Тоологддог нэр үгс:
Жишээ нь: dog, horse, man, shop, egg, book, cup, pen гэх мэт.
Тоологддог нэр үгс нь нэг ба олон тоонд дээр хэрэглэгдэнэ. Жишээ нь олон тоон дээр dogs, horses, men, shops, eggs, books, cups, pens гэх мэт.
Тоологддоггүй нэр үгс:
Жишээ нь: tea, sugar, water, air, rice, knowledge, beauty, anger, fear, love, money, furniture, happiness, research, evidence, beauty, idea, mind гэх мэт.
Тоологддогүй нэр үгсийг өгүүлбэрт хэрэглэхдээ нэг тоон дээр хэрэглэнэ. Энийг тэр хэвээр нь бичнэ олон тооны залгавар авахгүй гэсэн үг. Товчоор хэлвэл тоологддоггүй нэр үгс гэдэг нь ямар нэгэн шингэн зүйл, килограммын юм, хийсвэр санаа, материалыг тоологддогүй нэр үгс гэж нэрлэж байгаа юм.
* sugars, angers, knowledges : гэж хэрэглэж БОЛОХГҮЙ!
Тоологддогүй нэр үгстэй a/an ялгац гишүүнийг хэрэглэж болдоггүй учир нь тэд нэг гэсэн утга агуулдаг. Эдгээр нэр үгсийн илэрхийлж байгаа санаанд хэмжээ нэмэх хэрэгтэй бол дарааах үгнүүдийг хэрэглэж болно.
Жишээ нь: some, a lot of, a piece of, a bit of, a great deal of, a very, very much...
- There has been a lot of research into the causes of this disease.
- He gave me a great deal of advice before my interview.
- They`ve got a lot of furniture.
- Can you give me some information about uncountable nouns?
Зарим нэр үгс өөр хэлэнд тоологддог нэр үгс мөртлөө Англи хэлэнд тоологддоггүй нэр үгс болж хэрэглэгддэг.
Жишээ нь:
accommodation
advice
baggage
behaviour
bread
furniture
information
luggage
news
progress
traffic
travel
trouble
weather
work
Анхаар! "hair" гэдэг үг тоологддоггүй нэр үг боловч тухайн тохиолдолд үнэхээр 1 эсвэл хэд хэдэн үсний тухай ярьж байвал тоологддог нэр үг шиг хэрэглэгдэж болно.
Жишээ нь: She has long blonde hair /тоологддоггүй/
My father`s getting a few grey hairs now /тоологддог/
No comments:
Post a Comment