The lecture will start on time - Лекц цагтаа эхэлнэ.
The 10 a.m. bus left on time. - 10 цагийн автобус цагтаа хөдөлсөн.
Don`t be late! Come on time. - Битгий хоцроорой цагтаа ирээрэй.
In time - илэрхийлэх гол утга нь ямар нэгэн юмнаас өмнө амжиж, цагтаа багтаж гэсэн санаа илэрхийлдэг.
Will you come home in time for dinner? - Чи хоолны өмнө амжиж ирж чадах уу?
I have ordered a pizza. I hope it arrives in time for lunch - Би пицца захиалсан ба үдийн цайны цагаар амжиж ирэх байх гэх найдаж байна.
I want to get home in time to see a basketball match on TV - Би ТВ-гээр сагсан бөмбөгийн тэмцээн эхлэхээс өмнө амжиж харихыг хүсч байна.
Анхаар! in time гэсэн хэллэгийн дараа ямар нэгэн юманд амжих бол for something харин ямар нэгэн үйлдэл хийхэд амжих бол to do something гэсэн хэллэгүүд хэрэглэгддэг. Дээрх жишээнээс харна уу.
In time гэсэн хэллэгний эсрэг утгыг too late гэсэн хэллэг илэрхийлдэг.
I gоt home too late to see a basketball match on TV.
My pizza arrived too late for lunch.
in time гэсэн хэллэг нь just in time гэж хэрэглэгддэг ба утга нь дөнгөн данган амжиж гэсэн санаа гаргадаг.
We arrived at the airport just in time to catch the flight - Бид нисэх буудал дээр дөнгөж онгоцондоо сууж амжихаар цагт багтаж ирсэн.
At the end гэсэн хэллэг ямар нэгэн зүйлийн төгсгөл хэсэг үргэлж байх үеэр гэсэн санаа илэрхийлдэг.
at the end of the month | at the end of March |
at the end of the program | at the end of this play |
at the end of the lesson | at the end his life |
I am planning to have a vacation at the end of this year - Энэ жилийн сүүлээр би амралтаа авахаар төлөвлөж байгаа.
In the end гэсэн хэллэг эцэст нь, төгсгөлд нь гэсэн санааг илэрхийлдэг.
I had a lot of problems with some of my employees. In the end I just fired them - Би зарим ажилчидтайгаа нилээд асуудалтай байсан. Эцэст нь би тэднийг халсан.
She got really nervious. In the end she just cried - Тэр үнэхээр их нэрвтсэн, Эцэст нь тэр шууд уйлсан.
Mary could not decide what to do on Sunday. She decided to stay at home, in the end. - Мари бүтэн сайнд юу хийхээ шийдэж чадахгүй байсан. Эцэст нь тэр гэртээ үлдэхээр шийдсэн.
No comments:
Post a Comment