Tuesday, April 28, 2009

Used to

Өнгөрсөнд байнга хийдэг байсан одоо хийдэггүй зүйлээ эсвэл ямар байсан одоо тийм биш зүйлийг "used to" хэллэгийн тусламжтай илэрхийлдэг.

Jerry used to study English. - Жерри англи хэл үздэг байсан : одоо үздэггүй

Sam and Mary used to go to Mexico in the summer. - Сэм Марри хоёр зун Мексик явдаг байсан : одоо явдаггүй.

I used to start work at 9 o`clock. - Би 9 цагт ажиллаж эхэлдэг байсан : одоо үгүй

Christine used to eat meat, but now she is a vegetarian. - Кристин мах иддэг байсан ч тэр одоо цагаан хоолтон болсон

I used to live in Paris. - Би Парист амьдардаг байсан : одоо амьдардаггүй

Sarah used to be fat, but now she is thin. - Сара их тарган байсан одоо тэр туранхай

George used to be the best student in class, but now Lena is the best. - Жорж ангийн хамгийн сайн сурагч байсан одоо хамгийн сайн сурагч бол Лена.

Oranges used to cost very little in Florida, but now they are quite expensive. - Флоридад жүрж их хямдхан байсан. Гэвч одоо нэлээд үнэтэй болсон.

"Used to" хэллэг ба Simple Past
Энгийн өнгөрсөн цаг ба "Used to" хэллэг хоёр хоёулаа өнгөрсөнд болсон үйлдлийг илэрхийлдэг боловч "used to" хэллэгийн хувьд өнгөрсөнд давтагдан хийгдэж байсан гэдгийг товойлгож өгдөг бол энгийн өнгөрсөн цаг үйлдлийг нэг удаа хийгдэхдээ бүрэн гүйцэтгэж хийж дууссан тухай илэрхийлдэг.

She used to play the piano when she was a child . Тэр эмэгтэй хүүхэд байхдаа төгөлдөр хуур тоглодог байсан : одоо тоглодоггүй

She played the piano yesterday - Тэр эмэгтэй өчигдөр төгөлдөр хуур тоглосон : энэ хүн одоо ч бас тоглодог.

ACTIVE / PASSIVE

Энэ хэллэгийн хувьд идэвхтэй ба идэвхгүй хэв хэрэглэгдэж болно.

Jerry used to pay the bills. - Жерри дандаа тооцоо хийдэг байсан : үйлийн эзнийг тодруулж хэлсэн тул : Идэвхтэй

The bills used to be paid by Jerry. Тооцоо Жерригээр дандаа хийгддэг байсан : тооцоо хийгддэг байсан гэдгийг тодруулсан тул : Идэвхгүй.

Анхаар!

Энэ хэллэгийн хувьд асуулт үгүйсгэсэн хэлбэр нэг их хэрэглэгдээд байдаггүй.

I used to play the guitar as a child : Би хүүхэд байхдаа гитар тоглодог байсан - одоо тоглодоггүй

Did you use to play the guitar as a child? : бараг ингэж хэлдэггүй харин

Did you play the guitar as a child? гэж энгийн өнгөрсөн цагаар асуудаг.

Хариулахдаа

Yes, I used to play the guitar as a child эсвэл зүгээр шууд Yes, I did

No, I did not use to play the guitar as a child : гэж бараг хэлдэггүй харин

No, I did not play the guitar as a child

No comments: