Thursday, June 18, 2009

Causative form – бусдаар үйлдүүлэх хэв

Бусдаар үйлдүүлэх хэв бол англи хэлэнд түгээмэл хэрэглэгддэг өгүүлбэрийн бүтэц юм. Маш энгийнээр тайлбарлавал энэ хэв нь "хэн нэгэн хүн өөр хэн нэгэн хүнээр ямар нэгэн зүйл хийлгэж байгааг" илэрхийлдэг.

Танд өмнө нь дараах өгүүлбэрүүдийг англиар хэлэх шаардлага гарч байсан уу?

Би зургаа авахуулмаар байна.

Би өчигдөр машинаа угаалгасан.

Би энэ бичиг баримтыг хувилуулмаар байна.

Эхний өгүүлбэрийг хараад таны толгойд I want to take my photo ч юм уу нэг иймэрхүү өгүүлбэр орж ирж байгаа гэдэгт нэг их эргэлзэхгүй байна. Гэхдээ энэ өгүүлбэрийн утга нь энэ хүн өөрөө зураг авах гэдэг үйлдэл хийх гэж байгааг анхаарна уу. Бидний илэрхийлэх гэсэн гол санаа бол би хүнээр зургаа авхуулах гэж байгаа тухай. Яг иймэрхүү тохиолдолд бусдаар үйлдүүлэх хэв хэрэглэгддэг байна.

Бусдаар үйлдүүлэх хэвийн үндсэн бүтэц

2 үндсэн бүтэц байдаг нэг нь актив буюу идэвхтэй хэлбэр, нөгөө нь пассив буюу идэвхигүй хэлбэр гэж ойлгож болно.

I had John fix the car. Би Жоноор машинаа засуулсан

Би Жонд хэлж түүгээр машинаа засуулсан гэсэн санаа

I had the car fixed. Би машинаа засуулсан би машинаа засуулсан гэсэн санаа, гэхдээ хэнээр гэдэг нь чухал биш. гол нь машин засагдсан бас энэ үйлдлийг би хийгээгүй гэдэг нь чухал

Бусдаар үйлдүүлэх хэв / идэвхтэй.

Идэвхтэй гэж тодотгож хэлж байгаагийн учир нь хэнээр ямар үйлдэл хийлгэх гэж байгаа нь тодорхой байдаг. Ер нь англи хэлний идэвхтэй хэвийн гол санаа бол ХЭН юу хийх тухай байдаг бол идэвхигүй хэвийн гол илэрхийлдэг санаа ЮУ болж байгаа тухай байдаг.

Бусдаар үйлдүүлэх хэвийн идэвхтэй хэлбэрийн өгүүлбэрийн ерөнхий бүтэц дараах хэлбэртэй байна. Бусдаар үйлдүүлэх хэвийн үйл үг have нь тухайн өгүүлбэрийг хэлэгч этгээд ямар цаг дээр хэлэхийг хүснэ тэр цагаар хувирч хэрэглэгдэнэ. Verb буюу үйл үг нь үйл үгийн хувираагүй хэлбэр байх ёстой.

Үйлийн эзэн

Бусдаар үйлдүүлэх хэвийн үйл үг

Хэнээр хийлгэж байгаа Үйл үг Тусагдахуун
Subject have Agent Verb Object
Susan had her brother do her homework
We will have the carpenter fix our window
I have had the plumber repair the sink

Бусдаар үйлдүүлэх хэв / идэвхгүй.

Идэвхгүй хэвийн гол илэрхийлдэг санаа ЮУ болж байгаа тухай байдаг ба хэнээр хийлгэж байгаа нь чухал биш. гэхдээ хэнээр гэдгийг хэлэх шаардлагатай бол by гэдэг үгийн тусламжтайгаар хэлдэг. Бусдаар үйлдүүлэх хэвийн үйл үг have нь тухайн өгүүлбэрийг хэлэгч этгээд ямар цаг дээр хэлэхийг хүснэ тэр цагаар хувирч хэрэглэгдэнэ. Verb буюу үйл үг нь нөхцөлт үйлийн өнгөрсөн цаг буюу үйл үгийн 2-р хэлбэр байх ёстой.

Үйлийн эзэн Бусдаар үйлдүүлэх хэвийн үйл үг Тусагдахуун Үйл үг хэнээр хийлгэж байгаа
Subject have Object Verb by...
Susan had her homework done by her brother
We will have our window fixed by the carpenter
I have had the sink repaired by the plumber

Анхаар! Дахин сануулж хэлэхэд идэвхгүй хэлбэр дээр хэнээр хийлгэж байгаа нь чухал бус учир бараг хэрэглэдэггүй

We had our door fixed.

Sarah had her hair cut.

Jenny had the windows cleaned.

Бусдаар үйлдүүлэх хэвийг илэрхийлдэг үгс

Бидний дээр тайлбарласан жишээнд have гэдэг үгээр бусдаар үйлдүүлэх хэв хэрхэн илэрхийлэгддэгийг харуулсан. Үүнээс гадна бусдаар үйлдүүлэх хэвд хэрэглэгддэг хэдэн үйл үг байдаг.

бусдаар үйлдүүлэх хэвд хэрэглэгддэг үйл үг утга санаа үйл үг жишээ
make албадан хийлгэх, хүчээр хийлгэх үйл үгийн хувираагүй хэлбэрийг хэрэглэнэ The robbers made us lie on the floor.
[Зөвхөн идэвхтэй хэлбэр дээр хэрэглэгддэг]
get have - тай ижил үйл үгэн дээр to нэмж хэрэглэдэг I got Jae Won to pick me up in the car.
She got her hair cut.
let зөвшөөрөх үйл үгийн хувираагүй хэлбэрийг хэрэглэнэ I`ll let you borrow my bike.
[Зөвхөн идэвхтэй хэлбэр дээр хэрэглэгддэг]

No comments: