Одоо үргэлжилж байгаа цаг - нэрнээсээ эхлээд л бүх юм ойлгомжтой. Үйлдэл яг одоо үргэлжилж байна.
Цаг хугацааны шулуун дээр харахад өнгөрсөнд эхлээд одоог дайран гарч ирээдүй рүү үргэлжилэх үйлдэл байна. Одоо үргэлжлэх цагийн тусламжтайгаар энэ үйлдлийн хувьд яг одоо буюу энэ мөчид юу болж байгааг илэрхийлнэ.
I am writing a letter - Би захиа бичиж байна
Энэ жишээний хувьд захиа бичих гэдэг үйлдлийг хэзээ эхэлсэн хэзээ дуусах зэрэг нь огт хамаагүй бөгөөд зөвхөн үйлийн эзнийг яг одоо юу хийж байгааг онцлон илтгэсэн байна.
Одоо бүгдээрэээ энэ цагийн үйл үгийн хувирал, өгүүлбэрийн хүүрнэх, асуух үгүйсгэх хэлбэрүүдийн бүтцийг үзье. Англи хэлний үйл үг хувираагүй хэлбэр дээрээ to гэсэн хэсгийн хамт бичигддэг. Жишээ нь:
to write | to go | to see |
to do | to have | to eat гэх мэт |
Харин одоо үргэлжлэх цагийн үйл үг дараах байдлаар хувирдаг:
am | |
are | + үйл үг + ing |
is |
am/are/is бол to be үйл үгийн одоо цагийн хувирал бөгөөд I, II, ба III биеийн аль хэлбэрийн хамт хэрэглэгдэж байгаас хамааран аль нэгийг нь хэрэглэх ба одоо үргэлжлэх цагийн хувьд туслах үйл үгийн үүргийг гүйцэтгэнэ.
1-р бие | Би | I |
2-р бие | Чи буюу Та | You |
3-р бие | Тэр эмэгтэй | She |
Тэр эрэгтэй | He | |
Энэ / тэр | It / this / that |
Одоо үргэлжлэх цагаар хэлбэржсэн үйл үг -ing гэсэн залгавар авсан байдаг:
going | working | reading |
looking | eating | sleeping |
хэрэв үйл үг дан -e эгшигээр төгссөн байвал түүнийг гээж -ing залгаварыг шууд залгадаг.
taking | having | hiking |
baking | living | writing |
хэрэв 1 үетэй үйл үг төгсөхдөө гийгүүлэгч+эгшиг+гийгүүлэгч гэсэн дарааллаар төгссөн байвал сүүлийн гийгүүлэгчийг давхарлан бичдэг.
cutting | putting | planning |
setting | betting | digging |
Хүүрнэх хэлбэр / Positive form
Одоо үргэлжлэх цагийн хүүрнэх хэлбэр нь одоо үйлдэл болж байгааг зөвшөөрсөн баталсан утгатай ба өгүүлбэрийн ерөнхий бүтэц дараах хэлбэртэй байна.
S + am/is/are + Verb + ing + O
Үйлийн эзэн + am/is/are + үйл үг + ing + тусагдахуун
I am writing a letter | Би захиа бичиж байна |
You are writing a letter | Чи захиа бичиж байна |
He is writing a letter | Тэр эрэгтэй захиа бичиж байна |
She is writing a letter | Тэр эмэгтэй захиа бичиж байна |
We* are writing a letter | Бид захиа бичиж байна |
You* are writing a letter | Та нар захиа бичиж байна |
They* are writing a letter | Тэд нар захиа бичиж байна |
*олон тооны бүх хэлбэр дээр are гэсэн хувилбарыг хэрэглэнэ.
to be үйл үгийн одоо цагийн хувирлуудыг богино хэлбэрээр хэрэглэж болдог ба энэ нь ихэвчлэн аман ярианд болон албан бус бичгийн төрөлд хэрэглэгддэг.
I am | I`m | I`m writing a letter |
You are | You`re | You`re writing a letter |
She is | She`s | She`s writing a letter |
He is | He`s | He`s writing a letter |
It is | It`s | It`s raining |
That is | That`s | That`s working |
We are | We`re | We`re writing a letter |
They are | They`re | They`re writing a letter |
Жишээ өгүүлбэрүүд: одоо үргэлжлэх цагийг хэрэглэж байгаа тохиололд now, right now, at the moment гэх мэт яг одоо гэсэн утга агуулж байгаа дайвар үгнүүдийг хэрэглэж болдог.
It is raining now | Бороо орж байна |
Bat is going to school | Бат сургууль руугаа явж байна |
Tuya is dancing at the moment | Туяа бүжиглэж байна |
Tim is singing | Тим дуулж байна |
We are having dinner* | Бид өдрийн хоолоо идэж байна |
They are playing cards | Тэд хөзөр тоглож байна |
*have - ямар нэгэн юмтай байх гэсэн үйл үг боловч идэх гэсэн утгаар хэрэглэгдэж болдог
Үгүйсгэсэн хэлбэр / Negative form
Одоо үргэлжлэх цагийн үгүйсгэсэн хэлбэр нь яг энэ мөчид ямар нэгэн үйлийг хийгээгүй байгааг илэрхийлдэг. Англи хэлэнд үгүйсгэсэн хэлбэрийг not гэсэн туслах үгийн тусламжтайгаар үүсгэдэг. Үгүйсгэх хэлбэртэй өгүүлбэрийн бүтэц:
S + am/is/are + not + Verb + ing + O
Үйлийн эзэн + am/is/are + not +үйл үг + ing + тусагдахуун
I am not writing a letter now | Би одоо захиа бичээгүй байна |
You are not writing a letter now | Чи одоо захиа бичээгүй байна |
He is not writing a letter now | Тэр эрэгтэй одоо захиа бичээгүй байна |
She is not writing a letter now | Тэр эмэгтэй одоо захиа бичээгүй байна |
We* are not writing a letter now | Бид одоо захиа бичээгүй байна |
You* are not writing a letter now | Та нар одоо захиа бичээгүй байна |
They* are not writing a letter now | Тэд нар одоо захиа бичээгүй байна |
Энэ тохиолдолд туслах үйл үг ба үгүйсгэх туслах үг зэргийг товчилж хэрэглэж болдог бөгөөд дээр дурьдсанчлан ихэвчлэн аман ярианд болон албан бус бичгийн төрөлд хэрэглэгддэг.
You`re not writing a letter now | эсвэл | You aren`t writing a letter now |
He`s not writing a letter now | эсвэл | He isn`t writing a letter now |
She`s not writing a letter now | эсвэл | She isn`t writing a letter now |
We`re not writing a letter now | эсвэл | We aren`t writing a letter now |
You`re not writing a letter now | эсвэл | You aren`t writing a letter now |
They`re not writing a letter now | эсвэл | They aren`t writing a letter now |
Жишээ өгүүлбэрүүд:
It is not raining now. | Бороо одоо ороогүй байна |
Bat is not going to school | Бат сургууль руугаа яваагүй байна |
Tuya is not dancing at the moment | Туяа одоо бүжиглээгүй байна |
Tim is not singing | Тим дуулаагүй байна |
They are not playing cards | Тэд хөзөр тоглоогүй байна |
We are not having dinner | Бид өдрийн хоолоо идээгүй байна |
Асуух хэлбэр / Interrogative form
Одоо үргэлжлэх цагийн асуух хэлбэр нь хэн нэгэн хүн ямар нэгэн үйлдлийг яг одоо хийж байгаа эсвэл ямар нэгэн үйлдэл болж байгаа эсэхийг асуухад хэрэглэгддэг. Асуултыг дотор нь нэлээд хэд ангилдаг бөгөөд ерөнхийд нь Yes/No буюу Тийм/Үгүй төрлийн асуулт ба Wh-questions буюу асуух үгтэй асуултууд.
Yes/No төрлийн асуултанд шууд Yes ба No гэж шууд хариулж болдог асуултууд хамаардаг. Энэ тохиолдолд асуулт заавал туслах үйл үгээрээ эхлэх ёстой.
A: Are you watching TV?
B: Yes
Yes/ no төрлийн асуух өгүүлбэрийн бүтэц нь дараах хэлбэртэй байна:
Am/Is/Are + S + Verb + ing + O?
Am/Is/Are + Үйлийн эзэн + үйл үг + ing + тусагдахуун?
Am I writing a letter? | Би захиа бичиж байна уу? |
Are you writing a letter? | Чи захиа бичиж байна уу? |
Is he writing a letter? | Тэр эрэгтэй захиа бичиж байна уу? |
Is she writing a letter? | Тэр эмэгтэй захиа бичиж байна уу? |
Are we writing a letter? | Бид захиа бичиж байна уу? |
Are you writing a letter? | Та нар захиа бичиж байна уу? |
Are they writing a letter? | Тэд нар захиа бичиж байна уу? |
Богино хариулт дараах хэлбэртэй байна
Зөвшөөрсөн | үгүйсгэсэн 1 | үгүйсгэсэн 2 | |
Are you writing a letter? | Yes, I am. | No, I am not | No, I'm not |
Is he writing a letter? | Yes, he is. | No he isn`t | No, he`s not |
Is she writing a letter? | Yes, she is. | No, she isn`t | No, she`s not |
Are you writing a letter? | Yes, we are. | No, we aren`t | No, we`re not |
Are they writing a letter? | Yes, they are. | No, they aren`t | No, they`re not |
Бүтэн хариулт дараах хэлбэртэй байна.
Асуулт | Зөвшөөрсөн хариулт | Үгүйсгэсэн хариулт |
Are you writing a letter? | Yes, I am writing a letter. | No, I am not writing a letter. |
Is he writing a letter? | Yes, he is writing a letter | No, he is not writing a letter |
Is she writing a letter? | Yes, she is writing a letter | No, she is not writing a letter |
Are you writing a letter? | Yes, we are writing a letter. | No, we are not writing a letter |
Are they writing a letter? | Yes, they are writing a letter. | No, they are not writing a letter |
Wh-questions төрлийн асуултанд What, When, How Where гэх мэт асуух үг заавал орох бөгөөд энэ төрлийн асуултанд шууд yes эсвэл no гэж хариулж болдоггүй
A: Where are you going?
B: I am going to school энэ тохиолдолд шууд yes эсвэл no гэж хариулж болохгүй юм. Асуултын бүтэц дараах хэлбэртэй байна.
Wh + am/is/are + S + Verb + ing + (O)?
Wh + am/is/are + Үйлийн эзэн + үйл үг + ing + (тусагдахуун)?
Энэ төрлийн асуулт ихэвчлэн өгүүлбэрийн тусагдахууныг асуусан байдаг тул асуултын бүтцэд тусагдахуун орохгүй байж болно.
A: What are you doing?
B: I am doing my home work
What - асуух үг
are - туслах үйл үг
you - үйлийн эзэн
doing? - одоо үргэлжлэх цагаар хэлбэржсэн үйл үг бөгөөд гол асууж байгаа зүйл маань тусагдахуун буюу ГЭРИЙН ДААЛГАВАР юм.
Why are you crying? | Чи яагаад уйлж байгаа юм бэ? |
Where are you going? | Чи хаашаа явж байгаа юм бэ? |
What are you reading? | Чи юу уншиж байгаа юм бэ? |
What are they playing? | Тэд юу тоглож байгаа юм бэ? |
No comments:
Post a Comment