Tuesday, June 23, 2009

Looking for job - Ажил хайх

Reese: So, how was your interview? Тэгээд ярилцлага чинь юу болсон бэ?

Kent: I haven"t gone to the interview yet. It"s tomorrow. I"m so nervous. Би хараахан ярилцлагандаа ороогүй байгаа. Маргааш орно. Сэтгэл их түгшээд байнаа.

Reese: Don"t worry. You should do fine. You have the experience. Битгий санаа зовоо. Чи даваад гарчихна. Чи чинь туршлагатай ш дээ.

Kent: I hope so. Тэгж л найдаж байна.

Reese: Remember, they want someone who works well with people. You"ve got to show them how easy-going and personable you are!

Гэхдээ цаадуул чинь харицааны соёлтой, хүмүүстэй харьцах чадвартай хүн авах хүсэлтэй байгаа шүү. Тэгэхлээр чи тэдэнд өөрийгөө маш найрсаг, хүнтэй эелдэг харьцдаг хүн гэдэгээ харуулах ёстой шүү!

Kent: Thanks. I"ll keep that in mind. Баярлалаа. Би хичээнээ.

Conversation2

Raelene: Hi, Burt. I heard you"re looking for a new job. Сайн уу Burt. Чамайг чинь шинэ ажил хайж байгаа гэж сонссон юм байна.

Burt: Yeah. I just had an interview yesterday. Тиймээ. Өчигдөр нэг ярилцлаганд орлоо.

Raelene: Oh. How did it go? Тийм үү, тэгээд яасан?

Burt: I think I did well. They said they would make a decision by this Friday. Би бараг давчихсан байхаа. Энэ Баасан гараг гэхэд хариугаа хэлнэ гэсэн.

Raelene: This Friday? Looks like they want to hire the person as quickly as possible. Энэ Баасан гарагт уу? Тэгвэл цаадуул чинь тун ойрын хугацаанд хүн авах хэрэгтэй байгаа юм байна даа.

Burt: Yeah! I think so, too. Харин тийм! Би бас тэгж бодож байна.

Raelene: What are your chances of getting that job? Тэр ажилд чи өөрийгөө орчих байх гэж бодож байна уу?

Burt: I believe I have a very good chance. The director seems to like me. Би бараг л дөнгөчих байх гэж бодож байна. Захирал нь надад гайгүй юм шиг байсан.

Raelene: Well, good luck, then. Амжилт хүсье тэгвэл.

Burt: Thanks. I hope it helps. Баярлалаа. Энэ чинь нэмэр болно гэж найдая.

No comments: