· I wish to make a complaint.
· I wish to see the manager.
Мөн сайн сайхныг ерөөж хэлэхдээ "wish" гэдэг үгийг өргөн хэрэглэдэг ба энэ тохиолдолд араас нь төлөөний нэр ба нэр үг хэрэглэдэг.
· I wish you all the best in your new job.
· We wish you a merry Christmas.
Харин ийм утгаар хэлэхдээ үйл үг хэрэглэх бол "hope" гэдэг үгийг "wish"-ийн оронд хэрэглэдэг.
· We wish you the best of luck. : wish араас нь төлөөний нэр ба нэр үг хэрэглэсэн байна.
· We hope you have the best of luck. : hope араас нь төлөөний нэр ба үйл үг хэрэглэсэн байна.
· I wish you a safe and pleasant journey. : wish араас нь төлөөний нэр ба нэр үг хэрэглэсэн байна.
· I hope you have a safe and pleasant journey. : hope араас нь төлөөний нэр ба үйл үг хэрэглэсэн байна.
"wish" гэдэг үгийн өөр нэг өргөн хэрэглэгддэг хэлбэр нь ямар нэгэн зүйлийг ийм байгаасай, эсвэл тийм байсан ч болоосой гэсэн утгууд дээр бодит биш нөхцөл үүсгэж хэрэглэгддэг. Бодит бус нөхцөл илэрхийлж байгаа тохиолдолд хэдийгээр ирээдүй цаг ба одоо цаг илэрхийлж байгаа ч гэсэн хэрэглэж байгаа үйл үгийн цаг нь өнгөрсөн цагийн хэлбэр байдаг.
· I wish I was rich. - Би баян ч байсан болоосой : ашигласан цаг нь энгийн өнгөрсөн цаг боловч илэрхийлж байгаа санаа нь одоо цаг дээр байна. Учир нь энэ нөхөр ОДОО ядуу бөгөөд Би баян ч байсан болоосой гэж ОДОО хүсэж байна.
· He wishes he lived in Paris. - Тэр Парист амьдардаг байсан болоосой гэж хүсдэг : энэ нөхөр ОДОО Парист амьдардаггүй харин болдогсон бол ОДОО Парист амьдардаг байсан ч болоосой гэж хүсэж байна.
· They wish they had chosen a different leader. - энэ тохиолдолд өнгөрсөн цаг дээр ярьсан байна. Тэд удирдагчаа нэгэнт сонгочихсон юм байна. Тэгээд ӨНГӨРСӨНД хийсэн үйлдлээ хийгээгүй байсансан болоосой гэж ярьж байна. Одоо ба ирээдүй цагийн бодит бус нөхцөлийг өнгөрсөн цагаар илэрхийлдэг учир өнгөрсөн цагийн бодит бус нөхцөлийг PAST PERFECT цагаар илэрхийлдэг. Хэрэв үргэлжлэх санаа орсон бол PAST PERFECT CONTINUOUS цаг ашиглана.
· I wish I had not told him. Би түүнд хэлээгүй байсансан ч болоосой.
Жишээнүүд:
· I am overweight. I wish I was slimmer. - Би туранхай ч байсан болоосой.
· I never win at tennis. I wish I won a game occasionally. - Би хааяа ч гэсэн хождог байсан болоосой.
· It is raining hard. I wish it was not raining so hard. - Бороо ингэж их ширүүн ороогүй ч байсан болоосой.
· I went to the pub last night. I wish I had not had so many beers. - Би ийм их пиво уугаагүй байсансан ч байсан болоосой.
· I did not go to the cinema. I wish I had gone. - Би явчихсан ч байсан болоосой.
· I have eaten too much. I wish I had not eaten so much. - Би ийм их идээгүй ч байсан болоосой.
· I was wearing jeans. I wish I had not been wearing jeans. - Би Jeans өмсөөгүй ч байсан болоосой.
· I can not go to the party. I wish I could go. - Би үдэшлэгт яваж чадахгүй, Би яваж чадах ч байсан болоосой.
· I could not do all the questions in the exam. I wish I could have done them all. - Би тэднийг хийчихсэн ч байсан болоосой.
Ирээдүй цаг илэрхийлэх бол "would" гэдэг үг хэрэглэнэ.
· He won`t help me. I wish he would help me. - Тэр надад туслаасай гэж би хүсэж байна.
· You`re making too much noise. I wish you would be quiet. - Чамайг чимээгүй байгаасай гэж би хүсэж байна.
· You keep interrupting me. I wish you wouldn`t do that. - Чи үүнийг бүү хийгээсэй гэж би хүсэж байна.
Анхаар! Зөвхөн Бодит бус нөхцөл илэрхийлж байгаа тохиолдолд I, he, she, it гэдэг үгнүүдтэй were хэрэглэж болдог
· I wish it were Saturday today. - Өнөөдөр хагас сайн өдөр байсан ч болоосой.
· I wish the options were a little clearer. - Сонголтууд нь илүү ойлгомжтой ч байсан болоосой.
No comments:
Post a Comment