Thursday, June 18, 2009

Хэрэглээ – the

Тодорхой ялгац гишүүн "THE"


Англи хэлний тодорхой ялгац гишүүн "the" -г хамгийн энгийнээр нь тайлбарлах гэж хичээе. "нөгөө" "түрүүний" гэсэн утган дээр их хэрэглэгддэг. Гэхдээ энэ ялгац гишүүнийг хэрэглэх аргыг дүрмийн талаас тайлбарлавал: ямар нэгэн тодорхой байгаа зүйлийн тухай яриахдаа хэрэглэдэг. Хэрэглэгдэх тохиолдолуудыг жишээн дээр харуулан тайлбарлая.

1. Нэг юмыг дахин давтаж хэлэхдээ хэрэглэнэ. /жишээг үлгэрээс авав/

Жишээ

Ялгац гишүүн авсан үг

Тайлбар

An elephant and a
mouse fell in love

An elephant, a mouse

энэ заан хулгана хоёрын тухай эхлэж ярьж байгаа тохиолдолд тодорхой бус ялгац гишүүн буюу a, an -ыг хэрэглэсэн байна. Ингэж хэлж байгаа тохиолдолд та ямар заан, ямар хулганы тухай ярьж байгааг мэдэхгүй зүгээр л нэг заан хулгана хоёр.

The mouse loved the elephant`s long trunk,
and the elephant loved the mouse`s tiny nose


the mouse, the elephant

энэ заан хулгана хоёрын тухай дахин ярьж байгаа тул тодорхой ялгац гишүүн "the" авсан байна. Энэ тохиолдолд ялгац гишүүн авсан үгний утга "нөгөө заан" "нөгөө хулгана" гэсэн санаа агуулна. Яагаад гэвэл эдгээрийн тухай бид түрүүнд нь ярьж байсан ба одоо нэгэнт тодорхой зүйлийн тухай ярьж байгаа нь илэрхий байна.


2. Ярилцаж байгаа хүмүүс ямар нэгэн тодорхой зүйлийн тухай ярьж байгаа тохиолдолд тодорхой ялгац гишүүн хэрэглэгдэнэ.

Жишээ
Ялгац гишүүн авсан үг

Тайлбар

Where`s the bathroom?
the bathroom

Асууж байгаа хүн тухайн байшинд байгаа ариун цэврийн өрөөг асууж байгаа нь нэгэнт тодорхой тул тодорхой ялгац гишүүн хэрэглэсэн байна.

It`s on the first floor.
the first floor.

Хариулж байгаа хүн өөрсдийн байж байгаа байшингийн нэгдүгээр давхарыг хэлж байгаа нь нэгэнт тодорхой тул бас тодорхой ялгац гишүүн хэрэглэсэн байна.


3. Ямар нэгэн хүн эсвэл зүйлийг зааж тодруулж хэлж байгаа бол тодорхой ялгац гишүүнийг хэрэглэнэ

Жишээ
Ялгац гишүүн авсан үг

Тайлбар

The man who wrote this book is famous.
the man

хэн нэгэн хамаагүй хүнийг зааж хэлээгүй яг энэ номыг бичсэн хүнийг тодорхой хэлсэн тул тодорхой ялгац гишүүн хэрэглэсэн байна.

-Which car did you scratch?

-The red one.

the red one

тухайн газарт байгаа олон машинуудаас яг алийг нь зурж гэмтээсэн тухай асууж байна хариултанд нь "тэр улааныг нь" гэж тодорхойлж хэлж байгаа тул тодорхой ялгац гишүүнийг хэрэглэсэн байна.

My house is the one
with a blue door.

the one

тухайн газарт байгаа олон байшингуудаас "тэр цэнхэр хаалгатай нь" гэж тодорхойлж хэлсэн тул тодорхой ялгац гишүүн хэрэглэсэн байна.


4. Ямар нэгэн, онцгой, тодорхой, цор ганц зүйлсийг тодорхой ялгац гишүүнтэй хэрэглэдэг.

the sun, the moon, the world

5. Тэмдэг нэрийг давуулсан зэргийг илэрхийлэхдээ тодорхой ялгац гишүүн хэрэглэдэг.

the highest building, the first page, the last chapter.


6. Хүмүүсийг бүлэгээр нь илэрхийлсэн тэмдэг нэрийн өмнө тодорхой ялгац гишүүн хэрэглэнэ.

the Japanese - япончууд, the old - ахмад хүмүүс, the blind - хараагүй хүмүүс, the rich - баячууд

7. Газарзүйн ерөнхий нэр, далайнууд, бүлэг арал, нурууд, голууд.

the Caribbean - Карибын арлууд, the Sahara - Сахарын цөл, the Atlantic - Атлантын далай, the Nile - Нил мөрөн, the Altai Mountains - Алтайн нуруу

8. Оныг арав арваар нь бүлэглэж хэлэх.

the seventies - далаад он, the eighties - наяад он

9. Амьтан ургамлыг бүлэгээр нь хэлэхэд тодорхой ялгац гишүүнийг хэрэглэнэ.

the rose, the giraffe, the bee

No comments: