Энэ гурван үгийг хэрэглэж байгаа тохиолдолд дандаа 2 юмны тухай ярьж байна гэсэн үг. Утгын хувьд:
both - хоёуланг
either - аль нэг нь
neither - аль нь ч биш /not either буюу үгүйсгэсэн хэлбэр/ гэсэн утга агуулдаг.
Өгүүлбэрт хэрэглэх аргыг жишээн дээрээс тодорхой харна уу:
Both students can take the test - Энэ хоёр оюутан хоёулаа шалгалтанд орж болно : Хоёуланг зэрэг ярьж байгаа тул олон тоон дээр хэрэглэнэ.
Either student can take the test - Аль нэг оюутан нь шалгалтанд орж болно: Аль нэгийг дангаар нь ярьж байгаа тул нэг тоон дээр хэрэглэнэ.
Neither student can take the test - Аль аль нь шалгалтанд орж болохгүй.
Neither students can take the test: утгын хувьд дээрх өгүүлбэртэй яг адил: NEITHER гэдэг үгийн хувьд нэг тоон дээр эсвэл олон тоон дээр алин дээр нь ч хэрэглэж болно.
I like both restaurants - Энэ 2 зоогийн газар 2 уулаа надад таалагддаг: энд 2 зоогийн газрын тухай яриа болж байна.
We can go either restaurant - Бид алинд нь ч очсон болно: энд аль нэгийг нь хэлж байна.
I like neither restaurants - Энэ 2 зоогийн газар 2 уулаа надад таалагддаггүй. /олон тоон дээр хэрэглэж байна/
I like neither restaurant /нэг тоон дээр хэрэглэж байна/
Одоо бүр тодруулж авч үзье:
2 янзын зоогийн газар байна. А ба В
I like both A and B - Надад А ба В хоёулаа таалагддаг: ямар 2 зүйлийн тухай ярьж байгаагаа дурьдаж байгаа бол both ... and гэсэн хэллэг хэрэглэгддэг.
We can go either A or B - Бид А ба В -гийн алинд ч очсон болно: 2 зоогийн газрын алинд ч очсон болно гэж 2 yуланг нь дурьдсан тул either .... or гэсэн хэллэг хэрэглэсэн байна.
I like neither A nor B - Надад А ба В хоёрын алинч таалагддаггүй: 2 зоогийн газрын алин ч таалагддаггүй гэж хэлэхдээ 2 yуланг нь дурьдаж байгаа тул neither .... nor гэсэн хэллэг хэрэглэсэн байна.
Анхаар! both .... and; either ... or; neither ... nor гэсэн хэллэгүүд ямагт 2 зүйлийн тухай ярьж байдаг тул 2 оос илүү зүйл байвал хэрэглэж болдоггүй.
Зөвхөн 2 үгэн дээр төдийгүй 2 өгүүлбэрт дээрх үгнүүд хэрэглэгдэж болно.
Жишээ нь:
We can either go the cinema or just stay at home - Бид кинонд явсан ч болно эсвэл гэртээ үлдсэн ч болно.
I could neither laugh nor cry. - Би инээж ч чадаагүй уйлж ч чадаагүй: үйл үгэн дээр хэрэглэсэн байна.
Either the clerk or the secretary has the keys to the door. - Нарийн бичиг ажилтан хоёрын аль алинд нь хаалганы түлхүүр байгаа: Үйлийн эзэн дээр хэрэглэсэн бaйна.
He did not find the key either on or under the mat - Тэр дэвсгэрийн дээр нь ч доор нь ч үзээд түлхүүрээ олоогүй: байр заасан угтвар үгэн дээр хэрэглэсэн байна.
Анхаар! neither...nor гэсэн хослол өөрөө үгүйсгэсэн хэлбэрээ агуулж байдаг учир үгүйсгэсэн хэлбэр үүсгэх not авах шаардлагагүй.
He did not mention neither the flooding nor the landslide. /буруу/ - Уг нь энэ өгүүлбэрийн санаа "Тэр хөрсний гулсалт болон үерийн талаар дурьдаагүй" гэсэн санаа оруулах гэсэн боловч энд хасах хасахын нэмэх гэдэг шиг зүйл болсон байна. 2 Үгүйсгэсэн хэлбэр нэг доор орж бие биеээ үгүйсгээд өгүүлбэрийн санаа "дурьдсан" болж байна. Ингэж англи хэлэнд ДАВХАР ҮГҮЙСГЭСЭН ХЭЛБЭР ҮҮСГЭДЭГГҮЙ. Харин дээрх санааг дараах байдлаар гаргадаг.
He mentioned neither the flooding nor the landslide - гол үйл үг нь зөвшөөрсөн хэлбэр боловч доогуур нь зурсан үг өөрөө үгүйсгэсэн санаа агуулдаг тул өгүүлбэрийн утга нь үгүйсгэсэн хэлбэр дээр байна.
He did not mention either the flooding or the landslide. - энэ тохиодолд either ... or гэсэн хослол хэрэглэгдсэн бөгөөд энэ хэллэг үгүйсгэсэн санаа агуулдаггүй тул гол үйл үгэн дээр нь үгүйсгэсэн хэлбэр өгсөн байна.
Бусад жишээ:
Neither Mark nor Dawn is at the function. - "Mark" ба "Dawn" аль алин нэг тоон дээр байгаа учир гол үйл үг нь нэг тоогоор хэлбэржсэн байна. Учир нь аль нэгнийх нь тухай ярьж байгаа.
Neither Dickens nor Thackeray was a panderer to the public taste - мөн дээрхийн адил.
Neither Simon nor Gary do as they are told. /буруу/ -"Simon" нэг тоон дээр "Gary" бас нэг тоон дээр хэрэглэгдэж байгаа тул "do"-г хэрэглэх нь буруу ба "does" байх ёстой.
Neither Simon nor Gary does as they are told /зөв/
Анхаар! Эдгээр хэллэгүүдийг авч байгаа үгсийн аль нэг нь эсвэл 2 yулаа олон тоон дээр байвал үйл үгийг нь олон тоон дээр хэрэглэнэ.
Neither the lawyer nor the detectives are able to follow the sequence of events - Энд өгүүлбэрт доогуур нь зурсан үг олон тоон дээр байгаа тул гол үйл үг нь олон тоон дээр байна.
There were neither cakes nor ice-cream at the party. - дээрхийн адил жишээ байна.
Neither the firemen nor the policemen know him - энэ тохиолдолд 2 yулаа олон тоон дээр байна.
No comments:
Post a Comment