нгли хэл нь 400 000 гаруй үгтэй гэж тооцогддог бөгөөд эрдэмтдийн үзэж байгаагаар ойролцоогоор 500-аад орчим үг цээжилсэн байхад өдөр тутмын сонин хэвлэлийг уншиж чадахаас гадна 2000 гаруй үг мэдэж байхад англиар ямар ч салбарт чөлөөтэй ярих боломжтой гэнэ. Ер нь ямар нэгэн гадаад хэл сурахад олон үг цээжлэхдээ биш сурсан үгээ ямар ч нөхцөлд хэрэглэж чаддаг байх нь амжилтын үндэс гэж үздэг.
Энэ удаад англи хэлний эсрэг утгатай үгсийг та бүхэндээ толилуулж байна. Эсрэг утгатай үгсийг тогтооход хялбар байдаг ч дараах аргыг эхлэн суралцаж байх үедээ оролдвол үгсийн сангаа баяжуулахад тань өгөөжтэй байх болов уу.
This towel is wet. Please give me a dry one.
Энэ алчуур нойтон байна. Надад хуурайг өгөөч.
I love my new car, I sold my old one.
Би шинэ машиндаа дуртай харин хуучнаа зарчихсан.
One of his friends is very rich, but he used to be poor.
Түүний найзуудын нэг нь маш баян гэвч тэр ядуу байсан юм.
Is it the right answer? No, it's wrong.
Энэ зөв хариулт уу? Үгүй, буруу байна.
Do you feel better now? No, it's worse.
Бие чинь сайжирч байна уу? Үгүй, тааруухан байна.
Don't ask about him, just answer the questions.
Түүний тухай битгий асуугаад бай харин асуултанд хариул.
All are good lasses but where come the bad wives?
Алаагүй байхад үнэг сайхан, аваагүй байхад авгай сайхан.
Better an egg today than a hen tomorrow.
Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр.
The knife isn't sharp, I mean blunt.
Энэ хутга чинь хурц биш харин мохоо байна гэж хэлэх гэсэн юм
Adjectives Тэмдэг нэр
Asleep - Awake Унтаж буй- сэрүүн
Huge - Tiny Асар том- бяцхан
Beautiful - Ugly Хөөрхөн- аймаар муухай
Hungry - Full өлсгөлөн- цатгалан
Best - Worst Шилдэг- адгийн муу
Intelligent - Stupid Ухаантай -тэнэг
Big - Little Том -жижиг
Interesting - Boring Cонирхолтой-уйтгартай
Black - White Хар- цагаан
Kind - Cruel Зөөлөн- харгис
Brave - Cowardly Зоригтой- хулчгар
Left - Right Зүүн- баруун
Bright - Dim Сэргэлэн- мулгуу
Long - Short Урт-богино
Cheap - Expensive Хямд- үнэтэй
Loud - Quiet Чанга- чимээгүй
Clean - Dirty Цэвэр- бохир
Naked - Dressed Нүцгэн- хувцастай
Clever - Dumb Ухаалаг- дүйнгэ
Near - Far Ойр- хол
Dead - Alive Үхсэн- амьд
Negative - Positive Сөрөг- эерэг
Different - Same Ялгаатай- ижил
New - Old Шинэ- хуучин
Drunk - Sober Согтуу- эрүүл
Nice - Nasty Сайхан- муухай
Empty - Full Хоосон- дүүрэн
Polite - Rude Боловсон-бүдүүлэг
Even - Odd Тэгш- сондгой
Previous - Next өмнөх- дараагийн
Exact - Approximate Яг- ойролцоо
Quiet - Noisy Чимээгүй- шуугиантай
Fast - Slow Хурдан- удаан
Real - Fake Жинхэнэ- хуурамч
Fat - Thin Тарган- туранхай
Rich - Poor Баян- ядуу
First - Last Эхний- сүүлийн
Right - Wrong Зөв- буруу
Foreign - Domestic Гадаад- дотоод
Safe - Dangerous Аюулгүй- аюултай
Fresh - Rotten Шинэ- ялзарсан
Sharp - Blunt Хурц- мохоо
Good - Bad Сайн- муу
Simple - Complicated Энгийн- ээдрээтэй
Guilty - Innocent Гэмтэй- гэмгүй
Stubborn - Agreeable Зөрүүд- нийцтэй
Hot - Cold Халуун- хүйтэн
Strong - Weak Хүчтэй- сул
Hard -Soft Хатуу- зөөлөн
Thick - Thin Зузаан- нимгэн
Hard - Easy Хүнд, хэцүү- амархан
Small - Large Жижиг- том
Hardworking - Lazy Ажилсаг- залхуу
True - False Үнэн -худал
Heavy - Light Хүнд- хөнгөн
Warm - Cool Дулаан- сэрүүн
Generous - Greedy өгөөмөр- харамч
Wet - Dry Нойтон- хуурай
High - Low өндөр- нам
Wide - Narrow өргөн- нарийн
Verbs Үйл үгс
Nouns Нэр үгс
Add - Subtract Нэмэх- хасах
Absence - Presence Эзгүй байх- оролцох
Argue - Agree Маргах- зөвшөөрөх
Arrive - Depart Ирэх- буцах
Ask - Answer Асуух- хариулах
Beginning - End Эхлэл- төгсгөл
Begin - Finish Эхлэх- дуусах
Birth - Death Төрөх- үхэх
Bend - Straighten Мурийлгах- тэгш болгох
Bliss - Misery Жаргал-зовлон
Borrow - Return Зээлэх- буцааж өгөх
Center - Periphery Төв- зах хязгаар
Build - Destroy Байгуулах-устгах
Child - Adult Хүүхэд- том хүн
Break - Repair Эвдэх- засах
Complaint - Praise Гомдол- магтаал
Buy - Sell Худалдаж авах- зарах
Copy - Original Хуулбар- жинхэнэ эх
Care - Ignore Анхаарал тавих- үл тоомсорлох
Delight - Disgust Баяр хөөр- жигшил зэвүүцэл
Catch - Let go Барьж авах- явуулах
Flood - Drought Үер- ган гачиг
Change - Stability өөрчлөлт- тогтвортой байдал
Freedom - Slavery Эрх чөлөө- боолчлол
Come - Go Ирэх- явах
Friend - Enemy Найз- дайсан
Confuse - Clarify Будлих- ойлгомжтой болгох
Front - Back өмнө- хойно
Continue - Interrupt Үргэлжлүүлэх- /яриа/ таслах
Future - Past Ирээдүй- өнгөрсөн
Connect - Tear Нийлүүлэх- урж тасдах
Guest - Host Зочин- гэрийн эзэн
Collect - Scatter Хураах- тарааж хаях
Glory - Disgrace Бахархал- гутамшиг
Decide - Hesitate Шийдэх- эргэлзэх
Health - Disease Эрүүл мэнд- өвчин зовлон
Divide - Multiply Хуваах- үржүүлэх
Hell - Paradise Там - диваажин
Enjoy - Suffer Баяр баясгалан- зовлон
Hope - Despair Найдвар - цөхрөл
Enter - Exit Орох- гарах
Honesty - Cheating Шудрага явдал- мэхлэх
Find - Lose Олох- хаях
Joy - Grief Баяр баясгалан- уй гашуу
Float - Sink Хөвөх- живэх
Lie - Truth Худал - үнэн
Fly - Crawl Нисэх- мөлхөх
Light - Darkness Гэрэл- харанхуй
Give - Take өгөх -авах
Marriage - Divorce Гэрлэлт-салалт
Love - Hate Хайр- үзэн ядалт
Pride - Shame Бахархал- шившиг
Open - Close Нээх - хаах
Reward - Punishment Шагнал - шийтгэл
Permit - Forbid Зөвшөөрөх- хориглох
Success - Failure Амжилт- уналт
Remember - Forget Санах- мартах
Top - Bottom Оргил- ёроол
Wear- Strip өмсөх- тайчих
Wisdom - FoolishnessЭрдэм мэдлэг- мунхаглал
Win - Lose Ялах- ялагдах
War - Peace Дайн энх
Английн нэрт зохиолч Чарлз Диккенс англи хэлний эсрэг утгатай үгсийг зохиол бүтээлдээ хэрхэн хэрэглэж байсныг Францын хувьсгалын тухай өгүүлсэн "Хоёр хотын тууж" зохиолоос нь жишээ татлаа.
It was the best of times, it was the worst of times; it was the age of wisdom, it was the age of foolishness; it was the spring of hope, it was the winter of despair... (Ch. Dickens. A Tale of Two Cities).
Ш.Наранчимэг
No comments:
Post a Comment