Thursday, June 18, 2009

Тэмдэг нэрийн дараалал

Adjective буюу хавсрал нэрийн гол үүрэг нь нэр үгийг тодотгох явдал байдаг. Нэг нэр үгийг нэлээд хэдэн хавсрал гишүүдээр тодотгож хэлж болох ба энэ тохиолдолд хавсрал нэр буюу тэмдэг нэрийн төрлөөс хамаарсан тусгай дарааллын дагуу хэлэх ёстой болдог.

Тэмдэг нэрийг ерөнхийд 2 хэсэгт хуваадаг

Тэмдэг нэр Тайлбар Жишээ
Opinion adjective буюу хүний сэтгэгдэл дээр үндэслэсэн тэмдэг нэр Энэ төрлийн тэмдэг нэрүүд нь аливаа зүйлийг хүн өөрийн сэтгэгдэлийн дагуу тодорхойлж хэлсэн тэмдэг нэрүүд байдаг a nice movie - гоё кино : хэдийгээр нэг нөхөр энэ киног гоё гэж хэлж байгаа боловч өөр нэг этгээд энэ киног муу кино гэж хэлж болох юм
Fact adjective буюу бодит байдал дээр тулгуурласан тэмдэг нэр Энэ төрлийн тэмдэг нэрүүд бодит байдал ямар байна түүнийг байгаагаар нь тодорхойлж хэлсэн тэмдэг нэрүүд байдаг a black cat - хар муур : хэрэв тэр муур үнэхээр хар бол өөр хэн ч түүнийг цагаан эсвэл бор гэж маргахгүй. Бодит байдлыг хэлсэн байна

Анхаар! Xүний сэтгэгдэл дээр үндэслэсэн тэмдэг нэрүүд ямагт бодит байдал дээр тулгуурласан тэмдэг нэрийн өмнө нь байдаг. Өөрөөр хэлбэл opinion adjective ямагт fact adjective ийн өмнө байдаг.

a nice new house - шинэ гоё байшин

delicious hot soup - амттай халуун шөл

Нэг нэр үгийг хэд хэдэн тэмдэг нэр тэр дундаа Fact adjective тодотгож байвал бас өөрийн гэсэн дараалал байдаг. Дараалыг нь тодорхойлохын тулд тэмдэг нэрийн төрлүүдийг авч үзье

Төрлүүд Тайлбар : Жишээ
Opinion Сэтгэгдэл Хүн ямар нэг зүйлийн тухай юу гэж бодож байгааг илэрхийлнэ
silly, beautiful, horrible, difficult
Size Хэмжээ Аливаа зүйлийн хэмжээг илэрхийлнэ
large, tiny, enormous, little
Age Нас Хүний насыг, аливаа зүйлийн шинэ хуучнийг илэрхийлнэ
ancient, new, young, old
Shape Хэлбэр Аливаа зүйлийн хэлбэрийг илэрхийлнэ
square, round, flat, rectangular
Colour Өнгө Аливаа зүйлийн өнгийг илэрхийлнэ
blue, pink, reddish, grey
Origin Гарал үүсэл Аливаа зүйл хаанаас гаралтайг илэрхийлнэ
French, lunar, American, eastern, Greek
Material Материал Аливаа зүйлийг юугаар хийснийг илэрхийлнэ
wooden, metal, cotton, paper
Purpose Зорилго Аливаа зүйлийг ямар зүйлд зориулагдсаныг илэрхийлнэ
sleeping ("sleeping bag"), roasting ("roasting tin")


Тэмдэг нэрс доор үзүүлсэн дарааллын дагуу хэрэглэгддэг

1 2 3 4 5 6 7 8 Нэр үг

Opinion
Сэтгэгдэл

Size
Хэмжээ

Age
Нас

Shape
Хэлбэр

Colour
Өнгө

Origin
Гарал үүсэл

Material
Материал

Purpose
Зорилго


a

silly

young


English


man
a


huge

round


metal

bowl
a


small


red


sleeping
bag

a silly young English man

a huge round metal bowl

a nice small red sleeping bag

Анхаар! Тэмдэг нэр ерөнхийдөө нэр үгийг тодотгож эсвэл дангаараа хэрэглэгддэг. Харин дараах үйл үгнүүдтэй хэрэглэгдэж болдог. Уг нь үйл үгтэй хэрэглэгдэж үйл хэрхэн үйлдэгдэж байгааг илэрхийлдэг үгийг дайвар үг гэдэг.

feel, smell, taste, sound, seem, look - зэрэг үгсийн араас тэмдэг нэр хэрэглэж болдог бусад тохиололд дайвар үг хэрэглэх ёстой.

Do you feel annoying? - Танд их ядаргаатай санагдаж байна уу?

The pizza smells good - Энэ пицца гоё үнэртэж байна

Jenny sounded really angry - Женни маш ууртай байсан

This apple tastes strange - Энэ алим сонин амтагдаж байна.

Your wife seems very nice - Танай эхнэр их сайхан хүн байна.

No comments: