Энгийн өнгөрсөн цагийг өгүүлбэрийн бүтцийг судлаж эхлэхийн өмнө ойлгож мэдэх ёстой хамгийн гол зүйл бол энэ цагийг ямар тохиолдолд хэрэглэх вэ гэдэг асуудал юм. Ямарваа нэгэн үйлдэл хийгдэж дуусан тохиолдолд энэ цагийг хэрэглэдэг . Жишээ нь:
Би гэрэл асаасан | I turned on the light | гэрэл асаах гэдэг үйлдэл хийгдэж дууссан байна. |
Эцэг эх маань энэ байшинг 6 сарын өмнө худалдаж авсан | My parents bought this house six months ago | байшин худалдаж авах гэдэг үйлдэл 6 сарын өмнө хийгдэж дууссан үйлдэл байна. |
Үйл үгийг дүрмийн/regular ба дүрмийн бус /irregular гэж хоёр ангилдаг. Дүрмийн үйл үгийн хувьд -ed гэсэн залгавар авч өнгөрсөн цаг нь үүсдэг бол дүрмийн бус үйл үгийн хувьд тухайн үйл үг хувирч өнгөрсөн цөг нь үүсдэг тул эдгээр үйл үгсийг цээжлэх шаардлагатай байдаг:
Subject | Past tense | |||
I | did | had | worked | ate |
you | did | had | worked | ate |
he | did | had | worked | ate |
she | did | had | worked | ate |
it | did | had | worked | ate |
we | did | had | worked | ate |
you | did | had | worked | ate |
they | did | had | worked | ate |
Бен өчигдөр юу хийсэн бэ?
Yesterday Mr Bean woke up at 6.00 am. | Бен өчигдөр өглөөний 6 цагт сэрсэн. |
He got up at 6.15 am, and went to the bathroom. | Тэр 6 цаг 15 минутанд босоод угаалгын өрөө рүү явсан. |
He had a shower, then he had a shave and brushed his teeth. | Тэр шүршүүрт ороод, сахлаа хусаж, шүдээ угаасан. |
He ate breakfast at about 7.00 am. | Тэр өглөөний цайгаа 7 цагт уусан. |
After breakfast he read the newspaper. | Өглөөний цайны дараа сонин уншсан. |
At 7.30 am he went to work. | Тэр 7 цаг 30 минутанд ажил руугаа явсан. |
Зөв бичих дүрэм - Дүрмийн үйл үгнүүд:
-e - ээр төгссөн үгнүүд / -d залгавар авна. Жишээ нь: like-liked, hike-hiked
-y - ээр төгссөн үгнүүд / -d залгавар авна гэвч у нь i аар солигдоно. Жишээ нь: worry-worried, cry-cried
Зөв бичих дүрэм - Дүрмийн бус үйл үгнүүд:
Эдгээр нь ямар ч дүрэмгүй хувирна! Жишээ нь:
be-was/were
do-did
have-had
go-went
No comments:
Post a Comment