Monday, April 27, 2009

Present Simple Tense with to be – Энгийн одоо цаг to be

audio1

Англи хэлэнд to be үйл үг нь үндсэн 2 хэлбэрээр хэрэглэгддэг юм.

  1. to be байх, болох гэсэн утга бүхий үйл үг
  2. to be нь идэвхгүй хэв, зарим цагийн хувьд туслах үйл үгийн үүргийг гүйцэтгэдэг. Жишээлбэл одоо үргэлжлэх цагийн хувьд:

I am going to school.

Are you going to school?
- No, I am not going to school
- Yes, I am. гэх мэт

Харин Present Simple, Past Simple, Future Simple цагуудын хувьд өгүүлбэрийн үйл үг хэлбэрээр хэрэглэгддэг.
Энгийн одоо цагийг дотор нь дараах хэлбэрээр 2 ангилж болно.


- Үйл хөдлөл илэрхийлж байгаа
- Үйл хөдлөл илэрхийлдэггүй


Энгийн одоо цагийн өгүүлбэрийн бүтэц дараах хэлбэртэй байдаг ба үйл хөдлөл илэрхийлж байгаа тохиолдолд Verb буюу үйл үгийн оронд ямар үйлдэл хийж байгаагаас хамааран үйл үгээ сонгож авдаг.

S + Verb (+ -s) + O
Үйлийн эзэн +үйл үг (+ -s) + тусагдахуун

I read a book Би ном уншдаг
You study English Чи Англи хэл сурдаг
He plays tennis every Sunday Тэр эрэгтэй бүтэн сайн өдөр бүр теннис тоглодог
She cooks every evening Тэр эмэгтэй орой бүр хоол хийдэг
It rains a lot here Энд бороо их ордог
We play computer games Бид компьютер тоглоом тоглодог
You listen to music Та нар хөгжим сонсдог
They build a house Тэд байшин барьдаг

Харин үйл хөдлөл илэрхийлдэггүй тохиолдолд өгүүлбэр ямар утга илэрхийлж байгаагаас үл хамааран өгүүлбэрийн verb буюу үйл үг нь to be байдаг ба үйлийн эзэн яамар биен дээр байгаагаас хамааран am / are / is болж хувирдаг. Энэ тохиолдолд to be үйл үг нь байх, болох гэсэн утгаар хэрэглэгддэг.

Хүүрнэх хэлбэр / Positive form

S + am/are/is + O

Үйлийн эзэн + am/are/is + тусагдахуун

I am a man Би эр хүн /би бол эр хүн/
You are tall Чи өндөр /чи бол өндөр/
He is a teacher Тэр эрэгтэй багш /тэр эрэгтэй бол багш/
She is beautiful Тэр эмэгтэй хөөрхөн /тэр эмэгтэй бол хөөрхөн/
It is cold outside Гадаа хүйтэн байна
We are students Бид оюутнууд /бид бол оюутнууд/
You are happy Та нар аз жаргалтай байна
They are sad Тэд гунигтай байна

Дээрх жишээнүүдээ харахад to be энгийн одоо цаг дээр дангаараа хэрэглэгдэхдээ огт үйл хөдлөл илэрхийлдэггүй бөгөөд зөвхөн:
- Мэдээллийн
- Шинж тэмдэгийн чанартай утгыг илэрхийлдэг
- Байрлал заасан


We are students - Бид оюутнууд - мэдээллийн чанартай
It is hot - Энэ халуун байна - шинж тэмдэг
The book is on the table - Ном ширээн дээр байна - байрлал заасан

Үгүйсгэсэн хэлбэр / Negative form
Үгүйсгэх хэлбэр үүсгэхийн тулд not туслах үгийг хэрэглэдэг ба энгийн одоо цагт to be үйл үг өөрөө туслах үгийнхээ үүргийг гүйцэтгэдэг тул өөр туслах үйл үг хэрэггүй.

S + am/are/is + not + O
Үйлийн эзэн + am/are/is + not + тусагдахуун

I am not American Би /бол/ Америк хүн биш
You are not tall Чи /бол/ өндөр биш
He is not a teacher Тэр эрэгтэй /бол/ багш биш
She is not married Тэр эмэгтэй /бол/ гэрлээгүй
It is not cold outside Гадаа хүйтэн биш байна
We are not students Бид /бол/ оюутнууд биш
You are not happy Та нар аз жаргалтай биш байна
They are not sad Тэд гунигтай биш байна


Товчилсон хэлбэр 2 янзаар байж болно

I`m not American Би /бол/ Америк хүн биш
You`re not tall You aren`t tall Чи /бол/ өндөр биш
He`s not a teacher He isn`t a teacher Тэр эрэгтэй /бол/ багш биш
She`s not married She isn`t married Тэр эмэгтэй /бол/ гэрлээгүй
It`s not cold outside It isn`t cold outside Гадаа хүйтэн биш байна
We`re not students We aren`t students Бид /бол/ оюутнууд биш
You`re not happy You aren`t happy Та нар аз жаргалтай биш байна
They`re not sad They aren`t sad Тэд гунигтай биш байна


Асуух хэлбэр / Interrogative form
Асуултыг дотор нь нилээд хэд ангилдаг бөгөөд ерөнхийд нь Yes/No буюу Тийм/Үгүй төрлийн асуулт ба Wh-questions буюу асуух үгтэй асуултууд.

Yes / No төрлийн асуултууд
Энэ төрлийн асуултууд ямагт туслах үйл үгээрээ эхэлдэг болохыг анхаарна уу.
Am/Are/Is +S + O?
Am/Are/Is + үйлийн эзэн + тусагдахуун?

Am I American? Би /бол/ Америк мөн үү?
Are you tall? Чи /бол/ өндөр үү?
Is he a teacher? Тэр эрэгтэй /бол/ багш уу?
Is she married? Тэр эмэгтэй /бол/ гэрлэсэн үү?
Is it cold outside? Гадаа хүйтэн байна уу?
Are we students? Бид /бол/ оюутнууд уу?
Are you happy? Та нар аз жаргалтай байна уу?
Are they sad? Тэд гунигтай байна уу?

Зөвхөн Yes/no төрлийн асуултанд богино хэлбэрээр хариулж болох ба үгүйсгэсэн хэлбэрийг хоёр хэлбэрээр товчилж болдог.

Асуулт Зөвшөөрсөн Үгүйгэсэн 1 Үгүйсгэсэн 2
Are you tall? Yes, I am. No, I`m not
Is he a teacher? Yes, he is. No, he`s not No, he isn`t
Is she married? Yes, she is. No, she`s not No, she isn`t
Is it cold outside? Yes, it is. No, it`s not No, it isn`t
Are you happy? Yes, we are. No, we`re not. No, we aren`t
Are they sad? Yes, they are. No, they`re not No, they aren`t

Бүтэн хариулт

Are you tall? Yes, I am tall No, I am not tall.
Is he a teacher? Yes, He is a teacher No, he is not a teacher.
Is she married? Yes, she is married. No, she is not married.
Is it cold outside? Yes, it is cold outside No, it is not cold outside
Are you happy? Yes, we are happy. No, we are not happy.
Are they sad? Yes, they are sad. No, they are not sad.


Wh- төрлийн асуултууд
Энэ төрлийн асуултууд ямагт асуух үгээрээ эхэлдэг бөгөөд тийм эсвэл үгүй гэж хариулж болдоггүйг анхаарна уу.

Wh + am/are/is +S (+ O)?
Асуух үг + am/are/is + үйлийн эзэн (+ тусагдахуун)?

Who am I? Би хэн бэ?
What is that? Тэр юу вэ?
Is it warm outside? Гадаа дулаан байна уу?
Where are you? Чи хаана байна?
How old is he? Тэр эрэгтэй хэдэн настай вэ?

Асуух үгнүүд:
What, when, where, how, which, why, who, whose гэх дангаараа байх боловч өөр үгтэй нийлэн нийлмэл асуух үгсийг үүсгэдэг.

How much - хэр их
How many - хэдэн ширхэг
What time - хэдэн цагт
What kind - ямар төрлийн
What color - ямар өнгийн
How old - хэдэн настай / хэр зэрэг хуучин
How long - хэр зэрэг урт

How much is that car? Тэр машин ямар үнэтэй вэ?
What time is it? Цаг хэд болж байна?
What color is your shirt? Таны цамц ямар өнгөтэй вэ?
How old is their grandmother? Тэдний эмээ хэдэн настай вэ?
How long your hair? Чинии үс хэр урт вэ?

No comments: