Thursday, June 18, 2009

Reported questions - Дамжсан асуулт

Reported questions - Дамжсан асуулт

Хэрэв асуултыг дамжсан ярианы хэлбэрт оруулбал баримтлах хэд хэдэн дүрэм байдаг. Зарчмын хувьд адил: төлөөний нэрийн хувирал, цагийн хувирал, цаг заасан үгийн хувирал гэх мэт. Мөн асуулт нь асуулт хэлбэрээ алдаж энгийн хүүрнэх өгүүлбэр маягтай болдог учир нь тэр тэгж асуусан гэсэн утгатай өгүүлбэр болсон байдаг учир асуултын тэмдэг ч хэрэглэдэггүй. Тийм учраас энэ төрлийн дамжсан яриа илэрхийлж байгаа өгүүлбэрийн асуултын хэсэг нь энгийн хүүрнэх өгүүлбэрийн бүтэцтэй адилхан байдаг буюу Үйлийн эзний араас үйл үг орно.

Peter: "When do you play football?" - Peter asked me when I played football.

Асуултын анхны хэлбэр: - When do you play football?

when - асүүх үг

do - туслах үйл үг

you - үйлийн эзэн

play - үйл үг

Дамжсан байдал - Peter asked me when I played football - нэгэнт асуулт хэлбэрээ алдсан тул туслах үйл үгийг хасаад энгийн хүүрнэх өгүүлбэр хэлбэртэй болсон байна.

Хэрэв yes/no буюу тийм/үгүй төрлийн асуулт байвал туслах үйл үгийн оронд if эсвэл whether гэсэн хоёр үгийн аль нэг нь хэрэглэгдэнэ.

Асуултын анхны хэлбэр: Do you play football?

Дамжсан байдал: Peter asked me whether I played football.

Peter asked me if I played football.

She asked, "Is it better to wait?"
She asked if it was better to wait.

He asked, "Have you been to Spain?"
He asked if I had been to Spain.

Дамжсан ярианы захиран тушаах хэлбэр:

Зарчмын хувьд энгийн хүүрнэх өгүүлбэрийн бүтэцтэй адил: төлөөний нэрийн хувирал, цагийн хувирал, цаг заасан үгийн хувирал гэх мэт. Ихэнх тохиодолд "tell" гэдэг үйл үг хэрэглэгддэг.

tell + to + infinitive

tell гэдэг үйл үг нь told буюу өнгөрсөн цаг дээр хувирна.

Зөвшөөрсөн хэлбэр

Үгүйсгэсэн хэлбэр

Father: "Do your homework."

Teacher. "Don`t talk to your neighbour."

Father told me to do my homework.

The teacher told me not to talk to my neighbour.

Түгээмэл гаргадаг алдаа

Буруу

Зөв

Тайлбар

She asked me why did I work so much.

She asked me why I worked so much.

энд үгсийн байршлийн хувьд алдаа гарсан байна is: SUBJECT + VERB.

She asked me it was raining.

She asked me if it was raining.

Yes/no төрлийн асуултыг дамжсан хэлбэрт оруулсан тохиолдолд whether / if гэсэн хоёр үгийн аль нэгийг заавал авсан байна.

She asked me if I have been to Bristol?

She asked me if I had been to Bristol.

Энэ тохиолдолуудад асуултыг дамжсан хэлбэрт оруулсан байгаа ба өгүүлбэрийн цаг нь заавал нэг цагаар ухарсан байх ёстой
I am -> I was
I can -> I could
I have been -> I had been.


She asked me what I do for a living.

She asked me what I did for a living.


No comments: