Thursday, June 18, 2009

First Conditional – Нөхцөлт өгүүлбэр I

Нөхцөлт өгүүлбэр нь үндсэн 2 хэсгээс бүтдэг :

- Гол өгүүлбэр

- Нөхцөл заасан өгүүлбэр

Энэ төрлийн өгүүлбэрүүдийн илэрхийлдэг гол санаа нь нөхцөл заасан хэсэгт гаргаж байгаа нөхцөл нь биелвэл гол өгүүлбэрт заасан үйлдэл биелэгдэх тухай байдаг. Нөхцөл заасан хэсгийг if гэсэн үгийн тусламжтайгаар илэрхийлдэг

Хэрэв чи цагтаа ирвэл бид нислэгнээсээ хоцрохгүй гол өгүүлбэрийн доогуур зурав

If you come on time we will not miss the flight

Нөхцөлт өгүүлбэрийн нөхцөлөөс нь хамаарч бодит ба бодит бус нөхцөлтэй гэж 2 ангилдаг. Мөн илэрхийлж байгаа цагаас нь хамаарч Нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар төрлийн нөхцөлт өгүүлбэр гэж ангилдаг.

Нэгдүгээр төрлийн нөхцөлт өгүүлбэрийн нөхцөл нь ямагт бодит байдаг. Нөхцөл нь ирээдүйд биелэгдэж болох магадлал байвал тухайн нөхцөлийг бодит гэж үздэг. Бодит нөхцөлийг одоо цагаар илэрхийлдэг. Хэрэв нөхцөл нь бодит бус бол нөхцөл нь ямагт өнгөрсөн цагаар илэрхийлэгддэг ёстой.

[if + одоо цаг][ирээдүй цаг]

If you come on time - нөхцөл заасан хэсэг

we will not miss the flight - гол өгүүлбэр


If I have the money, I will buy this car.
If it`s sunny, we`ll go to the park.
Peter will be sad if Susan leaves.
If you cook dinner, I`ll wash the dishes.


[if /when + одоо цаг][одоо цаг] гэсэн бүтэц байдаг ба энэ нь байнга болдог нөхцөл байдлыг илэрхийлдэг.

  • If I go to a friends house for dinner, I usually take a bottle of wine or some flowers.
  • When I have a day off from work, I often go to the beach.
  • If the weather is nice, she walks to work.
  • Jerry helps me with my homework when he has time.
  • I read if there is nothing on TV.
  • A: What do you do when it rains?
    B: I stay at home.
  • A: Where do you stay if you go to Sydney?
    B: I stay with my friends near the harbor.

A: What do you do when it rains?
B: I stay at home.
Энэ жишээн дээр харахад нөхдүүд байнга болдог зүйлийн тухай ярьж байна.

А: Та бороо орвол яадаг вэ?

В: Би гэртээ үлддэг

Харин

A: What will you do if it rains?
B: I will stay at home. Энэ жишээн дээр бороо орох гэдэг нь ойрын ирээдүйд болох үйлдэл байгаа тул First Conditional ашигласан байна.

3 comments:

Anonymous said...

баярлалаа

Anonymous said...

Маш ойлгомжтой тайлбарлажээ

Anonymous said...

Сайн байна уу. Нөхцөлт өгүүлбэрийг бас Had i known gj bas ilerhiildeg biluu? ternii tuhai bnuu? bayarlala, ih buteelch blog bn :)