Monday, April 27, 2009

Past Continuous Tense - Өнгөрсөнд Үргэлжлэх цаг

Ер нь энгийн бөгөөд үргэлжилэх цагууд буюу Present Continuous, Past Continuous, Future Continuous цагуудыг хэрэглэх хамгийн гол нөхцөл нь ямарваа үйлийг тухайн нэгэн мөчийн хувьд хийж байгаа болон хийгээгүй байгаа тохиолдлыг илэрхийлэхийн тулд хэрэглэдэг.


Өнгөрсөнд үргэлжилж байгаа цаг - нэрнээсээ эхлээд л бүх юм ойлгомжтой. Үйлдэл өнгөрсөнд нэг тодорхой цэгийн хувьд үргэлжилж байна. Жишээ нь:

Болд өчигдөр 3 цагт манайд орж ирэхэд би гэрийн даалгавараа хийж байсан.


Энэ жишээн дээрээс харахад Болдыг 3 цагт орж ирэхэээс өмнө гэрийн даалгавараа хийх гэдэг үйлдэл эхэлчихсэн байсан ба энэ үйлдэл хэзээ дуусах талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Өгүүлбэрийн гол илэрхийлэх гэсэн санаа нь яг Болдыг орж ирэхэд ямар үйлдэл болж байсан тухай мэдээлэл өгч байсан явдал юм.

Зураг орж ирнэ



Цаг хугацааны шулуун дээр харахад үйлдэл өнгөрсөнд тодорхой цэгээс өмнө эхлээд тэр цэгийг дайран гарч үргэлжилж байсан үйлдэл байна. Энэ цагийн илэрхийлж байгаа хамгийн гол зүйл бол тухайн мөч дээр ямар үйлдэл болж байгаа тухай илэрхийлдэг.

I was writing a letter when you called me - Чамайг над руу утсаар ярихад би захиа бичиж байсан.

Энэ жишээний хувьд захиа бичих гэдэг үйлдлийг хэзээ эхэлсэн хэзээ дуусах зэрэг нь огт хамаагүй бөгөөд зөвхөн үйлийн эзнийг өнгөрсөнд нэг мөч дээр юу хийж байгааг онцлон илтгэсэн байна.

Ярианы үед өнгөрсөнд ямар мөчийн тухай яриж байгаа нь тодорхой биш бол бүтэн өгүүлбэрээр эсвэл хэлцээр тодотгож өгдөг.


I was writing a letter when you called me.


Одоо бүгдээрэээ энэ цагийн үйл үгийн хувирал, өгүүлбэрийн хүүрнэх, асуух үгүйсгэх хэлбэрүүдийн бүтцийг үзье. Англи хэлний үйл үг хувираагүй хэлбэр дээрээ to гэсэн хэсгийн хамт бичигддэг. Жишээ нь:

to write to go to see
to do to have to eat гэх мэт

Харин одоо үргэлжлэх цагийн үйл үг дараах байдлаар хувирдаг:

was
were + үйл үг + ing


was/were бол to be үйл үгийн өнгөрсөн цагийн хувирал бөгөөд I, II, ба III биеийн аль хэлбэрийн хамт хэрэглэгдэж байгаас хамааран аль нэгийг нь хэрэглэх ба өнгөрсөнд үргэлжлэх цагийн хувьд туслах үйл үгийн үүргийг гүйцэтгэнэ.

1-р бие Би I was
2-р бие Чи буюу Та You were
3-р бие Тэр эмэгтэй She was
Тэр эрэгтэй He was
Энэ / тэр It / this / that was

өнгөрсөнд үргэлжлэх цагаар хэлбэржсэн үйл үг -ing гэсэн залгавар авсан байдаг:

going working reading
looking eating sleeping

хэрэв үйл үг дан -e эгшигээр төгссөн байвал түүнийг гээж -ing залгаварыг шууд залгадаг.

taking having hiking
baking living writing

хэрэв 1 үетэй үйл үг төгсөхдөө гийгүүлэгч+эгшиг+гийгүүлэгч гэсэн дарааллаар төгссөн байвал сүүлийн гийгүүлэгчийн давхарлан бичдэг.

cutting putting planning
setting betting digging


Хүүрнэх хэлбэр / Positive form
Одоо үргэлжлэх цагийн хүүрнэх хэлбэр нь одоо үйлдэл болж байгааг зөвшөөрсөн баталсан утгатай ба өгүүлбэрийн ерөнхий бүтэц дараах хэлбэртэй байна.

S + was/were + Verb + ing + O
Үйлийн эзэн +
was/were + үйл үг + ing + тусагдахуун

I was writing a letter Би захиа бичиж байсан.
You were writing a letter Чи захиа бичиж байсан.
He was writing a letter Тэр эрэгтэй захиа бичиж байсан.
She was writing a letter Тэр эмэгтэй захиа бичиж байсан.
We* were writing a letter Бид захиа бичиж байсан.
You* were writing a letter Та нар захиа бичиж байсан.
They* were writing a letter Тэд нар захиа бичиж байсан.

*олон тооны бүх хэлбэр дээр are гэсэн хувилбарыг хэрэглэнэ.

Жишээ өгүүлбэрүүд: одоо үргэлжлэх цагийг хэрэглэж байгаа тохиололд now, right now, at the moment гэх мэт яг одоо гэсэн утга агуулж байгаа дайвар үгнүүдийг хэрэглэж болдог.

It was raining when I got up this morning. Намайг өглөө босоход бороо орж байсан.
Bat was going to school at 4 pm yesterday.
Өчигдөр 4 цагт Бат сургууль руугаа явж байсан.
Tuya was dancing. Туяа бүжиглэж байсан.
Tim was singing when George came in.
Жоржийг орж ирэхэд Тим дуулж байсан.
We were having dinner* Бид өдрийн хоолоо идэж байсан
They were playing cards. Тэд хөзөр тоглож байсан.

*have - ямар нэгэн юмтай байх гэсэн үйл үг боловч идэх гэсэн утгаар хэрэглэгдэж болдог.

Үгүйсгэсэн хэлбэр / Negative form

Өнгөрсөнд үргэлжлэх цагийн үгүйсгэсэн хэлбэр нь өнгөрсөнд тодорхой нэг мөч дээр ямар нэгэн үйлийг хийж байгаагүй тухай илэрхийлдэг. Англи хэлэнд үгүйсгэсэн хэлбэрийг not гэсэн туслах үгийн тусламжтайгаар үүсгэдэг. Үгүйсгэх хэлбэртэй өгүүлбэрийн бүтэц:

S + was /were+ not + Verb + ing + O
Үйлийн эзэн +was/ were + not +үйл үг + ing + тусагдахуун

I was not writing a letter now Би одоо захиа бичээгүй байсан
You were not writing a letter now Чи одоо захиа бичээгүй байсан
He was not writing a letter now Тэр эрэгтэй одоо захиа бичээгүй байсан
She was not writing a letter now Тэр эмэгтэй одоо захиа бичээгүй байсан
We* were not writing a letter now Бид одоо захиа бичээгүй байсан
You* were not writing a letter now Та нар одоо захиа бичээгүй байсан
They* were not writing a letter now Тэд нар одоо захиа бичээгүй байсан

Энэ тохиолдолд туслах үйл үг ба үгүйсгэх туслах үг зэргийг товчилж хэрэглэж болдог бөгөөд дээр дурьдсанчлан ихэвчлэн аман ярианд болон албан бус бичгийн төрөлд хэрэглэгддэг.

You weren`t writing a letter

He wasn`t writing a letter

She`s not writing a letter

We weren`t writing a letter

You weren`t writing a letter

They weren`t writing a letter

Жишээ өгүүлбэрүүд:

It was not raining when I got up this morning. Намайг өглөө босоход бороо орж байгаагүй.
Bat was not going to school Бат сургууль руугаа явж байгаагүй.
Tuya was not dancing when George came in.
Жоржийш орж ирэхэд Туяа одоо бүжиглж байгаагүй.
Tim was not singing. Тим дуулж байгаагүй.
They were not playing cards when the power went off.
Тог тасрахад тэд хөзөр тоглож байгаагүй.
We were not having dinner when you called.
Чамайг над руу залгахад бид өдрийн хоолоо идэж байгаагүй.


Асуух хэлбэр / Interrogative form
Өнгөрсөнд үргэлжлэх цагийн асуух хэлбэр нь хэн нэгэн хүн ямар нэгэн үйлдлийг өнгөрсөнд нэг мөч дээр хийж байгаа эсвэл ямар нэгэн үйлдэл болж байгаа эсэхийг асуухад хэрэглэгддэг. Асуултыг дотор нь нэлээд хэд ангилдаг бөгөөд ерөнхийд нь Yes/No буюу Тийм/Үгүй төрлийн асуулт ба Wh-questions буюу асуух үгтэй асуултууд.

Yes/No төрлийн асуултанд
шууд Yes ба No гэж шууд хариулж болдог асуултууд хамаардаг. Энэ тохиолдолд асуулт заавал туслах үйл үгээрээ эхлэх ёстой.

A: Are you watching TV?
B: Yes, I am

Yes/ no төрлийн асуух өгүүлбэрийн бүтэц нь дараах хэлбэртэй байна:

Was/Were + S + Verb + ing + O?
Was/Were+ Үйлийн эзэн + үйл үг + ing + тусагдахуун?

Was I writing a letter? Би захиа бичиж байсан уу?
Were you writing a letter? Чи захиа бичиж байсан уу?
Was he writing a letter? Тэр эрэгтэй захиа бичиж байсан уу?
Was she writing a letter? Тэр эмэгтэй захиа бичиж байсан уу?
Were we writing a letter? Бид захиа бичиж байсан уу?
Were you writing a letter? Та нар захиа бичиж байсан уу?
Were they writing a letter? Тэд нар захиа бичиж байсан уу?


Богино хариулт дараах хэлбэртэй байна


Зөвшөөрсөн Үгүйсгэсэн
Are you writing a letter?
Yes, I was.
No, I wasn`t
Is he writing a letter?
Yes, he was. No he wasn`t

Is she writing a letter? Yes, she was No, she wasn`t
Are you writing a letter? Yes, we were. No, we weren`t
Are they writing a letter? Yes, they were. No, they weren`t

Бүтэн хариулт дараах хэлбэртэй байна.

Асуулт
Зөвшөөрсөн хариулт Үгүйсгэсэн хариулт
Are you writing a letter? Yes, I was writing a letter. No, I was not writing a letter.
Is he writing a letter? Yes, he was writing a letter No, he was not writing a letter
Is she writing a letter? Yes, she was writing a letter No, she was not writing a letter
Are you writing a letter? Yes, we were writing a letter. No, we were not writing a letter
Are they writing a letter? Yes, they were writing a letter. No, they were not writing a letter






Wh-questions төрлийн асуултанд What, When, How Where гэх мэт асуух үг заавал орох бөгөөд энэ төрлийн асуултанд шууд yes эсвэл no гэж хариулж болдоггүй.

A: Where are you going?
B: I am going to school энэ тохиолдолд шууд yes эсвэл no гэж хариулж болохгүй юм. Асуултын бүтэц дараах хэлбэртэй байна.

Wh + was/were + S + Verb + ing + (O)?
Wh + was/were + Үйлийн эзэн + үйл үг + ing + (тусагдахуун)?

Энэ төрлийн асуулт ихэвчлэн өгүүлбэрийн тусагдахууныг асуусан байдаг тул асуултын бүтцэд тусагдахуун орохгүй байж болно.

A: What were you doing?
B: I was doing my home work

What - асуух үг
were - туслах үйл үг
you - үйлийн эзэн
doing? - өнгөрсөнд үргэлжлэх цагаар хэлбэржсэн үйл үг бөгөөд гол асууж байгаа зүйл маань тусагдахуун буюу ГЭРИЙН ДААЛГАВАР юм

Why were you crying? Чи яагаад уйлж байсан юм бэ?
Where were you going? Чи хаашаа явж байсан юм бэ?
What were you reading? Чи юу уншиж байсан юм бэ?
What were they playing? Тэд юу тоглож байсан юм бэ?

1 comment:

Anonymous said...

хэрэгтэй юм байна баярлалаа