there?

Захиран тушаах хэлбэр

Захиран тушаах хэлбэр дээр хэлэгдэж байгаа зүйлс ойрын ирээдүйд хийгдэх үйлдэл байдаг ба ийм тохиолдолд лавлан асуух хэлбэр will гэдэг үгийн тусламжтайгаар хэлэгдэнэ.

Be careful, won`t you?

Don`t be late, will you?

let"s гэдэг үг хэрэглэгдэж байгаа тохиолдолд

Let`s go to the cinema, shall we?

No comments: