I do not have much free time - Надад чөлөөт цаг их байхгүй.
George had little money - Жоржид бага мөнгө байсан.
It is good to have many freinds - Олон найзтай байх сайн хэрэг.
Few students passed the exam - Цөөхөн оюутнууд шалгалтанд тэнцсэн.
much ба many гэсэн үгнүүд асуулт ба үгүйсгэсэн хэлбэрт хэрэглэгдэж болно.
I did not have much time - Надад их цаг (хугацаа) байгаагүй.
Do you have many relatives? - Танд их олон хамаатан байдаг уу?
A lot (of) - их, lots (of) - их, plenty (of) - хангалттай их гэсэн хэллэгүүд нэг бол тоолж болдоггүй нэг үгстэй эсвэл тоолж болдог нэр үгс олон тоон дээр байхад хэрэглэгдэнэ.
A lot of people saw this accident - Энэ ослыг их олон хүн харсан.
Jane read lots of books during her summer vacation - Жейн зуны амралтаара их олон ном уншсан.
I have plenty of money to buy a car. - Надад машин авахад хангалттай их мөнгө байгаа.
Do not hurry! we have plenty of time - Ярах хэрэггүй ээ. Бидэнд хангалттай их цаг байгаа.
Анхаар! Зөвшөөрсөн өгүүлбэрт a lot (of) гэдгийг хэрэглэхийг илүүд үздэг. Much - ийг ихэвчлэн үгүйсгэсэн ба асуух хэлбэрт хэрэглэдэг.
Little/ a little - бага, few/ a few - цөөн гэсэн утгыг тус тус илэрхийлдэг. Ялгац гишүүн а хэрэглэх ба хэрэглэхгүй тохиолдолууд нь утгын бага зэрэг ялгааг илэрхийлдэг.
Илэрхийлэх утга | Жишээ | Тайлбар | |
little | бага - гэхдээ бас дээрээс нь чамлалттай | Hurry up! We have little time | Хурдлаарай бидэнд цаг бага байна : энэ тохиолдолд цаг бага байна өөрөөр хэлбэл хангалттай биш байгаа бөгөөд хоцрох аюул нүүрлэж байна. |
a little | бага - гэхдээ гэхдээ ямар нэгэн зүйлд хангалттай | We have a little time before the filght. Shall we have a cup of coffee? | Онгоц нисэхээс өмнө бидэнд багахан цаг байна. Кофе ууцгаах уу? : Энэ тохиолдолд багахан цаг байгаа боловч кофе уухад хангалттай цаг байгаа санааг илэрхийлсэн байна. |
few | цөөн - гэхдээ тоо хэмжээний хувьд чамлалттай | I have few relatives | Надад цөөхөн хамаатан байдаг : цөөхөн хамаатантай ба өшөө олон хамаатантай байсан болоосой гэсэн санаа цухалзаж байна. |
a few | цөөн - гэхдээ тоо хэмжээний хувьд тухайн тохиолдолд хангалттай | I have a few relatives | Надад цөөхөн хамаатан байдаг : гэхдээ энэ нь надад хангалттай гэсэн санаа агуулж байгаа. |
Анхаар! Little/ a little - бага, few/ a few - цөөн гэсэн хэллэгүүдийн хувьд ялгац гишүүн а -г бичсэн ба бичээгүй нь дүрмийн хувьд алдаа байхгүй боловч илэрхийлэх утганд өөрчлөлт оруулж байна. Харин A lot (of) - их, lots (of) гэсэн үгнүүдийн хувьд ийм утга оруулдаггүй
No comments:
Post a Comment