Wednesday, June 24, 2009

Making arrangement-Болзоо тогтоох

Nut: You"re in great shape, Keith. Do you work out at a gym? Чи ёстой үнэн гоё галбиртай байна шүү Keith. Чи гимнастиканд явдаг уу?

Keith: Yeah, I do. I guess I"m a real fitness freak. Тийм. Би бол жинхэнэ фиттнис-ын өвчтэй ш дээ.

Nut: So, how often do you work out? Чи яаж явдаг вэ?

Keith: Well, I do aerobics every day after work. And then I play tennis. Би өдөр бүр ажлынхаа дараа айзамт гимнастик-т явдаг. Дараа нь теннис тоглодог.

Nut: Say, I like tennis, too. Би бас дуртай гэж хэлээч.

Keith: Oh, do you want to play sometime? Чи тогломоор байгаа юмуу?

Nut: Uh... how well do you play? Аан ... чи хэр сайн тоглодог юм бэ?

Keith: Pretty well, I guess. Ер нь нэлээн гайгүй гэж бодож байна шүү.

Nut: Well, all right. But I"m not very good. Өө тийм үү. Би тийм сайн бишээ.

Keith: No problem, Nut. I won"t play too hard. Хамаагүй Nut. Би чамтай тийм аймар тоглохгүй ээ.

Nut: Have you got a table at home? Чи гэртээ ширээтэй юу?

Keith: Yes, actually I do have. Байгаа.

Nut: Really? Sometimes can I come and play around? Тийм үү? Заримдаа очиж тоглож байж болно биздээ?

Keith: Yes of course, come tonight if you like? Бололгүй яах вэ хүсвэл өнөө орой ирэхгүй юу?

Nut: Serious? Нээрэн үү?

Keith: Positive. Нээрэн.

Nut: OK, I"ll come after my work but before that I"ll call you. Тэгвэл би ажлынхаа дараа очъё, очихоосоо өмнө яринаа за.

Keith: Sure. За.

Nut: OK, see you soon then. За тэгвэл удахгүй уулзъя.

Keith: Prepare yourself! Биеэ бэлдэж байгаарай!

Nut: I will. Тэгнээ.

Break up-Хэн нэгэнээс салах

James: Look at this headline, Soo Mi. Энэ гарчигийг хардаа Сү Ми.


Soo Mi: Wow!! So many people in the United States get divorced!! Хөөх! Аймар их хүмүүс Америкад салж байна аа!

James: Is it the same in Korea? Солонгос-т бас адилхан уу?

Soo Mi: I don"t think so. In Korea some marriages break up, but most couples stay together. Арай ч үгүй ээ. Бараг хосууд салахгүй шүү хааяа нэг л гэр бүл салдаг.

James: Do people get married young? Хүмүүс их залуухан гэрлэдэг үү?

Soo Mi: Not really. Very few people get married before the age of 20. Нэг их тийм биш ээ. Маш цөөхөн хүмүүс 20 хүрээгүй байхдаа гэрлэдэг.

James: Hmm. Do women usually work after they get married? Ммм. Эмэгтэйчүүд нь гэрлэсэнийхээ дараа ажил хийдэг үү?

Soo Mi: No, a lot of women stay home and take care of their families. But some work. Are you married? Үгүй, ихэнх нь гэрийн эзэгтэй болж гэр орноо авч явдаг. Гэхдээ зарим нь ажилдаг. Чи гэрлэсэн үү?

James: Oh me, actually I"m seperated*. I had Thai girlfriend and we"ve been together for 5 years. Өө би бол салсан. Би Тайланд найз охинтой байсан юм. Бид 2, 5 жил үерхсэн.

Soo Mi: Really? That"s a pretty long relationship, pity. Тийм үү? Нэлээн удсан байна ш дээ харамсалтай юм.

James: Yes, I loved her heaps. Харин тийм, би түүнд аймар их хайртай байсан.

Soo Mi: So what happened after all, if it"s not secret? Тэгээд яасан юм бэ хэрвээ нууц биш бол?

James: Well, she got another bloke. Тэр өөр залуутай болчихсон.

Soo Mi: Oh lord. That"s bad eh? Ээ. Ямар өөдгүй юм бэ?

James: Yes, but I"ve got now a new girlfriend. Харин тийм гэхдээ би одоо шинэ найз охинтой болсон.

Soo Mi: Ooh you are a real charming bloke. Oh sorry, I have to go now I have an appointment at 3.30pm.

Өө чи ёстой үнэн панал сайтай баагий байна шүү. Өө яанаа би 3.30 аас болзоотой явахгүй бол болохгүй нь.

James: OK, when can I see you again? Өө за за, дахиж хэзээ уулзах уу?

Soo Mi: I"ll call you in the evening OK. Орой би чамруу залгая за.

James: Cool. Talk to you soon. За за. Яръя.

Soo Mi: Bye. Баярлалаа.

*seperated-Хуулийн дагуу бус салчихсан.

Tuesday, June 23, 2009

Choosing presents-Бэлэг сонгох

Zoozoo: Oh, look at those earrings, Maria. They"re perfect for you. Хөөх тэр ээмгийг хардаа Мария. Чамд яг зохино.

Maria: These red ones? I"m not sure. Тэр улаан уу? Ээ дээ мэдэхгүй.

Zoozoo: No, the yellow ones. Үгүй ээ шар нь.

Maria: Oh, these? Hmm... Yellow isn"t a good colour for me. Аан энэ үү? Ммм ... шар өнгө надад зохидоггүй юм.

Zoozoo: Well, that necklace isn"t bad. Хүзүүний зүүлт нь лав гоё юм.

Maria: Which one? Аль?

Zoozoo: That blue one right there. How much is it? Тэнд байгаа хөх өнгөтэй нь. Хэд юм бэ?

Maria: It"s $42!! That"s expensive!! $42!! Үнэтэй юм байна!!

Zoozoo: Hey, let me get it for you. It"s your birthday present. Би чамд аваад өгье. Энэ чиний төрсөн өдрийн чинь бэлэг шүү.

Maria: You joking? Тоглоогүй биз?

Zoozoo: Come on you are my best friend! За боль доо чи миний хамгийн сайн найз шүү дээ!

Maria: Hey, you know what? Хөөе чи нэг юм мэдэх үү?

Zoozoo: What? Юу гэж?

Maria: I love you more today. Би чамд өнөөдөр илүү их хайртай.

Zoozoo: I knew you would say it he he. Чамайг ингэж хэлнэ гэж би мэдэж байсан юм хэ хэ.

Maria: Seriously thanks a lot honey. Үнэнээсээ маш их баярласан шүү хайраа.

Zoozoo: No problem. Happy birthday! Зүгээрээ. Төрсөн өдрийн баярын мэнд!

Maria: Thank you very much my dear! Баярлалаа хайраа!

Music-Хөгжим

Liz: Do you like jazz, Tom? Tom чи жааз хөгжимд дуртай юу?

Tom: No, I don"t like it very much. Do you? Үгүй, маш дургүй, харин чи?

Liz: Well, yes, I do. I"m a real fan of Wynton Marsalis. Би дуртай. Wynton Marsalis-ын улаан фен нь ш дээ.

Tom: Oh, does he play the piano? Өө тэр төгөлдөр хуур тоглодог юмуу?

Liz: No, he doesn"t!! He plays the trumpet. So, what kind of music do you like?

Үгүй тоглодоггүй!! Тэр бишгүүр хөгжим тоглодог. Тэгээд чи ямар төрлийн хөгжимд дуртай вэ?

Tom: I like rock a lot. Би рок-д их дуртай.

Liz: Who"s your favorite group? Чиний дуртай груп чинь хэн бэ?

Tom: The Cranberries. I love their music. How about you? Do you like them? Cranberries. Би тэдний хөгжимд маш их дуртай. Харин чи? Чи тэд нарт дуртай юу?

Liz:
No, I don"t. I can"t stand them!! Үгүй дургүй. Ёстой сонсож чаддаггүй.

Tom: Can you play the guitar? Чи гитар тоглож чадах уу?

Liz: A bit. I used to play a lot when I was in the hight school and you? Жаахан тоглоно. Сургуульд байхдаа их тоглодог байж билээ харин чи?

Tom: Oh, I am just learning. Дөнгөж сурж байгаа.

Liz: Really? Тиймүү?

Tom: Yeah, my teacher is Mongolian girl. She"s just too good at it. She plays for the band in US.

Харин тийм, манай багш Монгол охин байдаг юм. Үнэн сайн. Тэр Америкын нэг хамтлагт тоглодог юм.

Liz: WOW, sounds like she"s really cool! Хөөх, үнэн лаг охин юм шигээ!

Tom: Yeah, she is ... харин тийм ...

Going to fitness-Фиттнисд явах

Marie: You"re really fit, Paul. Do you do exercise very much? Paul, чи үнэн таарсан биетэй. Дасгал их хийдэг үү?

Paul: Well, I almost always get up very early, and I lift weights for an hour. Би өглөө эрт босоод бүтэн нэг цаг штанг
өргөдөг.

Marie: You"re kidding!!! Худлаа тоглоод л!!!

Paul: No. And then I often go Rollerblading. Үгүй тоглоогүй. Би Rollerblading-д явдаг ш дээ.

Marie: Wow!! How often do you do an exercise like that? Хөөх! Яаж явдаг юм бэ?

Paul: About five times a week. What about you? 7 хоногт 5 удаа явдаг. Харин чи?

Marie: Oh, I hardly ever do an exercise. I usually just watch TV in my free time. I guess I"m a real coach potato!!!

Өө би бараг явдаггүй. Завтай үедээ зурагт л үзнэ. Би ер нь гэрийн буг юм шигээ!!!

Paul: If you want to be a bit more fat and tuning your body you should do an exercise? Хэрвээ чи жаахан таргалаад биеэ гоё болгоё гэвэл дасгал хийх хэрэгтэй.

Marie: Would it help me? What you think? Тэгвэл нээрээ гоё болох уу? Чи юу гэж бодож байна?

Paul: Of course it will help you? But if you do at least 3 times a week that would be wonderful. Мэдээж болж л таарна биздээ? Гэхдээ чи доод тал нь 7 хоногт 3 удаа явах ёстой тэгвэл гоё болно.

Marie: Really? Then I think I better go for it. I"ll start it from next week. Тийм үү? Тэгвэл би явнаа. Дараагийн 7 хоногоос эхэлнэ.

Paul: Are you sure? Нээрэн үү?

Marie: Yes, don"t you think I can do it? Нээрээн, чи намайг чадахгүй гэж бодож байна уу?

Paul: He he I do confuse to be honest. Хэ хэ яг үнэнийг хэлэхэд эргэлзэж байна шүү.

Marie: Just wait until next week. Зүгээр л дараагийн 7 хоног болтол хүлээ.

Paul: OK, will see. You promise? За за харж л байя. Амласан ш дээ?

Marie: 100%. Зуун хувь.

Paul: OK. За за.

Asking family-Гэр бүлийн тухай асуух

Rita: Tell me about your brother and sister, Sue. Sue ах эгчийнхаа талаар яриач.

Sue: Well, my sister is a lawyer. Миний эгч хуульч.

Rita: Really? Does she live here in Seattle? Тийм үү? Эгч чинь энд Seattle-д амьдардаг юмуу?

Sue: Yes, she does. But she"s working in Washington, D.C., right now. Her job is top secret. Тийм. Гэхдээ одоо тэр Washington D.C.-д ажиллаж байгаа. Түүний ажил бол маш нууц.

Rita: Wow!! And what does your brother do? Хөөх! Ах чинь юу хийдэг юм бэ?

Sue: He"s a painter. He"s working in Argentina this month. He has an exhibition there. Миний ах зураач. Тэр энэ сард Аргентинд ажиллаж байгаа. Тэнд үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм.

Rita:
What an interesting family!!! Ямар сонирхолтой гэр бүл вэ!!!

Sue: What about your family? Харин танай гэр бүл?

Rita: Oh, my mum is an actress, she works in Bollywood in India? Өө манай ээж жүжигчин тэр Bollywood-д ажилладаг юм.

Sue: Ooh really? Is she famous? Хөөх тийм үү? Нэртэй юу ээж чинь?

Rita: Yes she"s pretty famous though in my country. Тийм үү манайд нэлээн нэртэй шүү.

Sue: And the rest? Тэгээд бусад нь?

Rita: My dad has got own mining company in Mongolia. Манай аав Монголд уул уурхайн компанитай.

Sue: Mm ... I think he sounds rich he he he Аа ... тэгвэл нэлээн баян байх аа тээ хэ хэ

Rita: He does actually. And my brother lives in Chicago and he just married to Vietnamese woman and had a baby boy. Тэр үнэхээр баян шүү. Манай ах Chicago-д амьдардаг юм, Вьетнам хүүхэнтэй гэрэлчихсэн нэг хүүтэй.

Sue: Really, that"s cool! Тийм үү, ямар гоё юм бэ!

Rita: Yes, his baby is just cute. Харин тийм, хүүхэд нь маш эгдүүтэй.

Knowing someone-Хэн нэгнийг мэдэх

Daniel: How do you spend your day, Helen? Helen, чи өдриййг яаж өнгөрүүлдэг вэ?

Helen: Well, on weekdays I get up around ten. Then I read the paper for an hour and have lunch at about noon.

Би ойролцоогоор 10-ын үед босдог. Тэгээд цаг сонин уншиж байгаад 12 цагийн үед өдрийн хоолоо иддэг.

Daniel: Really? What time do you go to work? Тиймүү? Хэдэн цагаас чи ажилдаа явдаг юм бэ?

Helen: I start work at three. 3 цагаас ажил эхэлдэг.

Daniel: And when do you get home at night? Тэгээд орой хэдээс гэртээ ирдэг юм?

Helen: I get home pretty late, around midnight. Нэлээн орой шүү бараг шөнийн 12 цагийн үед.

Daniel: So what do you do, exactly? Тийм үү чи яг юу хийдэг вэ?

Helen: I"m a TV announcer. Don"t you recognize me? I do the weather report on KNTV!!! Би телевизийн нэвтрүүлэгч. Намайг хараагүй юмуу? Би КNTV-гийн цаг агаарын мэдээг нэвтрүүлдэг ш дээ!!!

Daniel: Gee, I"m sorry. I don"t watch TV. Тийм үү яанаа уучлаарай, би зурагт үздэггүй болохоор.

Daily talk-Өдөр дутмын яриа

Badrah: Do you want a cup of coffee? Аяга цай авч уух уу?


Robert: Yeah, sure. So, what have you been up to? Өө тэгье. Тэгээд чи юу хийх гэж байна даа?


Badrah: Well, I"ve been really busy trying to finish this project on time. Өө би энэ төслийг хугацаанд нь дуусгах гээд маш завгүй байгаа.


Robert: Are you having a hard time? Тийм үү чи ёстой сэхээ сэтээгүй ажиллаж байгаа юм байна тээ?


Badrah: Yes, but I haven"t had enough time to really concentrate on it. Харин тийм гэхдээ энэ төсөлд анхаарлаа хандуулах зав зай үнэндээ бас гарахгүй юм.


Robert: I know what you mean. Би чамайг ойлгож байна аа.


Badrah: Not only that, but I"ve been feeling a little under the weather lately. Ганцхан тэр ч биш ойрд цаг агаар тиймэрхүү бие жаахан тийм байна аа бас.


Robert: Did you catch a cold? Ханиад хүрчихсэн юм уу?


Badrah:
I don"t know, I think I"m coming down with something. Мэдэхгүй ээ, ямар ч байсан сайнгүй.


Robert: Maybe you should see a doctor. Эмчид үзүүлсэн нь дээрээ.


Badrah: I think I"ll go tomorrow. Маргааш явнаа.


Robert:
Good idea. Тэр зөв шүү.

I got a new computer-Би шинэ комьпютртэй боллоо

Bill: I got a new computer yesterday. Би өчигдөр шинэ компьютртой боллоо.


Robert: You got a new computer? Шинэ комьпютртой болсоон.


Bill: Yes, a new notebook computer. Тийм, шинэ комьпюртой болсон.


Robert: Why didn"t you get a desktop computer? Яагаад чи РС аваагүй юм бэ?


Bill: The notebook is light, and has a battery, so I can use it anywhere. I can use it on the train or the bus.

Зөөврийн компьютр бол хөнгөн бас зайгаар ажилладаг болохоор би хаа ч хэрэглэж болно. Галт тэргэнд ч юмуу автобусанд ч юмуу.


Robert:
Isn"t the keyboard too small to use? Товчлуур нь хэтэрхий бага юм биш үү?


Bill: It"s compact, but I"ll get used to it. Энэ нь авсаархан тэгээд ч би дасчихнаа.


Robert: I think large keyboards are easier to use than small ones. Also, desktop computers are more powerful than notebooks.

Надад жижиг товчлууртай кеyboard-ноос том товчлууртай keyboard нь ашиглахад илүү хялбар юм шигээ.


Bill: That"s true, but my notebook computer is powerful enough for me. Тэр үнэн гэхдээ миний зөөврийн компьютр хангалттай хүчин чадалтай.


Robert:
Aren"t notebooks more expensive than desktop computers? Зөөврийн компьютр чинь РС-гээс илүү үнэтэй юм биш үү?


Bill: Yes, desktop computers are less expensive, usually, but notebook computers are portable. I can use my notebook in any room, and when I"m finished, I can put it away. You can"t put a desktop computer away.

Тийм ээ ер нь бол РС нь арай хямдхан гэвч зөөврийн компьютр нь авсаархан зөөврийн. Ямар ч өрөөндөө хэрэглэж болно дуусчихаараа хураачихна. РС-г бол тэгж болохгүй.


Robert: That"s true, but my desktop computer doesn"t take too much space. It"s an iMac. Тэр үнэн гэвч РС нэг их зай эзэлдэггүй ш дээ.


Bill: That"s a cool computer. I bet my Windows notebook was cheaper than your iMac! Тэр чинь үнэн супер компьютр л тийм ш дээ. Миний компьютр бол чиний iMac-аас хамаагүй хямд л даа!


Robert: You get what you pay for. Хэдийг л төлнө тийм л чанартай юм авна.


Bill: Funny. Инээдтэй юм.

It"s up to you-Чамаас л шалтгаална, чи өөрөө мэд

John

Would you like to go out to dinner or to a movie? Чи оройн хоолонд ормоор байна уу эсвэл кинонд явмаар байна уу?

Karen

Either one, it is up to you. Аль нь ч гэсэн болж л байна гэхдээ чи өөрөө мэд.

John

What would you prefer? Чамд аль нь дээр байна?

Karen

I really don"t care, I just want to get out of the house. Үнэндээ надад ерөөсөө хамаагүй ээ, гэрээс л гарч байвал.

John

Well, then how about dinner and a movie? Тэгвэл, оройн хоол кино 2-т хоёуланд нь явбал яаж байна?

Karen

That"s a great idea! Үнэхээр сайхан санаа байна шүү!

John

What time would like to go out? Хэдээс явах уу?

Karen

How about 7-ish? 7 цагийн үед яаж байна?

John

That"s cool! I"ll pick you up at 6.30 pm OK? Болж байна! Би чамайг 6.30-д очиж авъя за?

Karen

Can do. So see you soon then. Болно ш дээ. За удахгүй уулзъя.

John

OK. See you later, bye. За тэгье. Баяртай.

Karen Bye John. Баяртай John.

Explanation:

If you say that it is up to someone to do something, you mean that it is their responsibility to do it. Хэн нэгэн it is up to someone to do something гэвэл энэ нь тухайн хүнээс юу хийх нь өөрөөс нь л шалтгаална гэсэн үг юм.

Example:

The choice was up to Paula. Сонголт Paula-гаас л шалтгаалж байсан эсвэл Paula-гынх байсан.

You can count on me-Чи надад найдаж болно шүү

Sambuu

Lhagva, can you drive Bambaruush and I to the doctor on Monday? Лхагваа, чи Бамбарууш бид 2-ыг Даваа гарагт эмчид хүргээд өгөхгүй юу?

Lhagva

I think so. Болох л юм.

Sambuu

We need a ride very badly, are you sure you will be able to help out? Бидэнд энэ маш чухал байгаа чи яг тусалж чадах юмуу?

Lhagva

Sure. I will mark it on my calendar so I don"t forget. Чаднаа. Би төлөвлөгөөн дээрээ тэмдэглэчихье тэгэхээр мартахгүй.

Sambuu

Thanks you are a good friend. Баярлалаа. Чи миний сайн найз шүү.

Lhagva

You can always count on me when you need help. Хэзээ л чамд тусламж хэрэгтэй байна тэр үед чи надад найдаж болно шүү.

Explanation:

If you count on someone or count upon them, you rely on them to support you or help you. Хэн нэгэн count on эсвэл count upon гэж хэлвэл энэ нь чи хэн нэгэнээс тусламж тэтгэмж авахад найдаж болно гэсэн утгатай юм.

Example:

I can always count on you to cheer me up ......... Би байнга чамд найзыгаа баярлуулж явна гэдэгт найдаж чадна шүү ...

Нeld up by the traffic-Замын хөдөлгөөнд боогдох

Tom

You"re not looking too cheerful. Чи нэг их баясгалантай харагдахгүй байх чинь.

Henry

Well, I arranged with Bob and Chris to meet me here for a drink at seven o"clock. It"s now a quarter to eight and neither of them has turned up. Би 7 цагт Bob Chris 2-той энд уулзахаар тохирсон юм. Гэтэл одоо 7.45 болж байдаг хэн нь ч ирдэггүй.

Tom

I wouldn"t give up hope. They"ve probably been held up by the traffic. It"s been very heavy for the past hour. Би ирэхгүй байх гэж бодохгүй байна. Магадгүй цаадуул чинь замын хөдөлгөөнд бөглөрчихсөн байгаа байх. Зам маш их бөглөрөөтэй байна лээ.

Henry

Even so, they should have turned up by now. Тэгсэн ч гэсэн одоо ирэх болсон ш дээ.

Tom

Well, I"d give them another quarter of an hour or so. Дахиад 15 минут хүлээгээд үзэхгүй юу.

Henry

OK, but after that I"m going home. Тэгэхээс, тэгээд ирэхгүй бол харилаа.

Explanation:

To hold somebody or something up means to delay somebody or something. Хэн нэгэн эсвэл ямар нэгэн юман дээр hold болон up гэж ярьвал хэн нэгнийг юмуу ямар нэгэн юмыг хүлээлгэж, уяна гэсэн утгатай юм.

Example: Traffic was held up for several hours by the accident. Аваараас болж замын хөдөлгөөн олон цаг бөглөрч түгжигдсэн.

What do you fancy-Чи яамаар байна

Sarula

Let"s eat out tonight. I don"t feel like cooking. Өнөөдөр гадуур хооллоё. Хоол хиймээргүй байна.

Erdene

Well why not ? What do you fancy? Яагаад болохгүй гэж? Чи юу идмээр байна?

Sarula

I think Japanese would make a nice change. Япон хоол ойрд идсэнгүй зүгээр юм биш үү.

Erdene

Fine. How about that new place just off the market square? Болж байна. Захын эсрэг шинээр гарсан тэр газар яаж байна?

Sarula

Good idea. I"ll go and freshen up first. Сайхан санаа байна. Би яваад жаахан сэргэчихээд ирье.

Erdene

OK, in the meantime I"ll phone to book a table. За за тэг, тэр хооронд чинь би ширээ захиалаад байж байя.

Explanation:

If you fancy something, you want to have it or to do it. Ямар нэгэн юманд fancy байна гэдэг нь энэ нь ямар нэгэн юмыг авах юмуу хийхийг хүсэж байна гэсэн утга илэрхийлдэг.

Example: Do you fancy going to see a movie sometime? Тэгж байгаад нэг кино үзмээр байна уу?

You look really chic!-Чи үнэн сак харагдаж байна шүү!

Gina

Where are you off to? Хаачихна уу?

Haliuna

I"m going to a civic reception at the town hall. Би хотын иргэний хүлээн авалт руу явлаа.

Gina

Who"s it for? Хэнд?

Haliuna

It"s for a delegation from our sister city in Germany. Энэ нь Герман дахь манай охин хотын төлөөлөгчид.

Gina

Well I must say that outfit really suits you. You look really chic. Ямар ч байсан чиний хүрэм чинь чамд үнэхээр зохиж байна. Үнэн сак харагдаж байна.

Haliuna

Thank you. I want to look my best for the foreign guests. Баярлалаа. Би гадаадын зочиддоо сайхан харагдахыг их хүсдэг шүү.

Explanation: Тайлбар:

Something or someone that is chic is fashionable and sophisticated. Ямар нэгэн юм chic байна гэдэг нь үнэхээр гоё, дэгжин, боловсронгүй гэсэн утгатай юм.

Example: Her gown was very French and very chic. Түүний даашинз Франц хэв маягын бас маш гоё чамин байсан шүү.

Wrong number-Утас андуурах

A: Could I speak to John, please? John-той яриулж өгөөч?

B: John? There"s no one by that name here. I"m afraid you"ve got the wrong number. John? Тийм хүн байдаггүй. Уучлаарай та утас андуурсан юм шиг байна John.

A: Wrong number? Is this the English Department? Утас андуурахаа? Энэ Англи хэлний тэнхэм мөн үү?

B: No, I"m sorry, it isn"t. This is the English Language Center. Үгүй. энэ биш. Энэ бол Англи хэлний төв.

A: Oh I"m sorry to have bothered you. Could you tell me how to get the operator? Өө уучлаарай, төвөг удсан явдалд. Яаж оператор-той холбогдох уу хэлж өгөөч?

B: Yeah just dial "0" if you"re on the campus. Otherwise phone in again. Хэрвээ та сургуулийн байранд байгаа бол шууд 0-ыг залгана. Хэрвээ үгүй бол дахиад залгана уу.

A: Thank you very much. Маш их баярлалаа.

B: You welcome. Зүгээр.

Reserving A Table By Phone-Утсаар ширээ захиалахдаа

A: Bellavista, may I help you? Bellavista, танд яаж туслах уу?

B: Hello. What time does your buffet dinner start this evening? Сайн байна уу? Танай буффет хэдэн цагаас онгойдог вэ?

A: At 6 0"clock sir. And we close at 11.00. 6 цагт. Тэгээд 11 цагаас хаадаг.

B: Ok, I"d like to reserve a table for two, please. Аан за. Би 2 хүний ширээ захиалмаар байна.

A: For what time, sir? Хэдэн цагаас вэ?

B: Around 7 O"clock 7 цагийн үед.

A: OK. Could I have your name, please? Таны нэр хэн билээ?

B: Yes. Battulga Lhagvaa. Баттулга Лхагваа.

A: A table for two for this evening at 7 for Mr. Battulga Lhagvaa? Оройны 7 цагаас 2 ширээ Ноёнтон. Баттулга Лхагваад.

B: That"s right. Яг зөв.

A: Thank you, then sir. Баярлалаа.

B: Thank you, bye bye. Баярлалаа. Баяртай.

Asking What Your Friend Would Like To Eat-Найзаасаа юу идэх дуртайг асуухдаа

A:

Bulgaa, have you ever had Dim Sum? Булгаа, чи Dim Sum идэж үзсэн үү?

B:

Yes, but I can never remember the names. Үзсэн гэхдээ нэрийг нь ерөөсөө санадаггүй юм.

A:

Is there anything you especially like? Чи яг юунд нь дуртай вэ?

B:

Well, I really don"t know.... Сайн мэдэхгүй ээ ....

A:

OK. Is there any food you don"t eat? Чамд ямар нэгэн идэж чаддаггүй юм байдаг уу?

B:

Well, I don"t eat meat. But I like any kind of fish or vegetables. Би мах иддэггүй. Харин ямар ч төрлийн загас болон ногоог иднэ шүү.

A:

Then let me order some food for you. Тэгвэл би чамд нэг юм захиалаад өгье.

Informal Greetings-Албан бус мэндчилгээ

A:

Hello, Jack. Сайн уу Jack.

B:

Hi, Simon. Сайн уу Simon.

A:

How"s things? Юу байна даа?

B:

Fine, thanks. How are you doing? Юмгүй дээ баярлалаа. Юу хийж байнаа?

A:

Oh, not too bad. Just finishing off a few things before the holidays. Өө, яахав дээ байж л байна. Aмралтаа авахаасаа өмнө хэдэн юм дуусгах гээд.

B:

Oh, you"re off soon, aren"t you? Өө чи удахгүй амралтаа аваад явах гэж байгаа юмуу тээ?

A:

Yeah, beginning of next month. Тиймээ дараа сарын эхээр.

B:

Have you eaten yet? Юм идэв үү?

A:

No, I was just thinking about that. Үгүй, яг бодож байлаа.

B:

Shall we go to that Indian? Нөгөө Энэтхэг хоолны газар руугаа явах уу?

A:

You mean the vegetarian? Нөгөө цагаан хоолны газрыг яриад байна уу?

B:

Yes, that"s right. What shall we say, ten minutes? Харин тийм. 10 минутын дараа явах уу?

A:

Alright, see you at the bottom of the stairs. За тэгье. Шатны доор уулзъя.

Asking For Information-Мэдээлэл асуух

A:

Hello. I"d like a tourist guide, please. How much is that? Сайн уу? Би жуулчны лавлах бичиг авах гэсэн юм. Ямар үнэтэй вэ?

B:

It"s free. There"s a map inside. Энэ үнэгүй. Дотороо газрын зурагтай.

A:

Oh. Thank you very much. Look, I"m only here for three days, what are the best places to see? Их баярлалаа. Би энд 3-хан хононо, хаагуур үзэж харах хамгийн сайхан газрууд байна вэ?

B:

Well... There is a lot you could do. Are you interested in visiting some outlying islands such as Lantau. Зөндөө олон газар байна дөө. Та нэлээн хол ямар нэгэн арал үзэхийг сонирхож байна уу, жишээ нь Lantau гэх мэтчилэн.

A:

Outlying islands? Алс холын арал аа?

B:

Yes, there are a lot of interesting things you can see there, there are old villages and monasteries. And the scenery is very nice. This brochure tells you more. You could think about it.

Тийм ээ, тэнд маш сонирхолтой юмнууд та үзнэ шүү дээ эртний тосгон, хийдүүд гээд л. Мөн маш сайхан газар орны үзэсгэлэнт байдалыг. Танилцуулаган дээр илүү их тодорхой бичсэн байгаа. Та өөрөө бодож байгаад шийдэхгүй юу.

A:

Well... That"s a good idea. Thanks very much indeed! Тийм үү, их сайхан санаа юм шигээ. Үнэхээр их баярлалаа!

B:

You"re welcome. Зүгээр.

At The Check-in Counter-Зорчигчдыг онгоцонд суухад бүртгэх

A:

Can I have your ticket and passport please, Sir? Та пасспорт билетээ үзүүлэхгүй юу?

B:

Yes, here you are. Тэгэлгүй яахав. Энэ байна.

A:

Do you have any check-in luggage? Ямар нэгэн ачаа байна уу?

B:

Yes, two pieces. They"re heavy. I hope they"re not overweight. Тиймээ 2 ачаа байна. Нэлээн хүнд. Жин хэтэрчихээгүй байх гэж найдаж байна.

A:

They"re just under the maximum weight. Where would you like to sit, Sir? Ачаа чинь арай жин хэтрээгүй байна. Та хаана суумаар байна?

B:

A window seat if possible. And I forgot to ask before. Could I order a vegetarian meal, please? Боломж байвал цонхны дэргэд. Би урд нь асуухаа мартчихсан байна. Цагаан хоол захиалж болох уу?

A:

One vegetarian meal. Ok, no problem. Have a good flight, Sir. 1 цагаан хоол за болчихлоо. Та тавтай аялаарай.

Money Exchange-Мөнгө солиулах


A: Yes, Sir. За Ноёнтоон.

B: Er... I"m going on holiday, and I need some foreign currency. Аа ... би амралтаараа нэг тийшээ явах гэж байгаа юм тэгээд валют авах хэрэгтэй байна л даа.

A: Cash or traveller"s cheques? Бэлэнээр үү эсвэл чекээр үү?

B: I think cash is OК. Бэлэнээр нь дээр байх.

A: Which currencies will you want the cash in? Ямар валют танд хэрэгтэй вэ?

B: I need some baht. What"s the rate of exchange? Хэдэн баат хэрэгтэй байна. Ханш нь хэд байгаа вэ?

A: It"s up on the board... the exchange rate for baht is 0.2. Ханш нь самбар дээр байна ... баат 0.2-той байгаа.

B: 0.2? I can never work out what that means? 0.2 оо? Энэ чинь юу гэсэн үг вэ би ерөөсөө ойлгохгүй юм байна.

A: You get 100 baht for 20 Hong Kong dollars. 20 Хонг Конг доллароор 100 баат солино гэсэн үг.

B: How about commission? Шимтгэл нь хэд юм бэ?

A: There"s no commission. Шимтгэлгүй.

B: I see, then, please change HK$2000 for me and debit the money from my current account. Тийм үү, тэгвэл миний данснаас НК$2000 солиод өгөхгүй юу?

A: Ok... here you are. Please sign here. 10,000 baht, Sir. За ...энд гарын үсэгээ зурна уу. 10.000 баат Ноёнтоон.

B: Thank you. Баярлалаа.

Travelling - Аялал

Conversation 1

Tom: Can you do me a favor? Та надад нэг тус болохгүй юу?

Jamie: Sure. What is it? Тэгэлгүй яахав. Юу юм бэ?

Tom: Can you keep an eye on my bag, please? Миний цүнхийг харж байхгүй юу?

Jamie: Sure. Will you be long? За. Чи удах юмуу?

Tom: No. I just want to use the bathroom. Үгүй ээ. Би банны өрөө орчихоод л ирнэ.

Jamie: Go ahead. It"ll be safe with me. Тийм үү тэгвэл тэг тэг. Би цүнхийг чинь сайн харж байя.

Conversation 2

Tom: Where is my backpack? Миний үүргэвч хаана байна аа?

Mary: I don"t know. Where did you leave it? Мэдэхгүй. Чи хаана тавьсан юм бэ?

Tom: I just put it on the chair a while ago, but now it"s gone. Би аль түрүүн сандал дээр тавьсан гэтэл алга болчихож.

Mary: Are you sure? Яг биз?

Tom: Of course, I"m sure! I bet someone stole it. Яг байлгүй яахын бэ! Яг хэн нэгэн хулгайлчихаж.

Mary: Well, you should"ve kept an eye on it. Чи өөрөө байн байн харж байх ёстой байсан ш дээ.

Conversation 3

Jill: Excuse me, can you do me a favor? Уучлаарай, та надад нэг тус болооч?

Stranger: Sure. What can I do for you? Тэгэлгүй яахав. Яаж туслах уу?

Jill: Can you save my place for me, please? Миний очерыг харж байхгүй юу?

Stranger: Sure. But hurry. The line is moving fast. Бололгүй яахав гэхдээ бушуулаарай. Очер их хурдан явж байна шүү.

Jill: Thanks. It won"t be long. I"ll be right back. Баярлалаа. Би удахгүй. Одоохон хүрээд ирнээ.

Conversation 4

Gerald: Excuse me. Is this seat taken? Уучлаарай, энд хэн нэгэн сууж байгаа юмуу?

Manager: (Put off the headphones.) I"m sorry. What did you just say? (чихэвчээ аваад) Уучлаарай, юу гэнээ?

Gerald: Oh. Will someone be using this seat? Энд хэн нэгэн сууж байгаа юмуу?

Manager: No. You can take it. Үгүй. Та сууж болно.

Gerald: Would you mind moving over one seat so my wife and I can sit together?

ий"Чи цаашаагаа нэг суудал ахиад суучихаж болох уу, би эхнэртэйгээ цуг суух гэсэн юм?

Manager: No, not at all. Бололгүй яахав.

Conversation 5

Gabby: Hi, Harry, it"s great to see you again. I heard you"ve traveled a lot recently.

Сайн уу Harry, чамтай дахиад уулзахад таатай байна шүү. Чамайг саяхан баахан аялаж байгаад ирсэн гэсэн.

Harry: Yeah. In the past three months I traveled to many countries in Africa. Тиймээ. Өнгөрсөн 3 сар Африкийн нэлээн хэдэн орноор аялаж байгаад ирлээ.

Gabby: Well, I really envy you! Did you pet a hyena? (Harry is dumbfounded.) I"m just kidding.

Тийм үү, ямар сайхан юм бэ! Цөөвөр чоно тэжээв үү тэгээд? (Harry мэгдсэн царайтай байв) Тоглосон юмаа.

Harry: Well, I didn"t pet a hyena, but I was once chased by a rhino, and it was fun!

Цөөвөр чоно ч арай тэжээсэнгүй харин хирсэнд нэг хөөгдсөн юм байна. Ёстой инээдтэй байсан шүү!

Gabby: Are you serious? Нээрэн үү?

Harry: No. I"m just kidding. Үгүй. Тоглосон юм.

Gabby: You really scared the heck out of me. Чи ёстой намайг салганатал айлгадаг байна ш дээ.

Harry: (Laughing....) Well, I really missed the comforts of home. Now I just want to (Smiling....)

(Инээгээд) Гэрээ их санасан шүү. Одоо бол харин ч нэг (Инээмсэглээд ...)

Conversation 6

Frank: I heard you took a trip to Mexico. Чамайг Мексик яваад ирсэн гэж сонслоо.

Jackie: Yes, I did. Тиймээ би яваад ирсэн.

Frank: How did you like it? Тэгээд ямаршуу байв даа?

Jackie: Oh, I got sick and tired of hotels and hotel food. Өө, ёстой зочид буудал болон хоол нь гэж авах юм байхгүй.

Frank: I can imagine. East or west, home is the best! Би ч төсөөлж байнаа. Сэгсгэр ч гэсэн ээж минь сиймхий ч гэсэн гэр минь гэдэг!

Looking for job - Ажил хайх

Reese: So, how was your interview? Тэгээд ярилцлага чинь юу болсон бэ?

Kent: I haven"t gone to the interview yet. It"s tomorrow. I"m so nervous. Би хараахан ярилцлагандаа ороогүй байгаа. Маргааш орно. Сэтгэл их түгшээд байнаа.

Reese: Don"t worry. You should do fine. You have the experience. Битгий санаа зовоо. Чи даваад гарчихна. Чи чинь туршлагатай ш дээ.

Kent: I hope so. Тэгж л найдаж байна.

Reese: Remember, they want someone who works well with people. You"ve got to show them how easy-going and personable you are!

Гэхдээ цаадуул чинь харицааны соёлтой, хүмүүстэй харьцах чадвартай хүн авах хүсэлтэй байгаа шүү. Тэгэхлээр чи тэдэнд өөрийгөө маш найрсаг, хүнтэй эелдэг харьцдаг хүн гэдэгээ харуулах ёстой шүү!

Kent: Thanks. I"ll keep that in mind. Баярлалаа. Би хичээнээ.

Conversation2

Raelene: Hi, Burt. I heard you"re looking for a new job. Сайн уу Burt. Чамайг чинь шинэ ажил хайж байгаа гэж сонссон юм байна.

Burt: Yeah. I just had an interview yesterday. Тиймээ. Өчигдөр нэг ярилцлаганд орлоо.

Raelene: Oh. How did it go? Тийм үү, тэгээд яасан?

Burt: I think I did well. They said they would make a decision by this Friday. Би бараг давчихсан байхаа. Энэ Баасан гараг гэхэд хариугаа хэлнэ гэсэн.

Raelene: This Friday? Looks like they want to hire the person as quickly as possible. Энэ Баасан гарагт уу? Тэгвэл цаадуул чинь тун ойрын хугацаанд хүн авах хэрэгтэй байгаа юм байна даа.

Burt: Yeah! I think so, too. Харин тийм! Би бас тэгж бодож байна.

Raelene: What are your chances of getting that job? Тэр ажилд чи өөрийгөө орчих байх гэж бодож байна уу?

Burt: I believe I have a very good chance. The director seems to like me. Би бараг л дөнгөчих байх гэж бодож байна. Захирал нь надад гайгүй юм шиг байсан.

Raelene: Well, good luck, then. Амжилт хүсье тэгвэл.

Burt: Thanks. I hope it helps. Баярлалаа. Энэ чинь нэмэр болно гэж найдая.

Job - Ажил

Conversation 1

Cathy: Did you see May today? Өнөөдөр May-ыг хараагүй биз?

Jake: Yes. But why does she have such a long face? Харсан. Гэхдээ тэр яагаад унжгар царайлаад байгаа юм бэ?

Cathy: I don"t have the foggiest idea. Ёстой чөтгөр бүү мэд.

Jake: I thought she"d be happy. Би түүнийг харин ч сайхан аз жаргалтай байх байх гэж бодсон.

Cathy: Yeah, especially since she got a promotion recently. Харин тийм, ялангуяа саяхан тушаал дэвшсэн хүн чинь.

Jake: Maybe it"s some kind of personal problem. Магадгүй хувийн асуудал байгаа байлгүй дээ.

Conversation 2

Eddie: What are the chances of getting a raise this year? Энэ жил цалин нэмэх найдвар байна уу?

Janice: Chances are slim! Найдвараар ч тааруу даа!

Eddie: Wow! You haven"t gotten a raise for how many years now? Пөөх! Чи хичнээн жил цалингаа нэмүүлээгүй байгаа юм бэ?

Janice: (Heave a sigh). It"s been three years! The company keeps losing money and they can"t afford to give anyone a raise. (Уртаар санаа алдан) 3-н жил болж байна! Компани алдагдалтай ажлаад ямар ч хүний цалинг нэмэгдүүлж чадахгүй байгаа.

Eddie: That"s too bad. Did you ever think of working somewhere else? Тэр ч маш муу шүү. Өөр газар ажиллах талаар бодож үзэв үү?

Janice: Yeah. In fact, I have an interview next Monday. Үзсэн. Яг үнэндээ би дараагийн Даваа гарагт ярилцлагатай.

Eddie: Good luck! Амжилт хүсье!

Conversation3

Terri: Derrick, don"t you think you should take a vacation? Even one or two days would be fine.

Derrick, чи амралтаа авахгүй юмуу? Бүр нэг юмуу хоёр өдөр ч гэсэн.

Derrick: There"s no way. There"s too much work. Ямар ч тийм боломж байхгүй. Дэндүү их ажилтай.

Terri: But you look so exhausted. You need a break! Чи маш их ядарсан байна шүү дээ. Чамд амралт хэрэгтэй!

Derrick: I know. My chances would be better if they would hire more people. Харин тиймээ. Хэрвээ эд нар өөр хүмүүс нэмж ажилд авахгүй л юм бол.

Terri: They won"t hire more people? Тэд дахиж ажилчин авахгүй гэж үү?

Derrick: No. They always want to keep the cost down. I am really overwhelmed with a heavy workload. Үгүй. Эд чинь байнга мөнгөө хэмнэж байдаг юм. Би үнэхээр ажлын их ачаалалтай ажилдаг.

Terri: Maybe you should talk to the manager. Чи менежертэйгээ ярих ёстой шүү.

Derrick: Yes. I"m going to bring this up in tomorrow"s meeting. Харин тиймээ, би маргаашийн хурал дээр хэлнээ.

Heat-Халуун, дулаан


Chris: Oh, the heat is unbearable! Didn"t you turn on the air-conditioner? Ёох, ямар аймар халуун юм бэ тэсэхийн арга алга! Наад агааржуулагчаа асаагаагүй юмуу?

Paul: The heat has blown our air-conditioner on the roof! Энэ халуун чинь агааржуулагчыг минь будаа болгочихсоон!

Chris: What the...! So, what are we going to do? Үгүй нээрээ...! Тэгээд яах уу хоёулаа?

Paul: We"ve got to have it fixed as soon as possible. I"ve called someone and they"re on the way.

Аль болох хурдан л засуулахгүй бол болохгүй. Би засварчин дуудчихсан ирж байгаа.

Chris: Thank God! Бурханы аврал!

Paul: Here you go. You can use the electric fan here. At least you can catch a breeze. Май. Энэ сэнсийг хэрэглэ. Ядаж л жаахан ч гэсэн салхи үлээнэ.


Rain-Бороо

Stephen: Wow, you look like a drowned rat! Didn"t you know there"s a thunderstorm today?

Пөөх, чи яг л нэг усан хулгана шиг харагдаж байна. Өнөөдөр аадар бороотой гэж мэдээгүй юм уу?

Justine: I knew there would be a shower, but I didn"t realize it would rain cats and dogs today. Жаахан орно гэж мэдэж л байсан л даа арай ч ийм аймар орно гэж бодсонгүй ш дээ.

Stephen: Well, you"d better take a hot shower right now, or you"ll catch a cold. Сайхан халуун шүршүүрт орчих ханиад хүрчихнэ.

Justine: I know. I don"t want to get sick, especially during finals week. Харин тиймээ. Долоо хоногийн сүүлээр өвчилчихийг хүсэхгүй л байна шүү.


Drought-Ган

Sally: I think a drought has set in. It hasn"t rained a drop for months. Ган болж байгаа юм биш үү. Өчнөөн сар бороо орсонгүй.

Ethan: I think so, too, but didn"t it rain last month? Харин тийм, гэхдээ өнгөрсөн сар бороо ороогүй гэж үү?

Sally: It did rain last month, but the rainfall was only half the monthly average. Орсон л доо харин сарийн хагасд нь л хуртай байсан.

Ethan: Oh. That"s bad?! Яанаа, тэр ч сайнгүй шүү тэ?!

Sally: That"s right. It"s really bad. I"m really concerned though not panicked yet. Харин тийм. Үнэхээр аймшигтай. Би маш их санаа зовж байна гэхдээ арай ч сандраагүй л байна.

Ethan: I don"t blame you. The pastures have browned out even before the summer hasn"t arrived. Чиний буруу гэх аргагүй. Бүр зун болохоос өмнө ган болчихоод байгаа юм биш үү.

Sally: Yeah, and the soil has been baked so hard that the plow can"t even break the soil.

Харин тийм, газар бүр халуунд болчихсон маш хатуу, бүр анжис ч хагалж дийлэхийн арга алга.


Ethan: Looks like it"s going to be an ongoing thing that would get worse each day. Ийм чигээрээ нэлээн удаан байх юм шигээ.

Sally: Yeah. If it doesn"t rain, it"s going to get critical. Харин тийм. Хэрвээ бороо орохгүй бол нэлээн хүндрэлтэй юм болноо.

Monday, June 22, 2009

Sony Ericsson


Comments

Looks like the day after. Great concept though.

all seems good..


Love the Art Direction. Pretty Awesome!

why is a car on sea?

Infected by a virus called CREATIVE
"And ya I Love Everything"
http://addot.blogspot.com/


Crazy Art Direction... (...and there are more cars behind!) ; )

withalltherespects

wch cars?? does cars float in a sea or boats? look carefully

awesome art direction, but i still can't get it ?

Emran Hayat

wht i got is evrything turns into stone.. and u can've a clear sound

awesome art direction, but i still can't get it ?


Perspective and scaling of the soundproofing texture is crap.


You're just jealous. Maybe it's not perfect, but it's far from crap.
I doubt you can compose a visual as difficult as this one.

Time - Цаг хугацаа

Conversation 1

Rosie: Sorry, I overslept. My clock didn"t go off this morning. Уучлаарай, хэтэрхий их унтчихаж. Өглөө цаг маань дуугарсангүй.

Francie: Again? Дахиад уу?

Rosie: That"s right, even though I did set the alarm last night. Тиймээ, бүр урд шөнө сэрүүлэг тавиад байхад.

Francie: Your clock never works. Perhaps you should buy a new one. Чиний цаг чинь хэзээ ч ажилахгүй юм. Чи шинэ цаг авсан нь дээр байхаа.

Rosie: Well, if it breaks down again tomorrow, I"ll definitely buy a new one. Харин тийм, хэрвээ энэ маргааш дахиад ажилахгүй бол би яг шинэ цаг авнаа.

Francie: Maybe by then it"ll be too late. Магадгүй бүр дэндүү оройтчих юм биш үү.

Rosie: What do you mean "too late"? Юу гэсэн үг юм бэ дэндүү оройтчихно гэдэг чинь?

Francie: By that time you"ll be fired. Тэгэх гэсээр байтал чи ажлаасаа халагдчихна шүү дээ.

Conversation 2

Kelly: Hi, Jessica, you"re late. Сайн уу Jessica, чи хоцорчихлоо.

Jessica: Yeah. Each time we switch to daylight savings time, I always forget to put the clock forward an hour. Тийм ээ, цаг өөрчлөгдөх болгонд би цагаа урагшлуулахаа мартчихаад байх юм.

Kelly: Well, then later this year when we switch back to normal time, don"t forget to set the clock back one hour. Жилийн сүүлчээр цаг буцаад хэвэндээ орно тэр үеэр битгий цагаа ухраахаа мартчихаарай даа.

Jessica: I just can"t win! Each time we switch back to normal time, I always forget to put the clock back an hour, so I always come to work an hour early. Би тэгж чадахгүй! Цаг хойшлох болгонд би цагаа ухраахаа мартчихаад цагийн өмнө ажилдаа ирчихдэг юм.

Kelly: So, just remember. Spring forward, fall back. За за санаарай. Хавар нь урагшлуулна намар нь буцаах гэдэгийг.

Jessica: So, that"ll make it even. Тэгэхээр яг тэгшрээд таарна.

Conversation 3

Jane: My watch always gains ten minutes a day. Миний цаг өдөрт дандаа 10 минутаар түрүүлчихээд байх юм.

Mary: That"s funny. My watch always loses ten minutes a day. Инээдтэй юм. Миний цаг дандаа 10 минутаар хоцроод байх юм.

Jane: No kidding. Худлаа худлаа тоглосон юм.

Mary: I"m serious. Every morning I set my watch by the radio, but it still loses ten minutes. Би үнэнээсээ хэлж байна ш дээ. Өглөө болгон би радиогоор цагаа тааруулдаг тэгсэн мөртлөө л 10 минутаар хоцроод байх юм.

Jane: You know what you can do? Чи юу хийх вэ гэдэгээ мэдэж байна уу?

Mary: Throw it away and buy a new one? Хаяад шинийг худалдаж ав гэж үү?

Jane: No, you don"t have to. You only need to put your watch back ten minutes everyday. Үгүй, тэгээд байх шаардлага байхгүй. Зүгээр л өдөр бүр цагаа 10 минутаар ухраагаад тааруулчих.

Mary: So you put your watch back ten minutes everyday? Чи тэгээд өдөр бүр цагаа 10 минутаар хойно тааруулчихдаг юмуу?

Jane: Yeah, that"s what I"m doing. Тийм, би тэгдэг юм.

Mary: Why bother? Just buy a new watch. It doesn"t cost much. Besides, I just can"t put up with this thing any more. Юунд тэгж төвөг уддаг юм бэ? Зүгээр л шинийг худалдаад ав. Тийм их үнэтэй биш. Тэрнээс гадна, цаашид би л лав ингэж байж чадахгүй.

Conversation 4

Roselind: Hey, you have so many clocks in your bedroom. Хөөе, чи чинь одоо ямар олон цагтай юм бэ унтлагын өрөөндөө.

Jamie: Yeah, I want to make sure I can wake up in the morning. Харин тийм ээ өглөө яг босох гэж тэгсэн юм.

Roselind: But is there something wrong with your clocks? None of them has the same time. Гэвч энэ цагууд чинь зүгээр биз. Бүгдээрээ өөр өөр явж байх юм.

Jamie: I do it on purpose. I set this clock ahead ten minutes, and this one back ten minutes, but I always set that one to the right time.

Би албаар тэгсэн юмаа. Би энэ цагиг 10 минутаар түрүүлээд тавьчихсан юм, харин энийг 10 минутын хойно харин би тэрийг байнга яг зөв цагаар нь тааруулдаг юм.

Roselind: So the alarms ring every ten minutes? Тэгээд сэрүүлэгнүүд чинь 10 минут болоод л дуугараад байна гэсэн үг үү?

Jamie: Yeah. Харин тийм.

Roselind: Are your crazy or what? Чи чинь одоо солиотой юм уу хаашаа юм бэ?

Jamie: No, I am a heavy sleeper. I need thunder to wake me up. Үгүй ээ би чинь нам унтдаг байхгүй юу. Аянга л намайг сэрээнэ гэсэн үг.