Thursday, June 18, 2009

Ялгац гишүүд – a, an

Англи хэлэнд ялгац гишүүд их хэрэглэгддэг бөгөөд энэ нь монгол хэлэнд байдаггүй учир эхлэн суралцаж байгаа хүмүүс хэзээ ямар ялгац гишүүн хэрэглэх талаар сайн ойлгож авах нь чухал юм. Англи хэлэнд тодорхой ба тодорхой бус гэсэн хоёр төрлийн ялгац гишүүн байдаг.


Тодорхой ялгац гишүүн "the" /дараагийн хичээлээс дэлгэрэнгүйг харна уу/

Тодорхой бус ялгац гишүүн "a" , "an"

Тодорхой бус ялгац гишүүн "a" , "an" нь нэг гэсэн утга агуулсан байдаг. Нэгэнт нэг гэсэн утга агуулдаг болохоор тоолж болдоггүй нэр үгстэй хэрэглэж болдоггүй. өөрөөр хэлбэл: a water, an air гэж хэрэглэж болдоггүй.

Ялгац гишүүн "а" -г гийгүүлэгчээр эхэлсэн тоолж болдог ба нэг тоон дээр хэрэглэгдэх нэр үгийн өмнө бичнэ.
Ялгац гишүүн "an" -г эгшигээр эхэлсэн тоолж болдог ба нэг тоон дээр хэрэглэгдэх нэр үгийн өмнө бичнэ.

Жишээ нь:

A boy
An apple
A car
An orange
A house
An opera


Анхаар! Зарим "h" үсгээр эхэлсэн үгийн "h" нь дуудагддаггүй бөгөөд эгшиг авиагаар эхэлж дууддаг үгний өмнө "аn" бичигддэг.

- an hour, an honour.

Анхаар! "u" ба "eu" үсгээр эхэлсэн үгний эдгээр эгшигүүд "you" гэдэг үг шиг дуудагдаж байвал өмнө нь "а" бичнэ

- a European, a university, a unit


Хэрэглэгдэх нөхцөл:

Ямар нэгэн зүйлийг анх удаа ярьж эхлэх

A man and a woman fell in love. -

Would you like a drink? - Та ямар нэгэн юм уух уу?

I`ve finally got a good job. - Эцсийн эцэст би ажилтай болсон.

ажил мэргэжил

John is a doctor.

Mary is training to be an engineer.

He wants to be a dancer.

үндэстэн ба шашин:

John is an Englishman.

Kate is a Catholic.

нэг тоон дээр хэрэглэгдэж байгаа нэр үгийн шууд тэмдэг нэрийн өмнө

the mouse had a tiny nose

the elephant had a long trunk

it was a very strange car

"what" ба "such" үгнүүдтэй хэрэглэгдэх тохиолдол

What a shame!

She`s such a beautiful girl.

"нэг" гэсэн утга илэрхийлэх зарим тохиолдол :

I`d like an orange and two lemons please.

The burglar took a diamond necklace and a valuable painting.

Анхаар!

a hundred - нэг зуу, a thousand - нэг мянга, a million - нэг сая.

No comments: