Thursday, June 18, 2009

Хэллэг – some, any

Some гэдэг үг тоолж болдог ба тоолж болдоггүй нэр үгийн аль алинтай нь хамт хэрэглэгдэж байгаагаас хамаарч хэдэн ширхэг ба хэсэг жаахан гэсэн утга илэрхийлдэг.

Тоолж болдог нэр үг - хэдэн ширхэг, some apples, some people, some cars

Тоолж болдоггүй нэр үг - хэсэг жаахан, some salt, water, some tea

Анхаар! Some гэдэг үг зөвхөн батлан зөвшөөрсөн өгүүлбэрт хэрэглэгддэг бол асуух хэлбэр болон үгүйсгэсэн хэлбэрт энэ үгийг any гэдэг үг орлодог.

A: Do you have any friends in England? - Чамд Англид ямар нэгэн найзууд байгаа юу?

B: Yes, I have some good friends there. - Тиймээ, надад Англид хэдэн сайн найз байгаа.

Харьцуул!

I ate some small cakes - Би хэдэн ширхэг жижиг торт идсэн : Энэ хүн хэд хэдэн торт идсэн байна.

I ate some cake - Би хэсэг торт идсэн : Энэ хүн НЭГ ТОРТ-ны жаахан хэсгийг идсэн байна.

Эндээс харахад тоолж болдог хэдий ч зарим нэр үгийг нэг тоон дээр some гэдэг үгтэй хэрэглэвэл утга өөр болж байна.

Жишээ нь:

some bananas - some banana

No comments: