Thursday, June 18, 2009

Хэрэглээ – all / all of, no/ none of, most/ most of

All - бүгд гэсэн үг

All people have friends - Бүх хүмүүс найзтай : энэ тохиолдолд хүмүүс гэдэг үгээр нийт бүх хүнийг ерөнхийд нь төлөөлөн хэлж байна.

All languages have their own specifics - Бүх хэлүүд өөр өөрийн онцлог шинжүүдтэй : энэ тохиолдолд бүх хэлийг ерөнхийд нь хэлж байна.

Хэсэг бүлэг зүйлийг бүгдээрээ гэсэн утгаар хэлэхдээ тодорхой ялгац гишүүн хэрэглэдэг.

All the people in the room did not have cell phones - Өрөөнд байсан бүх хүмүүст гар утас байгаагүй: энэ тохиолдолд зөвхөн өрөөнд байгаа хүмүүсийг бүгдийг нь хэлсэн байгаа тул толорхой ялгац гишүүн авсан байна.

All the students of your class passed the exam - Танай ангийнхан бүгдээрээ шалгалтаа өгч чадсан : зөвхөн танай ангийн оюутнууд бүгдээрээ гэсэн учир тодорхой ялгац гишүүн авсан байна.

Харьцуул!

All students should do their best to gain good education - Сайн боловсрол эзэмшихийн тулд бүх оюутнууд хичээх хэрэгтэй : энэ тохиолдолд бүх оюутнуудыг ерөнхийд нь хэлсэн байна.

All of гэсэн хэллэгийн тусламжтайгаар хэсэг бүлэг хүмүүсийг бүгдээрээ гэсэн санаа илэрхийлдэг.

All of you must take this examination - Та нар бүгдээрээ энэ шалгалтыг өгөх ёстой: та нар бүгдээрээ гэснийг тодотгосон байна.

All of us must help her - Бид бүгдээрээ түүнд туслах ёстой.

All of them had flash lights - Тэд бүгдээрээ гар чийдэнтэй байсан.

None of гэсэн хэллэг эсрэг утгийг илэрхийлдэг.

None of them had flash lights - Тэдний хэнд ч гар чийдэн байгаагүй.

None of my friends live in London - Миний найзуудын нэг нь ч Лондонд амьдардаггүй.

Most гэсэн үг ихэнх гэсэн утгаар хэрэглэгддэг ба дангаараа most гэж хэрэглэгдэж байвал ерөнхийдөө ихэнх гэсэн санаа most of ... гэж хэрэглэгдэж байвал тухайн хэсэг бүлэг зүйлийн ихэнх гэсэн санаа.

Most teachers use this method - Ихэнх багш нар энэ аргыг хэрэглэдэг: яг тодорхой хэсэг багш нарыг бус ерөнхийд нь багш нарыг хэлсэн байна.

Most of the teachers from our school use this method - Манай сургуулийн ихэнх багш нар энэ аргыг хэрэглэдэг: тодорхой хэсэг бүлэг багш нарын ихэнх нь гэсэн санаа агуулсан тул тодорхой ялгац гишүүн авсан байна.

No comments: