Энгийн ирээдүй цагийг зөв хэрэглэж сурахад маш хялбархан. Хоёр л зүйлийг сайн ойлгож авах хэрэгтэй. Нэг нь ирээдүйд болох үйл явдал гэхдээ хийхээр завдаж байгаа үйлдэл биш. Нөгөө нь ирээдүйд ямар нэгэн зүйлийг хийх шийдвэр гаргаж байгаа тохиолдолд ирээдүйд хийх үйлдлээ will туслах үйл үгийн тусламжтай илэрхийлдэг. Энгийн ирээдүй цагийн өгүүлбэрийн ерөнхий бүтэц дараах хэлбэртэй байна.
S + will + Verb + O
Үйлийн эзэн +will + үйл үг + тусагдахуун
Хүүрнэх хэлбэр / Positive form
Англи хэлний үйл үг хувираагүй хэлбэр дээрээ to гэсэн хэсгийн хамт бичигддэг. Жишээ нь:
to write | to go | to see |
to do | to have | to eat гэх мэт байдаг бол эдгээр үйл үг энгийн ирээдүй цагаар хэлбэржвэл: |
энгийн ирээдүй цагаар хэлбэржвэл дараах хэлбэртэй болно.
will write | will go | will see |
will do | will have | will eat болно |
өгүүлбэрт оруулбал:
I will go to Russia | Би Орос явна. |
You will understand | Чи ойлгоно. |
She will come on time | Тэр эмэгтэй цагтаа ирнэ. |
He will repair his car | Тэр эрэгтэй машинаа засна. |
It will rain tomorrow | Маргааш бороо орно. |
We will do it | Бид үүнийг хийнэ. |
You will meet the president | Та нар ерөнхийлөгчтэй уулзана |
They will watch this movie | Тэд энэ киног үзнэ. |
Ямар нэгэн зүйлийг урьдчилан төлөвлөсөн ба ирээдүйд тэр зүйлээ хийх гэж байгаа тохиолдолд энгийн ирээдүй цагийг хэрэглэж болдоггүй. Өөрөөр хэлбэл will хэлбэрийг хэрэглэж болдолггүй.
will туслах үйл үг товчилсон байдлаар хэрэглэж болно
`ll write | `ll go | `ll see |
`ll do | `ll have | `ll eat болно |
CONVERSATION - Харилцан яриа
A: Tomorrow, I`ll leave for the US.
B: How many days will you spend there?
A: I`ll be there only four or five days.
B: Please give my best to Anne.
A: I sure will.
Үгүйсгэсэн хэлбэр / Negative form
Энгийн ирээдүй цагийн үгүйсгэсэн хэлбэрийн өгүүлбэрийн ерөнхий бүтэц
S + will + not + Verb + O
Үйлийн эзэн +will + not + үйл үг + тусагдахуун
I will not go to Russia | Би Орос явахгүй. |
You will not understand | Чи ойлгохгүй. |
She will not come on time | Тэр эмэгтэй цагтаа ирэхгүй. |
He will not repair his car | Тэр эрэгтэй машинаа засахгүй. |
It will not rain tomorrow | Маргааш бороо орохгүй. |
We will not do it | Бид үүнийг хийхгүй. |
You will not meet the president | Та нар ерөнхийлөгчтэй уулзахгүй |
They will not watch this movie | Тэд энэ киног үзэхгүй. |
will not = won` t
гэж товчилж хэрэглэж болох ба албан бус бичиг болон аман ярианд хэрэглэгддэг.
I won` t go to Russia | Би Орос явахгүй. |
You won` t understand | Чи ойлгохгүй. |
She won` t come on time | Тэр эмэгтэй цагтаа ирэхгүй. |
He won`t repair his car | Тэр эрэгтэй машинаа засахгүй. |
It won` t rain tomorrow | Маргааш бороо орохгүй. |
We won` t do it | Бид үүнийг хийхгүй. |
You won` t meet the president | Та нар ерөнхийлөгчтэй уулзахгүй |
They won` t watch this movie | Тэд энэ киног үзэхгүй. |
Асуух хэлбэр / Interrogative form
Асуултыг дотор нь нилээд хэд ангилдаг бөгөөд ерөнхийд нь Yes/No буюу Тийм/Үгүй төрлийн асуулт ба Wh-questions буюу асуух үгтэй асуултууд. Энгийн одоо цагийн асуух хэлбэрт хэрэглэгддэг туслах үйл үг нь will байх бөгөөд I, II, III бие олон тоо гэж хувирдаггүй.
Yes / No questions
Энэ төрлийн асуултууд ямагт туслах үйл үгээрээ эхэлдэг болохыг анхаарна уу.
Yes / No төрлийн асуух хэлбэрийн өгүүлбэрийн ерөнхий бүтэц
Will + S + Verb + O?
Will + үйлийн эзэн + үйл үг + тусагдахуун?
Will you go to England? | Чи Англи явах уу? |
Will she come on time? | Тэр эмэгтэй цагтаа ирэх үү? |
Will he repair his car? | Тэр эрэгтэй машинаа засах уу? |
Will it rain tomorrow? | Маргааш бороо орох уу? |
Will we do it? | Бид үүнийг хийх үү? |
Will you meet the president? | Та нар ерөнхийлөгчтэй уулзах уу? |
Will they watch this movie? | Тэд энэ киног үзэх үү? |
Yes / No төрлийн асуух өгүүлбэрт богино хэлбэрээр хариулж болдог
Will you go to England? | Yes, I will. | No, I won`t. |
Will she come on time? | Yes, she will. | No, she won`t. |
Will he repair his car? | Yes, he will. | No, he won`t. |
Will it rain tomorrow? | Yes, it will. | No, it won`t. |
Will you meet the president? | Yes, we will | No, we won`t. |
Will they watch this movie? | Yes, they will. | No, they won`t. |
Бүтэн өгүүлбэрээр хариулбал
Зөвшөөрсөн | Үгүйсгэсэн | |
Will you go to England? | Yes, I will go to England. | No, I won`t go to England. |
Will she come on time? | Yes, she will come on time. | No, she won`t come on time. |
Will he repair his car? | Yes, he will repair his car. | No, he won`t repair his car. |
Will it rain tomorrow? | Yes, it will rain tomorrow. | No, it won`t rain tomorrow. |
Will you meet the president? | Yes, we will meet the president. | No, we won`t meet the president. |
Will they watch this movie? | Yes, they will watch this movie. | No, they won`t watch this movie. |
Зөвхөн 1-р бие дээр ярьж байхад will гэдэг үгийн оронд shall гэдэг үгийг хэрэглэж болно.
We shall go earlier. | Бид эрт явна |
I shall watch. | Би үзнэ |
Shall we go to the supermarket? | Бүгдээрээ супермаркет уруу явцгаах уу? |
Shall I open the door? | Би хаалга онгойлгочих уу? |
Wh-questions / Асуух үгтэй асуултууд
Энэ төрлийн асуултанд асуух үг заавал орох ба шууд тийм/үгүй хэмээн хариулж болдоггүй.
Wh + will+ S +Verb (+ O)?
Асуух үг + will +үйлийн эзэн +үйл үг (+ тусагдахуун)?
When will you go to England? | Чи хэзээ Англи явах уу? |
What will she wear? | Тэр эмэгтэй юу өмсөх бол? |
Where will he repair his car? | Тэр эрэгтэй хаана машинаа засах уу? |
When will it rain? | Хэзээ бороо орох уу? |
What kind of music will you listen? | Чи ямар хөгжим сонсох вэ? |
Where will they watch this movie? | Тэд энэ киног хаана үзэх үү? |
Асуух үгнүүд:
What, when, where, how, which, why, who, whose гэх дангаараа байх боловч өөр үгтэй нийлэн нийлмэл асуух үгсийг үүсгэдэг.
How much - хэр их
How many - хэдэн ширхэг
What time - хэдэн цагт
What kind - ямар төрлийн
What color - ямар өнгийн
How old - хэдэн настай / хэр зэрэг хуучин
How long - хэр зэрэг урт
Тогтмол ажиглагддаг алдаанууд
Буруу | Зөв | Тайлбар |
- The phone`s ringing. - OK, I`m going to answer it. | Ok -I`ll answer it. | Ямар нэгэн үйлдлийг ярианы мөчид шийдэж байгаа тул will / will not хэрэглэх ёстой |
I`m sure he is going to help you. | I`m sure he will help you. | When we say what we think or expect, we use will (won`t). |
I promise I`m going to help. | I promise I`ll help. | Рromise гэсэн үгийн дараа ихэвчлэн will хэрэглэгддэг. |
I`ll call you when I"`l come to my office. | I`ll call you when I come to my office. | Нийлмэл өгүүлбэрийн гол өгүүлбэр will -ээр хэлбэржсэн байвал туслах өгүүлбэрт энгийн одоо цагийг ихэвчлэн хэрэглэдэг (when, as soon as, until). |
If you will give me your address, I`ll send you a postcard. | If you give me your address, I`ll send you a postcard. | Нөхцөлт өгүүлбэрийн гол өгүүлбэр will-ээр хэлбэржсэн байвал нөхцөл заасан гишүүн өгүүлбэр энгийн одоо цагаар хэлбэрждэг |
I can`t see you next week. I will return to Paris. | I can`t see you next week. I am returning/am going to return to Paris. | Ямарваа нэг үйлдлийг хийх тухай шийдвэр өнгөрсөнд гарсан байвал ирээдүйд хийхээр завдаж буй үйлдлийг нь going to гэсэн хэлбэрээр илэрхийлдэг |
No comments:
Post a Comment