Thursday, June 18, 2009

Тодорхой бус төлөөний үгсийг хэрэглэх

Тодохой бус нэр үгсийн төлөөлөн нэрлэж байгаа төлөөний нэрсийг тодорхой бус төлөөний нэр гэдэг. өөрөөр хэлбэл дараах үгсийг хэлдэг:


Нэг тоо: another, anybody, anyone, anything, each, either, everybody, everyone, everything, little, much, neither, nobody, no one, nothing, one, other, somebody, someone, something

Олон тоо: both, few, many, others, several

Нэг ба олон тооны аль алинд хэрэглэж болдог: all, any, more, most, none, some

Жишээн дээрээс тодорхой харна уу:

Each of the members has one vote. - each нэг тоон дээр хэрэглэгдэх тул has буюу нэг тоон дээр хэрэглэгдсэн байна.

Буруу: One of the girls gave up their seat. - хэдийгээр энд girls олон тоон дээр байгаа боловч охидуудын нэг нь гэж хэлсэн байгаа тул their биш her төлөөний нэр авах ёстой.

Зөв: One of the girls gave up her seat.

Олон тоон дээр хэрэглэгддэг тодорхой бус төлөөний нэрсийн үйл үг нь олон тоон дээр хэрэглэгддэг.

A few of the justices were voicing their opposition.
- few гэдэг үг өөрөө олон тоон дээр хэрэглэгддэг тул

Зарим тохиолдолд тодорхой бус төлөөний нэр ямар үгийг төлөөлж байгаагаас хамааран нэг ба олон тоо авна.

All of the people clapped their hands. - all гэдэг үг нь people олон тооны нэг үгтэй холбогдож байгаа тул олон тоон дээр хэрэглэгдэж байна.

Аll of the newspaper was soaked. - энд all гэдэг үг маань newspaper гэдэг тоолж болдоггүй нэр үгтэй холбогдсон ба энэ сонинг бүхэлд нь гэсэн санааг агуулсан тул нэг тоон дээр хэрэглэгдсэн байна.

Анхаар! -body эсвэл -one гэж төгсдөг төлөөний нэрүүд болох anybody, somebody, no one, anyone зэрэг нь нэг тоон дээр байдаг бөгөөд хэн нэгэн хүн гэсэн утгатай. Эдгээр үгтэй хамаатуулах төлөөний нэр хэрэглэж эхлэхэд асуудал гарч ирдэг.

Is everyone happy with their gift? - энэ өгүүлбэрт хүн бүр гэсэн үг нь хүн тус бүр гэсэн санаа илэрхийлдэг бөгөөд нэг тоонд хэрэглэгддэг тул their гэсэн олон тооны хамаатуулах төлөөний нэр хэрэглэж болохгүй. Өгүүлбэрийг арай өөр хэлбэрээр бичье:

Is everyone happy with his gift? - энэ тохиолдолд Everyone гэдэг төлөөний нэр ба үйл үг is зэрэг нь бүгд нэг тоон дээр байгаа тул хамаатуулах төлөөний нэр нь бас нэг тоон дээр байх ёстой. Энэ өгүүлбэр хэдийгээр зөв боловч бас нэг асуудал гарч байна. Everyone гэдэг үг маань хүн тус бүр гэсэн санаа агуулдаг бөгөөд хүн тус бүр маань эрэгтэй ч юмуу эмэгтэй байж болно ийм тохиодолд тодруулж хэлэх шаардлагатай бол his or her гэсэн хэллэг хэрэглэдэг.

Is everyone happy with his or her gift?

төлөөний нэр нь олон тоон дээр байгаа тохиолдолд мэдээж олон тооны хамаатуулах төлөөний нэр хэрэглэх нь тодорхой

Are all the people happy with their gifts?

No comments: