very good - маш сайн - гэсэн утга илэрхийлдэг бол.
quite good - нэлээд сайн - гэсэн утга илэрхийлдэг.
very big - маш том
quite big - томовтор
It is quite hot. You should not wear this warm jacket. Гадаа нилээд халуун байна. Чи ийм зузаан куртка өмсөөд хэрэггүй юм биш үү.
Хэрэв тодотгож байгаа нэр үг нь тодорхой биш ялгац гишүүн авсан бол quite гэдэг үгийг ялгац гишүүний өмнө нь бичдэг.
It is quite a nice day. Гадаа нилээд сайхан өдөр байна.
We have to go quite a long way - Бид нилээд хол зам явах ёстой.
quite гэдэг үг like ба enjoy гэсэн 2 үгтэй хамт хэрэглэгдэж болдог.
I quite like football - Би хөл бөмбөгт нилээд дуртай.
I quite enjoy horror movies - Би аймшигийн кинонд нилээд дуртай.
* rather adv. (Дайвар үг) гэдэг үг илэрхийлэх санаагаараа quite - тай ижил боловч ихэвчлэн сөрөг утга бүхий тэмдэг нэрүүдтэй хэрэглэгддэг.
It is rather cold - Гадаа нилээд хүйтэн байна.
The exam was rather difficult - Шалгалт нилээд хүнд байсан.
It is rather a long way to go - Явахад ч нилээд хол шүү.
* although conj. (холбоос үг) гэдэг үгийг ямар нэгэн асуудлыг үл харгалзан хийх тохиолдолд хэрэглэдэг ба хэдийгээр гэсэн утгыг гаргадаг. Though гэдэг үгтэй тун төстэй. Зарим нэг тохиолдолд although гэж хэлэхгүй though гэж хэлэх ёстой байдаг. Ихэвчлэн бараг адилхан утга илэрхийлдэг. Өгүүлбэрийн эхэн эсвэл дунд аль алинд нь ордог.
Жишээ нь:
Although it rained, we had a great time. Хэдийгээр бороотой байсан ч бид маш сайхан байсан.
Fond though (although гэж хэлэхгүй) I am of sports, I`d rather not sit through another basketball game. Хэдийгээр би спортод их дуртай ч дахиж сагсан бөмбөгийн тэмцээн үзэхгүй.
Synonyms-Утга ойролцоо үгс: though, tho, even though
Анхаар! Зарим хүмүүс although-г доорх байдлаар буруу бичдэг.
- altho
- altough
- althought
* Even though conj (Холбоос үг)-боловч, вч, авч. See Although. Although-г хар.
* In spite of conj (Холбоос үг)-нь ийг үл харгалзан, хэдийгээр тийм боловч...гэсэн утгатай 2 өгүүлбэрийг холбож өгдөг холбоос үгийн үүргийг гүйцэтгэдэг.
Жишээ нь: They kept on going in spite of their fears. Тэд айж байсан мөртлөө яваад л байсан.
* Even adj. (Тэмдэг нэр) гэдэг үг нь өгүүлбэрийг улам тодотгож хүч нэмэгдүүлж өгдөг. Ихэвчлэн бүр гэсэн утга гаргадаг.
Жишээ нь: I already washed my plates even yours too. Би аль хэдийн тавагаа угаачихсан, бүр чинийхийг хүртэл шүү.
* even so-тийм хэдий ч
* even if-яасан ч гэсэн
No comments:
Post a Comment