Tuesday, April 21, 2009

Past Continuous Tense (Өнгөрөн үргэлжиж буй цаг)

We use Past Continuous Tense an action which was in progress (was happening) at a stated time in the past. Энэ цагийг ямар нэгэн үйл явдал тодорхой хугацаанд урьд өмнө өрнөж байсан тохиолдолд хэрэглэнэ.

Form: Sub+was/were+verb+ing

Example:

I was watching TV when she called. (Түүнийг дуудахад би зурагт үзэж байсан)

When the phone rang, Boloro was writing a letter. (Утас дуугарахад Болороо захиа бичиж байсан)

While we were having the breakfast, it started to rain. (Биднийг өглөөний цайгаа ууж байхад бороо орж эхэлсэн)

* "Were" бол "was" ын олон тооны хэлбэр.

When you use the Past Continuous with two actions in the same sentence, it expresses the idea that both actions were happening at the same time. The actions are parallel. Past Continuous Tense-ыг мөн 2 ба түүнээс дээш үйл явдал нэг зэрэг болж өрнөхөд хэрэглэдэг.

Example:

I was studying my English while he was having shower. (Түүнийг усанд орж байхад би Англи хэлээ давтаж байсан)

When Tim was crying, Saruul was laughing at him. (Tim-ыг уйлж байхад Саруул түүнийг шоолж байсан)

The Past Continuous with words such as "always" or "constantly" expresses the idea that something irritating or shocking often happened in the past. The concept is very similar to the expression "used to" but with negative emotion. Remember to put these before the verb.

Мөн энэ цаг нь ямар нэгэн үйл явдал хүнд саад болох юмуу лай болж байсан тохиолдолд "always эсвэл constantly" гэсэн дайвар үгтэй хамт хэрэглэгдэж болдог. Тэгдэг байсан, ингэдэг байсан "used to" гэсэн утгатай маш төстэй гэвч үгүсгэсэн утгыг гаргадаг юм. Гэвч энэ дайвар үгийг байнга үйл үгийнхээ өмнө нь тавина.

Examples:

She was always coming to class late. (Тэр байнга ангидаа хоцорч ирж байсан)

His girlfriend was constantly talking so she annoyed everyone. (Түүний найз охин нь тасралтгүй чалчиж байсан болохоор хүн бүрийн дургүйг хүргэсэн)

* Мөн Past Continuous цаг дайвар үг always, only, never, ever, still, just-гм үгтэй хамт хэрэглэгдэж болдог.

Example:

I was just standing next to the reception. (Би яг хүлээн авахын хажууд зогсож байсан)

Oh my god, she said he was only thinking of his first love when he was sleeping with her. (Яанаа, тэр түүнтэй унтаж байхдаа зөвхөн анхныхаа хайртыг л бодож байсан гэнээ)

Асуух хэлбэр дээр:

Example:

Was she doing her homework when you came? (Чамайг ирэхэд тэр гэрийн даалгавараа хийж байсан уу?)

Where were you being? I couldn`find you. (Та нар хаана байж байсан бэ? Би ерөөсөө олсонгүй ш дээ)

Were you listening while he was talking? (Түүнийг ярьж байхад та нар сонсож байсан уу?)

Үгүйсгэсэн хэлбэр дээр:

Example:

Don`t be glad, I wasn`t waiting for you. I was waiting for my boyfriend. (Битгий баярла, би чамайг хүлээж байгаагүй. Би найз залуугаа хүлээж байсан юм)

They were not kissing each other in their wedding. (Тэд хуриман дээрээ үнсэлцэж байгаагүй)

No comments: