Monday, April 27, 2009

Future Perfect Tense – Төгс Ирээдүй цаг

Future perfect буюу ирээдүйд төгсөх цагийг хэрхэн зөв ашиглах, ямар тохиодолд хэрэглэгддэгийг сайн ойлгочихвол энэ цаг бидний ярьдаг шиг тийм хэцүү зүйл биш юм. Future Perfect гэсэн үгийг орчуулж ойлгох шаардлага огт байхгүй. Хэрэв орчуулбал ирээдүйд төгсөх цаг гэж орчууллагддаг бөгөөд энэ нь суралцагсдын толгойг их эргүүлдэг юм. Тийм учир зүгээр futuret perfect гэж ийм цаг байдаг ийм зүйл илэрхийлдэг гээд ойлгочиход л хангалттай.

Хэрэглэгдэх тохиолдолууд:

1. Ямар нэгэн зүйлийг ирээдүйд нэг цэгээс өмнө хийсэн ба түүний үр дүн нь тухайн цэг мэдэгдэж байгаа

- Орой аав ээжийг гэртээ ирэхэд бид гэрээ цэвэрлэчихсэн байх болно - цэвэрлэх гэдэг үйлдэл ирээдүйд нэг цэгээс өмнө эхэлсэн бөгөөд тэр цэгийн үед үр дүн нь гарчихсэн буюу гэр цэвэрхэн болчихсон байх болно. Ярианы үед ирээдүйд байгаа цэг тодорхой биш бол тодотгож өгөх шаардлагатай.

We will have cleened our home when our parents come home in the evening.

- Багш 10 минутын дараа даалгавраа шалгавал би хийгээд дуусчихсан байх болно - даалгавар хийх гэдэг үйлдэл өнгөрсөнд ч юм уу аль эсвэл ирээдүйд нэг цэгээс өмнө, энэ тохиолдолд 10 минутын дараа, хийгдсэн ба 10 минутын дараа шалгуулахад бэлэн байх юм байна.

I will have completed the task if the teacher checks it in 10 minutes.

- Чи маргааш 5 цаг гээд манайд ирэх юм бол аль хэдийн гараад явчихсан байх болно. - магадгүй би " цагт гадагш гараад чамайг 5 гээд ирэх юм бол би гэртээ байхгүй байх болно гэсэн санаа.

If you come to visit me at 5pm tomorrow I will have aready gone out.

Үйл явдал нь өнгөрсөнд болсон ба тун саяхан бол just гэдгийг хэрэглэж болно.

I will have just gone out - Би дөнгөж гадагш гараад явчихсан байх болно.

Үйл явдал нь бодож байснаас өмнө болсон байвал already гэдэг үг хэрэглэнэ.

I will have already done my homework - Би аль хэдийн гэрийн даалгавараа хийчихсэн байх болно.

2. Ямар нэгэн үйлдлийг өнгөрсөнөөс юм уу эсвэл ирээдүйд нэг цэгээс өмнө хэдий хир хугацааны турш үйлдэж байх тухай. Энэ тохиолдолд ямар хугацааны турш буюу үргэлжилсэн хугацаа хэлж байгаа бол for харин ямар нэгэн мөчөөс хойш ярьж байгаа бол since гэдэг үг хэрэглэдэг.

- Бид энд 6 сарын турш амьдарчихсан байх болно.

We will have lived here for 6 months

- Би англи хэлийг 3 жилийн турш үзчихсэн байх болно.

I will have studied English for 3 years.

3. Ямар нэгэн үйлдлийг өнгөрсөнд ч юм уу ирээдүйд нэг цэгээс өмнө хэдэн удаа хийж байсныг ирээдүй цагийн өнгөнөөс дүгнэн ярьж байгаа. Энэ тухай өгүүлбэрт by the time буюу тэр үед гэсэн хэллэг түгээмэл хэрэглэгддэг.

- Ирэх долоо хоногийн эцэс гэхэд би 3 ном уншчихсан байх болно.

By the end of the next I will have read 3 books.

Англи хэлний үйл үг дараах хэлбэрүүдээр хувирдаг

Infinitive буюу тодорхойгүй хэлбэр Past simple буюу энгийн өнгөрсөн цаг Past participle буюу үйлт нэрийн өнгөрсөн цаг Present Participle буюу үйлт нэрийн одоо цаг
go went gone going
do did done doing
play played played playing
talk talked talked talking

Хүснэгтээс харахад дүрмийн үйл үгний энгийн өнгөрсөн цаг ба үйлт нэрийн өнгөрсөн цагийн хувирал ижилхэн байдаг байна. Харин Дүрмийн бус үйл үгний хувирлууд өөр өөр байдаг тул цээжлэх шаардлагатай. Дүрмийн бус үйл үгний жагсаалтыг харна уу.

Үйл үгийг дүрмийн/regular ба дүрмийн бус /irregular гэж хоёр ангилдаг. Дүрмийн үйл үгийн хувьд -ed гэсэн залгавар авч өнгөрсөн цаг нь үүсдэг бол дүрмийн бус үйл үгийн хувьд тухайн үйл үг хувирч өнгөрсөн цаг нь үүсдэг тул эдгээр үйл үгсийг цээжлэх шаардлагатай байдаг.

Дүрмийн үйл үг

work

like

talk

+ -ed

worked

liked

talked

Дүрмийн бус үйл үг

go went gone
see saw seen
have had had
do did done

Англи хэлний өгүүлбэрийн бүтэц дараах хэлбэртэй байдаг:

S+V+O

S - Subject буюу үйлийн эзэн
V - Verb буюу үйл үг
O - Object буюу тусагдахуун

Present Perfect цагийн өгүүлбэрийн бүтэц

S + will have verb+ed + O

Анхаар! Үйл үг нь энгийн өнгөрсөн цаг биш нөхцөлт үйлийн өнгөрсөн цагийн хувирлаар хувирах ёстой.

Зөвшөөрсөн хэлбэр

They will have gone to school Тэд сургуульдаа явчихсан байх болно
She will have cooked dinner Тэр хоол хийчихсэн байх болно
We will have ranslated the story Бид энэ өгүүллэгийг орчуулчихсан байх болно
I will have arrived in London Би Лондонд ирчихсэн байх болно

Үгүйсгэсэн хэлбэр

Англи хэлэнд асуух өгүүлбэр ба үгүйсгэсэн өгүүлбэр үүсгэх тохиолдолд заавал туслах үйл үг хэрэгтэй байдаг бөгөөд future perfect цагийн хувьд туслах үйл үг нь will байдаг. Мэдээж үгүйсгэсэн хэлбэр үүсгэж байгаа бол not гэдэг үгийг авна.

Үгүйсгэсэн
Үгүйсгэсэн ба товчилсон
They will not have gone to school Тэд сургуульдаа яваагүй байх болно They won`t have gone to school
She will not have cooked dinner Тэр хоол хийгээгүй байх болно
She won`t have cooked dinner

We will not have translated the story

Бид энэ өгүүллэгийг орчуулаагүй байх болно We won`t have translated the story
I will not have arrived in London Би Лондонд очоогүй байх болно I won`t have arrived in London

Хэрэв үгүйсгэсэн хэлбэрийн өгүүлбэр дээр, yet гэдэг үг нэмж хэлбэр хараахан хийж амжаагүй гэсэн санаа оруулдаг бөгөөд энэ үйлдэл хийгдэнэ гэсэн санаа агуулдаг.

They will have not gone to school yet.
Тэд хараахан сургуульдаа явж амжаагүй байх болно
She will have not seen this movie yet. Тэр хараахан энэ киног үзэж амжаагүй байх болно
She will have not cooked dinner yet. Тэр хараахан хоол хийж амжаагүй байх болно
We will have not translated the story yet. Бид хараахан энэ өгүүллэгийг орчуулж амжаагүй байх болно

Асуух хэлбэр

Англи хэлэнд асуух өгүүлбэр ба үгүйсгэсэн өгүүлбэр үүсгэх тохиолдолд заавал туслах үйл үг хэрэгтэй байдаг бөгөөд future perfect цагийн хувьд туслах үйл үг нь will байдаг. Асуултыг дотор нь нилээд хэд ангилдаг бөгөөд ерөнхийд нь Yes/No буюу Тийм/Үгүй төрлийн асуулт ба Wh-questions буюу асуух үгтэй асуултууд.

Yes / No questions
Энэ төрлийн асуултууд ямагт туслах үйл үгээрээ эхэлдэг болохыг анхаарна уу. Асуултын ерөнхий бүтцийг харуулбал:

Will + S +have +Verb+-ed + O?
Will
+ үйлийн эзэн + have + үйл үг + -ed + тусагдахуун?

Will they have gone to school? Тэд сургуульдаа явчихсан байх уу?
Will she have cooked dinner? Тэр хоол хийчихсэн байх уу?

Will we have translated the story?

Бид энэ өгүүллэгийг орчуулчихсан байх уу?
Will you have arrived in London? Чи Лондонд ирчихсэн байх уу?

Wh- questions Асуух үгтэй асуулт

Where will they have gone? Тэд хаашаа явчихсан байх вэ?
What will you have done? Чи юу хийчихсэн байх вэ?
How many countries will you have traveled? Та хэдэн улсад аялаж үзсэн байх вэ?
How long will you have studied English? Та хир хугацааны турш англи хэл үзсэн байх вэ?

Irregular Verbs - Дүрмийн бус үйл үгс

Англи хэлний үйл үг ерөнхийдөө өнгөрсөн цаг болон үйлт нэрийн өнгөрсөн цагийн хэлбэрт хувирч хэрэглэгдэх тохиолдол маш их байдаг ба дээрх хэлбэрүүд -ed залгавар авснаар үүсдэг бөгөөд ингэж үүсдэг үйл үгсийг дүрмийн үйл үг гэдэг ба үйл үгийн хэсэг нь хувирах эсвэл үйл үг үндэсээрээ өөрчлөгдөж өнгөрсөн цаг болон үйлт нэрийн өнгөрсөн цагийн хэлбэр үүсдэг үйл үгсийг дүрмийн бус үйл үг гэдэг.

Present
Past
Үйлт нэр өнгөрсөн цаг дээр
be
was, were
been
байх, болох
become
became
become
болох
begin
began
begun
эхлэн
blow
blew
blown
үлээх, салхилах
break
broke
broken
эвдлэх
bring
brought
brought
авч ирэх
build
built
built
барих
burst
burst
burst
тэсрэх
buy
bought
bought
худалдаж авах
catch
caught
caught
барих
choose
chose
chosen
сонгох
come
came
come
ирэх
cut
cut
cut
хэрчих таслах
deal
dealt
dealt
зохицох, шийдэх, тараах
do
did
done
хийх
drink
drank
drunk
уух
drive
drove
driven
жолоодох
eat
ate
eaten
идэх
fall
fell
fallen
унах
feed
fed
fed
хооллох,
feel
felt
felt
мэдрэх
fight
fought
fought
зодолдох
find
found
found
олох
fly
flew
flown
нисэх
forbid
forbade
forbidden
хориглох
forget
forgot
forgotten
мартах
forgive
forgave
forgiven
уучлах
freeze
froze
frozen
хөлдөх
get
got
gotten
авах
give
gave
given
өгөх
go
went
gone
явах
grow
grew
grown
өсөх
have
had
had байх
hear
heard
heard
сонсох
hide
hid
hidden
нуух
hold
held
held
барих
hurt
hurt
hurt
гэмтэх,
keep
kept
kept
хадгалах
know
knew
known
мэдэх
lay
laid
laid
ширээ засах
lead
led
led
удирдах
leave
left
left
орхиж явах
let
let
let
зөвшөөрөх
lie
lay
lain
худал ярих, хэвтэх
lose
lost
lost
хаях
make
made
made
хийх
meet
met
met
уулзах
pay
paid
paid
төлбөр хийх
quit
quit
quit
гарах
read
read
read
унших
ride
rode
ridden
унах /дугуй, морь/
ring
rang
rung
утас дуугарах
rise
rose
risen
өсөх, дээшлэх, нар мандах
run
ran
run
гүйх
say
said
said
хэлэх
see
saw
seen
харах
seek
sought
sought
хайх
sell
sold
sold
худалдах
send
sent
sent
илгээх
shake
shook
shaken
сэгсрэх
shine
shone
shone
гялалзах
sing
sang
sung
дуулах
sit
sat
sat
суух
sleep
slept
slept
унтах
speak
spoke
spoken
ярих
spend
spent
spent
зарцуулах
spring
sprang
sprung
үсрэх
stand
stood
stood
зогсох
steal
stole
stolen
хулгайлах
swim
swam
swum
сэлэх
swing
swung
swung
савах
take
took
taken
авах
teach
taught
taught
заах
tear
tore
torn
урах
tell
told
told
хэлэх
think
thought
thought
бодох
throw
threw
thrown
шидэх
understand
understood
understood
ойлгох
wake
woke (waked)
woken (waked)
сэрэх
wear
wore
worn
өмсөх
win
won
won
ялах
write
wrote
written
бичих

LIE ба LAY -ийн ялгаа

Одоо
Өнгөрсөн
Үйлт нэр өнгөрсөн цаг дээр
lie, lying
худал хэлэх
I lied to my mother.
Би ээждээ худал хэлсэн.
I have lied my friends.
Би найзуудаа худал хэлчихсэн байгаа.

lie, lying
хэвтэх
I lay on the bed because I was tired.
Би ядарсан байсан тул орон дээр хэвтсэн.
He has lain in the grass.
Тэр эрэгтэй өвсөн дээ хэвтэж байгаа
.
lay, laying
тавих байрлуулах
I laid the baby in her cradle.
Би хүүхэдээ өлгийнд нь тавьсан/ өлгийнд нь ороосон.
We have laid the dishes on the table.
Бид тавгаа ширээн дээр тавьчихсан байгаа /Бид ширээгээ засчихсан байгаа/

After laying down his weapon, the soldier lay down to sleep.
Will you lay out my clothes while I lie down to rest?

SIT ба SET - ялгаа

Одоо

Өнгөрсөн

Үйлт нэр өнгөрсөн цаг дээр

sit (to be seated or come to resting position) суух

I sat in my favorite chair.
Би хамгийн дуртай сандал дээрээ суусан.
You have sat there for three hours.
Чи энд 3 цагийн турш сууж байна.
set (to put or place)
тавих байрлуулах
I set my glass on the table.
Би стаканаа ширээн дээр тавьсан.
She has set her books on my desk again.
Тэр эмэгтэй номоо миний ширээн дээр дахиад тавьчихсан байна.


RISE ба RAISE - ялгаа

Одоо

Өнгөрсөн

Үйлт нэр өнгөрсөн цаг дээр

rise (steady or customary upward movement) өсөх, дээшлэх, нар мандах
The balloon rose into the air.
Шаар дээшээ хөөрсөн.
He has risen to a position of power.
Түүний эрх мэдэл дээшилсэн.
raise (to cause to rise) өргөх

They raised their hands because they knew the answer.
Тэд хариултыг мэдэж байсан тул гараа өргөсөн.
I have raised the curtain many times.
Би энэ хөшигийг олон удаа сөхөж үзсэн.


The boy raised the flag just before the sun rose.
Тэр хүү нар мандахаас өмнө тугаа өргөсөн.

No comments: