Thursday, June 18, 2009

Үйл үг + ing эсвэл инфинитив

Нэр үгэн дээр -ing гэсэн залгавар залгавал үйлт нэр буюу GERUND үүсдэг. Өөрөөр хэлбэл эдгээр үйлт нэрийг нэр үгийн, тэмдэг нэрийн, үйл үгийн үүргээр хэрэглэж болно гэсэн үг юм.


  • Smoking is forbidden. - Тамхи татахыг хориглосон : What is forbidden? - гэсэн асуултанд буюу юу гэсэн асуух үгэнд хариулагдаж байгаа учир нэр үгийн үүргээр хэрэглэгдэж байна.
  • I have a long working day. - Миний ажлын өдөр их урт үргэлжилдэг : How long is you working day? буюу хир урт гэсэн асуултанд хариулагдах тэмдэг нэрийн үүргээр хэрэглэгдэж байна.
  • I don`t like dancing. - Би бүжиглэх дуртай: энд үйл үг хэлбэрээр хэрэглэгдэж байна.

Нэр үгийн үүргээр хэрэглэгдэж байгаа тохиолдолд заримдаа ялгац гишүүн авч болно.

  • Marketing is a very exact science. - Маркетинг бол үнэхээр тодорхой шинжлэх ухаан юм: ерөнхийд нь ярьж байна.
  • The marketing of the product will continue for a few months. - Энэ бүтээгдэхүүний маркетинг өшөө хэдэн сар үргэлжилнэ: энд тодорхой нэг бүтээгдэхүүний маркетингийн тухай яригдаж байгаа тул тодорхой ялгац гишүүн авсан байна.

Үйлт нэр заримдаа нийлмэл нэр үгийн хэлц болж ордог. Энгийн үгээр хэлбэл өөр бусад үгтэй нийлж нэр үгийн үүргээр хэрэглэгдэх хэлц үг болж хэрэглэгддэг: "noun phrase".

  • Speaking to an audience is always stressful. What is stressful? - гэсэн асуултанд буюу юу? гэсэн асуултанд "Speaking to an audience " буюу "олон нийтийн өмнө ярих" гэсэн хэллэг бүхэлдээ хариулагдаж байна.
  • Swimming after work is very relaxing. - Ажлын дараа усанд сэлэх нь их амраадаг: мөн дээрхийн адил хэлбэр байна.

Тэмдэг нэрийн үүргээр хэрэглэгдэхдээ нэр үгийн өмнө бичигдэнэ.

  • I was met by a welcoming party at the airport. - a welcoming party энэ хэллэгний ялгац гишүүн нь welcoming гэдэг үгний бус party гэдэг үгнийх юм.
  • Let`s go to the meeting room. - Бүгдээрээ уулзалтын өрөө уруу явцгаая.

-ing хэлбэр угтвар үгийн дараа хэрэглэгддэг.

  • Before leaving, you need to speak to Sarah.
  • After discussing it with her, I`ve changed my mind.
  • Instead of feeling sorry for yourself, do some work for charity.

Анхаар! "to" гэдэг үг угтвар үгийн үүргээр хэрэглэгдэж байгаа тохиолдолд араас нь үйл үг -ing гэсэн хэлбэр хэрэглэгддэг.

  • I don`t object to working this Sunday. - Энэ бүтэн өдөр ажиллахаас би татгалзахгүй байна.
  • I`m looking forward to seeing him again. - Би түүнтэй дахин уулзалдана гэж найдаж байна.
  • I`m used to working long hours. - Би урт цагаар ажиллаж дасаад байна.

Араасаа үйл үг + -ing хэлбэрийг авдаг үйл үг нэлээд байдаг.

  • I admit telling her.
  • I appreciate having the raise.
  • I avoid speaking to him.
  • I consider blowing your nose in public to be wrong.
  • I delayed coming until the last possible moment.
  • He denied telling her.
  • I detest going to parties.
  • I enjoy dancing.
  • I feel like having a party.
  • I`ve finished writing the report.
  • I`ve given up going to the gym.
  • I can`t help thinking about it.
  • I can`t imagine ever leaving this company.
  • I don`t mind doing that.
  • He put off talking to her as long as he could.
  • I can`t stand drinking beer.

Зарим үйл үг араасаа үйл үг + ing хэлбэр авах эсвэл to-тэй үйл үгийн хувираагүй хэлбэр авах нь утгийн хувьд ялгаатай байдаг:

  • I stopped smoking last month. Би өнгөрсөн сард тамхи татахаа больсон: одоо тамхи татдаггүй.
  • I stopped to smoke a cigarette. Би тамхи татах гэж байгаад больсон: зүгээр хийх гэж байсан зүйлээ хийхээ больсон тэрнээс биш бүр гараагүй.
  • I remember telling him. - Би түүнд хэлж байснаа санаж байна: өнгөрсөнд хийсэн зүйлээ санаж байна.
  • I remembered to tell him. - Би түүнд хэлэх ёстойгоо санасан: гэхдээ хэлсэн эсэх нь бүү мэд.
  • I`m interested in finding out more details. Би өшөө олон зүйл олохыг сонирхож байна: ирээдүйд болох гэж байгаа зүйл.
  • I was interested to read his report. - Би түүний тайланг уншихыг сонирхож байсан: өнгөрсөнд сонирхож байсан.

Зарим үйл үг араасаа үйл үг + ing хэлбэр авах эсвэл to-тэй үйл үгийн хувираагүй хэлбэр авах нь утгийн хувьд ялгаагүй байдаг:

  • I love to go shopping. - Би дэлгүүр хэсэх дуртай
  • I love going shopping. - Би дэлгүүр хэсэх дуртай
  • I`m afraid to fly. - Би нисэхээс айдаг
  • I`m afraid of flying. - Би нисэхээс айдаг
  • I started to learn English 5 years ago. - Би таван жилийн өмнөөс англи хэл үзэж эхэлсэн
  • I started learning English 5 years ago. - Би таван жилийн өмнөөс англи хэл үзэж эхэлсэн

No comments: