Ямар нэгэн зүйлийг өөр нэгэн зүйлээс илүүд үзэж байгаа тухай илэрхийлэхдээ prefer, rather гэдэг үгнүүдийг хэрэглэдэг.
Гэхдээ 2 янзаар хэрэглэдэг:
1. Ерөнхийдөө ямар нэгэн зүйлийг өөр нэгэн зүйлээс илүүд үзэх.
2. Тухайн тохиолдолд ямар нэгэн зүйлийг өөр нэгэн зүйлээс илүүд үзэх.
1. Ерөнхий тохиолдол: энэ тохиолдолд хэн нэгэн хүний байнгын үзэл бодол юм. Жишээ нь:
Би хотод амьдрахыг хөдөө амьдрахаас илүүд үздэг.
Энэ төрлийн өгүүлбэрийн ерөнхий бүтцийг хүснэгтээс харна уу.
|
• I prefer to live in the city. эсвэл I prefer living in the city: аль ч хувилбараар хэлсэн ерөнхий тохиолдол илэрхийлж байгаа мөн дараах байдлаар хэлж болно.
I prefer living in the city to living in the countryside.
I prefer to live in the city rather than live in the countryside - Энэ 2 өгүүлбэр илэрхийлэх утгын хувьд огт ялгаагүй.
• I prefer this coat to the coat you were wearing yesterday. - Би энэ пальтог чиний өчигдөр өмсөж байсан пальтоноос чинь илүү гэж бодож байна: энд 2 нэр үгийг хооронд нь харьцуулсан байна.
I prefer driving to traveling by train. - Би галт тэргээр явахаас машинаар явахыг илүүд үздэг.
I prefer to drive rather than travel by train. - дээрх өгүүлбэртэй утга ижил.
Анхаар! Хэрэв харьцуулж байгаа өгүүлбэрийн үйл үгнүүд нь ижил байвал хоёр дахь үйл үгийг нь бичихгүй байж болдог.
Ann prefers to live in the country rather than (live) in a city. - live гэдэг үйл үг 2 өгүүлбэрт ижил байгаа учир 2 дахийг бичихгүй байж болдог. Өөрөөр хэлбэл:
Ann prefers to live in the country rather than in a city - гэж хэлж болно.
2. Тухайн тохиолдолд ямар нэгэн зүйлийг өөр нэгэн зүйлээс илүүд үзэж байгаа тухай илэрхийлэхдээ Would prefer (I`d prefer...) ба Would rather (I`d rather...) гэдэг хэллэгийг хэрэглэдэг.
• "Would you prefer tea or coffee" - Та кофе цай 2-ын алийг уухыг илүүд үзэж байна: Илэрхийлж байгаа гол утга нь цай уухуу кофе уухуу гэсэн санаа.
Анхаар! Тухайн тохиолдолд үйл үгийн -ing тэй хэлбэрийг хэрэглэдэггүй.
• "Shall we go by train?" "Well, I`d prefer to go by car. ("I`d prefer going" гэж хэрэглэж болохгүй)
• I`d prefer to stay at home tonight rather than go to the cinema.
Энэ төрлийн өгүүлбэрийн бүтэц дараах хэлбэртэй байдаг.
I`d prefer | to do something | rather than | (do) something else |
хаалтанд байгаа үйл үг гол өгүүлбэрийнхээ үйл үгтэй ижил бол бичихгүй байж болно
Would rather (I`d rather...)
Would rather (do) гэдэг хэлбэр зөвхөн үйл үгтэй хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл I`d prefer to do -тэй ижил
Харцуулбал доорх хэлбэртэй байх ба утгын хувьд ижил.
• "Shall we go by train?" | "I`d prefer to go by car." |
"I`d rather go by car. |
Энэ хэлбэр дээр үгүйсгэсэн хэлбэр үүсгэхийн тулд "I`d rather not (do something)" гэж хэлдэг ба энэ ямар нэгэн зүйл хиймээргүй байна гэсэн санаа гаргадаг.
• I"m tired. I`d rather not go out this evening, if you don`t mind. - Би ядарч байна. Та татгалзахгүй бол би өнөө орой гармааргүй байна
• I`d rather not watch this movie. - Би энэ киног үзмээргүй байна
would rather хэллэгийн өгүүлбэрийн бүтэц
I`d rather | do something | than (do) | something else. |
• I`d rather stay at home tonight than go to the cinema. - Би кинонд явахаасаа илүү гэртээ баймаар байна.
I`d rather you did something - энэ хэллэг өөр хэллэг утга нь ХЭН НЭГЭН ХҮНИЙГ ЯМАР НЭГЭН ЗҮЙЛ ХИЙГЭЭСЭЙ гэж хүсэж байгаа хэлбэр.
• "Shall I stay here?" "I`d rather you came with us." - Чамайг бидэнтэй хамт яваасай гэж хүсэж байна.
• "Shall I tell them the news?" "No. I`d rather they didn`t know." - Тэд энэ талаар битгий мэдээсэй.
• "Shall I tell them or would you rather they didn`t know?" - Би тэдэнд хэлчих үү эсвэл та тэднийг битгий мэдээсэй гэж хүсэж байна уу?
Энэ хэлбэрт хэрэглэж байгаа өнгөрсөн цагийн хэлбэр хэрэглэдэг боловч одоо буюу ирээдүй цагийг илэрхийлдэг юм.
Compare: Харьцуул:
• I`d rather cook the dinner now. Би одоо хоолоо хиймээр байна.
• I`d rather you cooked the dinner now. Би чамайг одоо хоолоо хийгээсэй гэж хүсэж байна.
Үгүйсгэсэн хэлбэр нь "I"d rather you didn"t...":
I`d rather you didn`t tell anyone what I said. - Миний хэлсэн зүйлийг хүнд битгий хэлээсэй гэж би хүсэж байна.
"Do you mind if I smoke?" "I"d rather you didn"t." - Намайг тамхи татвал та дургуйцэх уу? Би таныг битгий татаасай гэж бодож байна.
1 comment:
Thanks for your entry
Post a Comment