Thursday, June 18, 2009

Besides, however, nevertheless, otherwise, so, therefore, still, yet, though

besides (угтвар үг) - үүнээс гадна гэсэн утган дээр хэрэглэгддэг араасаа нэр үг, тэмдэг нэр, үйлт нэр авна.
  • Besides doing working in a bookshop she looks after the garden. - Тэр номын дэлгүүрт ажиллахаасаа гадна бас цэцэрлэгт ажилладаг.

besides (холбоос үг) - холбоос үгийн үүргээр хэрэглэгдэхдээ "бас" гэсэн санаа агуулна, холбоос үг учир бүтэн өгүүлбэртэй хамт хэрэглэгддэг means "in addition". It usually precedes its clause, but can follow it:

  • I can`t go to the cinema; I`m busy . Besides, I don`t have any money.

Зарим албан ёсны бичигт moreover гэдэг үг besides -ийг орлож болно.

otherwise гэдэг холбоос үг ихэнх тохиолдолд "хэрэв үгүй бол" гэсэн утгаар хэрэглэгддэг.

  • He must be ill; otherwise he would go to the party. - Тэр өвдсөн байх ёстой хэрэв үгүй бол тэр энэ үдэшлэгт ирсэн байх ёстой.

so гэдэг үг тэмдэг нэрийн зэргийг илэрхийлдэг

  • The dog was so cute that . . .
  • It was so cold outside that. . . - so хэрэглэж байгаа тохиолдолд нэр үгийг нь хэрэглэдэггүй.

so cute dog эсвэл so cold weather гэж хэрэглэж БОЛОХГҮЙ

Харин холбоос үгийн журмаар хэрэглэгдэх бол өгүүлбэрүүдийг холбодог :

Our situation was difficult, so we asked for help. - манай нөхцөл байдал хүнд байсан учир бид тусламж хүссэн.

However гэдэг үг тэмдэг нэрийн зэргийг илэрхийлдэг

  • You couldn`t earn much, however hard you worked. - Чи ингэж их шургуу ажилласан ч олигтой мөнгө хийж чадсангүй

Холбоос үгийн журмаар хэрэглэгдэхдээ "гэсэн хэдий ч" гэсэн утга авдаг. Өгүүлбэрт байрлаж байгаа байрлалыг анхаарна уу!

  • I`ll offer it to Tom. However, he may not want it
  • I`ll offer it to Tom. He may not want it, however
  • I`ll offer it to Tom. Tom, however, may not want it
  • I`ll offer it to Tom. However, he doesn`t want it. . .

Therefore нь холбоос үг ба "тийм учраас" гэсэн утга илэрхийлдэг ба албан бичиг баримтанд "so" ын оронд хэрэглэдэг

  • There are many people who want to buy this painting; you should, therefore, expect the price to be rather high. - энэ зургийг худалдаж авахыг их олон хүн хүсэж байгаа, тийм учраас, үнэ нь их өндөр байх байх шүү.

yet ба still нь цаг заасан дайвар үгнүүд юм. Энэ тохиолдолд yet нь хараахан болоогүй амжаагүй гэсэн санаа харин still нь хийгдсээр байгаа гэсэн санааг тус тус агуулдаг.

  • Mike is still at work. - Майк ажил дээрээ байсаар л байна
  • He hasn`t repaired the sink yet. - Тэр тосгуураа харахан янзалж амжаагүй байгаа.

yet ба still нь өгүүлбэрийн эхэнд орвол илэрхийлэх утга нь өөрчлөгддөг

still means something similar to "nevertheless, admitting that".

While yet means "inspite of that/all the same/nevertheless"

  • Mike is not hard-working; still, he has managed to become a millionaire.
  • The film is boring; yet people go to cinema to watch it.

Though/although үгнүүд өгүүлбэрийн санаанд "хэдий тийм боловч" гэсэн өнгө нэмж өгдөг.

  • Though/Although they`re very rich, they still want more money. - Хэдий тэд баян боловч тэд өшөө мөнгөтэй болохыг хүссээр л байна.


Энгийн нийлмэл хоёр өгүүлбэрийн though (although -г ашиглаж болохгүй!) гэдэг үгээр холбож болох ба энэ тохиолдолд "yet"эсвэ л "but" гэсэн санаг агуулдаг. ихэвчлэн өгүүлбэрийн төгсгөлд хэрэглэгддэг

  • She says she will reward me for my efforts, though I don`t think she will
  • She says she`ll reward me for my efforts; I don`t think she will, though. - Тэр миний хичээл зүтгэлийг үнэлнэ гэж хэлж байгаа гэхдээ би тэрийг тийм зүйл хийнэ гэж бодохгүй байна.

энгийн нийлмэл өгүүлбэрүүдийг холбож байгаа тул өгүүлбэрийн өмнө хойноо орох нь нэг их чухал бус юм.

No comments: