Thursday, June 18, 2009

Second Conditional – Нөхцөлт өгүүлбэр II

Нөхцөлт өгүүлбэр нь үндсэн 2 хэсгээс бүтдэг:

- Гол өгүүлбэр

- Нөхцөл заасан өгүүлбэр

Энэ төрлийн өгүүлбэрүүдийн илэрхийлдэг гол санаа нь нөхцөл заасан хэсэгт гаргаж байгаа нөхцөл нь биелвэл гол өгүүлбэрт заасан үйлдэл биелэгдэх тухай байдаг. Нөхцөл заасан хэсгийг if гэсэн үгийн тусламжтайгаар илэрхийлдэг.

Хэрэв чи цагтаа ирсэн бол бид нислэгнээсээ хоцрохгүй байх байсан гол өгүүлбэрийн доогуур зурав

If you came on time we would not miss the flight

Нөхцөлт өгүүлбэрийн нөхцөлөөс нь хамаарч бодит ба бодит бус нөхцөлтэй гэж 2 ангилдаг. Мөн илэрхийлж байгаа цагаас нь хамаарч Нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар төрлийн нөхцөлт өгүүлбэр гэж ангилдаг.

Хоёрдугаар төрлийн нөхцөлт өгүүлбэрийн нөхцөл нь ямагт бодит бус байдаг. Нөхцөл нь ирээдүйд биелэгдэх боломж огт байдаггүй. Бодит бус нөхцөлийг ямагт өнгөрсөн цагаар илэрхийлдэг.

[if + өнгөрсөн цаг][would+үйл үг]


[If ... Simple Past ..., ... would + verb ...]

[... would + verb ... if ... Simple Past ...] нөхцөл заасан өгүүлбэр ба гол өгүүлбэр өмнө хойно байх нь чухал бус.

Жишээ нь:

  • If I owned a car, I would drive to work. But I don`t own a car.
  • She would travel around the world if she had more money. But she doesn`t have much money.
  • I would read more if I didn`t watch so much TV.
  • Mary would move to Japan if she spoke Japanese.
  • If they worked harder, they would earn more money.
  • A: What would you do if you won the lottery?
    B: I would buy a house.
  • A: Where would you live if you moved to the U.S.?
    B: I would live in Seattle.

Хэдийгээр эдгээр өгүүлбэрүүдийн үйл үг нь өнгөрсөн цаг дээр хувирсан байгаа боловч илэрхийлж байгаа санаа нь одоо эсвэл ирээдүй цагийг илэрхийлсэн.

If I owned a car, I would drive to work. But I don`t own a car. Энэ өгүүлбэрээс харахад үйл үгнүүд нь өнгөрсөн цаг дээр хувирсан байна.

Хэрвээ надад машин байсан бол би ажил уруугаа машинаар явдаг байх байсан. Гэхдээ надад машин байхгүй - Өгүүлбэрийн илэрхийлж байгаа санаа нь одоо цаг. Учир нь одоо машин байсан бол энэ нөхөр машинаар явах байсан.

I would stay at home if i did not have to work tomorrow - Хэрэв би маргааш ажиллахгүй байсан бол гэртээ байх байсан. : өгүүлбэрийн цагууд өнгөрсөн цаг дээр хувирсан байгаа боловч илэрхийлж байгаа санаа нь ирээдүй цаг байна.

Анхаар! If I were ...

Зөвхөн бодит бус нөхцөл үүсгэн ярьж байгаа тохиолдолд were гэдэг үгийг бүх төлөөний нэртэй хамт хэрэглэж болдог. Гэхдээ was гэдэг үгийг олон тоотой хэрэглэж болохгүй.

Жишээ нь:

  • If he were French, he would live in Paris.
  • If she were rich, she would buy a yacht.
  • I would play basketball if I were taller.
  • I would buy that computer if it were cheaper.

No comments: