Хэрэглэгддэг тохиолдолууд
1. Ямар нэгэн зүйлийг ирээдүйд нэг цэгээс өмнө хийж эхлээд тэр цэгийг дайран цааш үргэлжлэх магадлалтай үйлдэлийг бүхэлд нь дүгнэн хэлж байгаа бөгөөд энэ тохиолдолд үйлдэл хир хугацаанд үргэлжилж байгааг ихэвчлэн дурдсан байдаг. Үргэлжилсэн хугацааг нь for, since, all day. all morning гэх мэт үргэлжилсэн хугацаа илэрхийлдэг үгсийн тусламжтайгаар хэлдэг.
- The weather forecast said that it would rain for two days. So by the time you get up tomorrow morning it will have been raining for all night. Цаг агаарын мэдээлсэнээр бороо 2 өдрийн турш орно. Маргааш өглөө чамайг босож байх үеэр бороо бүтэн шөнийн турш орчихсон байх болно. Маргааш өглөө чамайг босох үеэр гэсэн хэллэгээр ирээдүйд байгаа цэгийг тодотгож өгч байна. Үйлдэл ирээдүйд заан хэлж байгаа цэгээс өмнө эхэлсэн үргэлжилэн үйлдэгдэж энэ цэгийг дайран гараад цааш үргэлжлэх.
- /It is 1 p.m. now/ We started painting the house 2 hours ago. If you come around 4 p.m. we will have been painting the house for 5 hours. /Одоо өдрийн 1 цаг болж байна./ Бид 2 цагийн өмнө байшингаа будаж эхэлсэн. Чи 4 цагийн үед манайд ирвэл бид байшингаа 5 цагийн турш будчихсан байх болно. - будах гэдэг үйлдэл өнгөрсөнд эхсэн ч ирээдүйд байгаа цэг буюу 4 цаг гэхэд бид энэ үйлдлийг хийж эхлээд 5 цаг болчихсон байна гэдгийг гаргаж өгсөн байна.
Next year I will have been working in the company for 10 years Ирэх жил гэхэд би энэ компанид 10 жил ажиллачихсан байх болно. Үйлдэл дуусаагүй байх ба 10 жилийн өмнөөс хийгдэж эхэлсэн байна. Энэ байдлыг ирэх жил буюу ирээдүй цагийн өнгөнөөс ярьж байна.
Анхаар! Англи жишээ өгүүлбэрийг ойлгомжтой байлгах үүднээс монгол орчуулгийг үгчлэн хийсэн болохыг анхаарна уу!
2. Ямар нэгэн үйлдлийг ирээдүйд нэг цэгээс өмнө хийж эхлээд тэр мөчийн өмнөхөн дуусан үйлдлийг илэрхийлэхэд энэ цаг хэрэглэгдэнэ. Энэ тохиолдолд ямар нэгэн цаг хугацаа заасан үг хэрэглэдэггүй ба тухайн үйлдэл хийгдэж байсныг батлах шинж тэмдэг заавал байх ёстой.
- You will have been waiting for more than two hours when her plane finally arrives. Түүний онгоц буутал чи 2 цаг гаруй хүлээчихсэн байх болно. Онгоц буух гэсэн хэллэгээр ирээдүйд нэг цэг зааж өгсөн ба энэ цэгийн өмнөхөн буюу онгоц нь ирсэнээр хүлээх гэдэг үйлдэл бүтэн 2 цаг гаруй хийгдээд дуусаж байх тухай энэ өгүүлбэр илэрхийлж байна.
- By the time we get to Khovd this evening, we will have been driving for more than 10 hours. Бид өнөө орой Ховд хүрэх үед бид машинаар 10 гаруй цаг явчихаад байх болно. Ингэж хэлж байгаа тохиолдолд Ховдод очсоноор машинаар явах гэдэг үйлдэл дууссан байна. Өөрөөр хэлбэл ирээдүйд нэг цэгээс өмнө өөр нэг үйлдлийг үргэлжлүүлэн хийж байгаад тэр цэгийн өмнөхөн дууссан байна.
Англи хэлний үйл үг дараах хэлбэрүүдээр хувирдаг
Infinitive буюу тодорхойгүй хэлбэр | Past simple буюу энгийн өнгөрсөн цаг | Past participle буюу үйлт нэрийн өнгөрсөн цаг | Present Participle буюу үйлт нэрийн одоо цаг |
go | went | gone | going |
do | did | done | doing |
play | played | played | playing |
talk | talked | talked | talking |
Хүснэгтээс харахад дүрмийн үйл үгний энгийн өнгөрсөн цаг ба үйлт нэрийн өнгөрсөн цагийн хувирал ижилхэн байдаг байна. Харин Дүрмийн бус үйл үгний хувирлууд өөр өөр байдаг тул цээжлэх шаардлагатай. Дүрмийн бус үйл үгний жагсаалтыг харна уу.
Үйл үгийг дүрмийн/regular ба дүрмийн бус /irregular гэж хоёр ангилдаг. Дүрмийн үйл үгийн хувьд -ed гэсэн залгавар авч өнгөрсөн цаг нь үүсдэг бол дүрмийн бус үйл үгийн хувьд тухайн үйл үг хувирч өнгөрсөн цаг нь үүсдэг тул эдгээр үйл үгсийг цээжлэх шаардлагатай байдаг:
Дүрмийн үйл үг
work like talk | + -ed | worked liked talked |
Дүрмийн бус үйл үг
go | went | gone |
see | saw | seen |
have | had | had |
do | did | done |
Англи хэлний өгүүлбэрийн бүтэц дараах хэлбэртэй байдаг:
S+V+O
S | - Subject буюу үйлийн эзэн |
V | - Verb буюу үйл үг |
O | - Object буюу тусагдахуун |
Future Perfect Continuos цагийн өгүүлбэрийн бүтэц
S | + | will have | been | verb+ing | + | O |
Үйлийн эзэн | + | will have | been | үйл үг + ing | + | тусагдахуун |
Анхаар! Гол үйл үг нь-ing залгавар авсан байх ёстой.
Зөвшөөрсөн хэлбэр
They will have been eating lunch |
She will have been working very hard |
She will have been cooking dinner |
We will have been playing football |
I will have been painting the door |
Үгүйсгэсэн хэлбэр
Англи хэлэнд асуух өгүүлбэр ба үгүйсгэсэн өгүүлбэр үүсгэх тохиолдолд заавал туслах үйл үг хэрэгтэй байдаг бөгөөд present perfect цагийн хувьд туслах үйл үг нь will have/has байдаг. Мэдээж үгүйсгэсэн хэлбэр үүсгэж байгаа бол not гэдэг үгийг авна. Мэдээж өгүүлбэрийн үйл үгийн бүтэц хадгалагдана.
S | + | will not | have | been | verb+ing | + | O |
Үйлийн эзэн | + | will not | have | been | үйл үг+ing | + | тусагдахуун |
- He will not be tired because he will not have been exercising so hard. Тэр дасгал их хийгээгүй байх учраас нэг их ядраагүй байх болно. he will not be tired гэдэг өгүүлбэрээр ирээдүйд болох цагийг зааж өгсөн байна. Энэ цэгээс өмнө тэр нэг их дасгал хийгээгүй байх учир ядраагүй байх болно. Future perfect continuous цагаар илэрхийлж байгаагийн гол учир нь энэ өгүүлбэрийг хэлж байгаа хүн дасгал хийх гэдэг үйлдэл үргэлжлэн хийгдэнэ гэхдээ нэг их биш бөгөөд ирээдүйд зааж хэлж байгаа цэг дээр нь нөгөө нөхөр ядраагүй байна гэсэн санааг гаргаж байна.
- A: When you finish your English course, will you have been living in New Zealand for over a year?
B: No, I will not have been living here that long. Энэ жишээн дээр Шинэ Зеландад амьдрах гэдэг үйлдэл англи хэлний курсээ төгсөх үед хир хугацаагаар үргэлжлэн хийгдээд дуусаж байгаа тухай санаа илэрхийлнэ. Өгүүлбэрээс харахад л энэ хүн гадаад хүн бөгөөд Шинэ Зеландад курст суухаар ирсэн болох нь мэдэгдэж байна. Тийм учраас төгсөх үед live гэдэг үйлдэл үргэлжлэн хийгдэж байгаад дуусах болно.
Асуух хэлбэр
Англи хэлэнд асуух өгүүлбэр ба үгүйсгэсэн өгүүлбэр үүсгэх тохиолдолд заавал туслах үйл үг хэрэгтэй байдаг бөгөөд future perfect цагийн хувьд туслах үйл үг нь will have байдаг. Асуултыг дотор нь нэлээд хэд ангилдаг бөгөөд ерөнхийд нь Yes/No буюу Тийм/Үгүй төрлийн асуулт ба Wh-questions буюу асуух үгтэй асуултууд.
Yes / No questions
Энэ төрлийн асуултууд ямагт туслах үйл үгээрээ эхэлдэг болохыг анхаарна уу. Асуултын ерөнхий бүтцийг харуулбал:
Will have + S + been +Verb +ing + O?
Will have +үйлийн эзэн +үйл үг+ing + тусагдахуун?
Асуулт | Зөвшөөрсөн бүтэн хариулт | Зөвшөөрсөн бүтэн богино хариулт | Үгүйсгэсэн бүрэн хариулт | Үгүйсгэсэн богино хариулт |
Will you have been eating? | Yes, I will have been eating | Yes, I will have | No, I will not have been eating | No, I won`t have |
Will she have been working hard? | Yes, she has been working hard | Yes, she will have | No, she not will has been working hard | No, she won`t have |
Will you have been playing basketball? | Yes, I will have been playing basketball | Yes, I will have | No, I will not have been playing basketball | No, I won`t have |
Wh- questions Асуух үгтэй асуулт
Энэ төрлийн асуулт асуух үгээрээ эхэлдэг ба бүтцийн хувьд дээрхтэй ижил байна.
Асуулт | Хариулт |
How long will you have been studying when you graduate? | I will have been studying for 6 years when I graduate |
What will you have been doing? | I will have been cleaning my room |
How long will you have been waiting for me? | I will have been waiting for you for over 2 hours |
Байнга гаргадаг алдаанууд | ||
Алдаа | Зөв | Тайлбар |
I will have working in the company for 5 years next month. | I will have been working in the company for 5 years next month. | Future perfect continuous цагийн өгүүлбэрийн бүтэц дутуу байна |
I will haven`t been working in the company for 5 years next month. | I will not (won`t) have been working in the company for 5 years next month. | Асуух ба үгүйсгэсэн хэлбэр дээр туслах үйл үг заавал хэрэглэгдэх ба үгүйсгэсэн хэлбэр асуулт гэх мэт хувирлуудыг туслах үйл үг нь авдаг. Энэ тохиолдолд туслах үйл үг нь will учир үгүйсгэсэн хэлбэр нь will гэдэг үгэн дээр ирж will not болно |
Will have you been working in the company for 5 years next month? | Will you have been working in the company for 5 years next month? | Асуултан дахь өгүүлбэрийн гишүүдийн дараалал буруу байна. |
I`ll have been working in three different positions at the company by the end of the year. | I`ll have worked in three different positions at the company by the end of the year. | We use the simple form when we talk about amount/number. |
No comments:
Post a Comment