Хэрэглэгддэг тохиолдолууд
1. Ямар нэгэн зүйлийг өнгөрсөнд хийж эхлээд одоог дайран ирээдүйд үргэлжлэх магадлалтай үйлдэлийг бүхэлд нь дүгнэн хэлж байгаа бөгөөд энэ тохиолдолд үйлдэл хир хугацаанд үргэлжилж байгааг ихэвчлэн дурдсан байдаг. Үргэлжилсэн хугацааг нь for, since, all day. all morning гэх мэт үргэлжилсэн хугацаа илэрхийлдэг үгсийн тусламжтайгаар хэлдэг.
- Өглөөнөөс хойш бороо орсоор л байна - бороо орох гэдэг үйлдэл өнгөрсөнд эхэлсэн ба одоо ч үргэлжилж байгаа ба бороо цааш үргэлжлэн орж байгаа бололтой.
It has been raining since this morning.
- Би гэрийн даалгавараа бүтэн 3 цагийн турш хийж байна - гэрийн даалгавар хийх гэдэг үйлдэл өнгөрсөнд эхлээд одоо ч үргэлжилэн хийгдэж байгаа эхэлснээс хойш 3 цаг өнгөрсөн байна.
I have been doing my homework for 3 hours.
- Бид бүхэл өдөржингөө байшингаа будаж байна - будах гэдэг үйлдэл өнгөрсөнд эхлээд одоо ч үргэлжилэн хийгдэж байгаа.
We have been painting the flat all day
2. Ямар нэгэн үйлдлийг өнгөрсөнд хийж эхлээд дөнгөж саяхан дууссан үйлдлийг илэрхийлэхэд энэ цаг хэрэглэгдэнэ. Энэ тохиолдолд ямар нэгэн цаг хугацаа заасан үг хэрэглэдэггүй ба тухайн үйлдэл хийгдэж байсныг батлах шинж тэмдэг заавал байх ёстой.
- Би чамайг хүлээж байсан юм - нөгөө хүн нь ирсэнээр хүлээх гэдэг үйлдэл дууссан байна.
I have been waiting for you.
- Бороо саяхан болтол орж байсан - ингэж хэлж байгаа тохиолдолд бороо зогссон байх ёстой бөгөөд газар нойтон хэвээрээ байна. Өөрөөр хэлбэл үйлдэл дөнгөж саяхан болтол хийгдэж байсан.
It has been raining.
- Би гүйж байсан юм.
I have been running - ингэж хэлж байгаа тохиолдолд энэ хүн нэлээн ядарсан юм уу эсвэл амьсгаадаж байна. Яагаад гэвэл гүйх гэсэн үйлдлийг саяхан болтол хийж байсан.
Англи хэлний үйл үг дараах хэлбэрүүдээр хувирдаг
Infinitive буюу тодорхойгүй хэлбэр | Past simple буюу энгийн өнгөрсөн цаг | Past participle буюу үйлт нэрийн өнгөрсөн цаг | Present Participle буюу үйлт нэрийн одоо цаг |
go | went | gone | going |
do | did | done | doing |
play | played | played | playing |
talk | talked | talked | talking |
Хүснэгтээс харахад дүрмийн үйл үгний энгийн өнгөрсөн цаг ба үйлт нэрийн өнгөрсөн цагийн хувирал ижилхэн байдаг байна. Харин Дүрмийн бус үйл үгний хувирлууд өөр өөр байдаг тул цээжлэх шаардлагатай. Дүрмийн бус үйл үгний жагсаалтыг харна уу.
Үйл үгийг дүрмийн/regular ба дүрмийн бус /irregular гэж хоёр ангилдаг. Дүрмийн үйл үгийн хувьд -ed гэсэн залгавар авч өнгөрсөн цаг нь үүсдэг бол дүрмийн бус үйл үгийн хувьд тухайн үйл үг хувирч өнгөрсөн цаг нь үүсдэг тул эдгээр үйл үгсийг цээжлэх шаардлагатай байдаг:
Дүрмийн үйл үг
work like talk | + -ed | worked liked talked |
Дүрмийн бус үйл үг
go | went | gone |
see | saw | seen |
have | had | had |
do | did | done |
Англи хэлний өгүүлбэрийн бүтэц дараах хэлбэртэй байдаг:
S+V+O
S | - Subject буюу үйлийн эзэн |
V | - Verb буюу үйл үг |
O | - Object буюу тусагдахуун |
Present Perfect Continuos цагийн өгүүлбэрийн бүтэц
S | + | have has | been | verb+ing | + | O |
Анхаар! үйл үг нь-ing залгавар авсан байх ёстой
Зөвшөөрсөн хэлбэр
They have been eating lunch | Тэд үдийн цайгаа ууж байсан юм | цайгаа ууж байсныг илтгэх зүйлс байх ёстой, ширээгээ хураагаагүй, аман дээр нь талхны үртэс наалдсан ч юм уу гэх мэт үйлдэл саяхан хийгдэж байсныг гэрчлэх зүйлс байх ёстой |
She has been working very hard | Тэр саяхан болтол маш шаргуу ажиллаж байсан | Тэр тун их ядарсан байх ёстой |
She has been cooking dinner | Тэр хоол хийж байсан юм | хормогчтойгоо ч юм уу ямар нэгэн байдлаар хоол хийж байсныг илтгэх зүйл байх ёстой |
We have been playing football | Бид хөл бөмбөг тоглож байсан юм | Наад хувцас хунар чинь юу болоо вэ? хариуд нь "Бид хөлбөмбөг тоглож байсан юм" үйлдэл саяхан болтол хийгдэж байсан нь илт байна |
I have been painting the door | Би хаалга будаж байсан юм | Наад гар хуруу чинь яачаа вэ? хариуд нь "Би хаалга будаж байсан юм" үйлдэл саяхан болтол хийгдэж байсан нь илт байна |
She has been crying | Тэр уйлж байсан юм | Нүд нь хавдаж улайсан тохиодолд хэлэхэд болно. Яагаад гэвэл тэр саяхан болтол уйлж байсан юм. |
Үгүйсгэсэн хэлбэр
Англи хэлэнд асуух өгүүлбэр ба үгүйсгэсэн өгүүлбэр үүсгэх тохиолдолд заавал туслах үйл үг хэрэгтэй байдаг бөгөөд present perfect цагийн хувьд туслах үйл үг нь have/has байдаг. Мэдээж үгүйсгэсэн хэлбэр үүсгэж байгаа бол not гэдэг үгийг авна. Мэдээж өгүүлбэрийн үйл үгийн бүтэц хадгалагдана.
S | + | have has | not | been | verb+ing | + | O |
Харилцан яриа-1
A: There are cups and dishes on the table. Have you been eating?
B: No, I have not been eating. I just came in.
A: Ширээн дээр аяга тавагнууд байна. Чи юм идэж байсан юм уу?
В: Үгүй ээ. Би юм идэж байгаагүй. Би дөнгөж сая гаднаас орж ирлээ.
Харилцан яриа-2
A: She looks very tired. Has she been working hard lately?
B: No, She has not been working hard lately. She has some healt problems.
А: Тэр их ядрангуй харагдаж байна. Сүүлийн үед их шаргуу ажиллаж байсан юм уу?
В: Үгүй ээ, тэр сүүлийн үед их шаргуу ажиллаж байгаагүй. Түүний бие нь тааруу байгаа юм.
Харилцан яриа-3
A: Why are your hand wet? Have you been washing your hands?
B: No, I have not been washing my hands. I have been washing my clothes.
A: Чиний гар яагаад нойтон байгаа юм бэ? Гараа угааж байсан юм уу?
B: Үгүй ээ, би гараа угааж байгаагүй ээ. Би хувцасаа угааж байсан юм.
Асуух хэлбэр
Англи хэлэнд асуух өгүүлбэр ба үгүйсгэсэн өгүүлбэр үүсгэх тохиолдолд заавал туслах үйл үг хэрэгтэй байдаг бөгөөд present perfect цагийн хувьд туслах үйл үг нь have/has байдаг. Асуултыг дотор нь нэлээд хэд ангилдаг бөгөөд ерөнхийд нь Yes/No буюу Тийм/Үгүй төрлийн асуулт ба Wh-questions буюу асуух үгтэй асуултууд. Present perfect continuos цаг бол нэг төрлийн одоо цаг учир 3-р бие нэг тоон дээр туслах үйл үг have -> has болно
Yes / No questions
Энэ төрлийн асуултууд ямагт туслах үйл үгээрээ эхэлдэг болохыг анхаарна уу. Асуултын ерөнхий бүтцийг харуулбал:
Have/Has+ S been +Verb +ing + O?
Have/Has +үйлийн эзэн +үйл үг+ing + тусагдахуун?
Асуулт | Зөвшөөрсөн бүтэн хариулт | Зөвшөөрсөн бүтэн богино хариулт | Үгүйсгэсэн бүрэн хариулт | Үгүйсгэсэн богино хариулт |
Have you been eating? | Yes, I have been eating | Yes, I have | No, I have not been eating | No, I haven`t |
Has she been working hard lately | Yes, she has been working hard lately | Yes, she has | No, she has not been working hard lately | No, she hasn`t |
Have you been washing your hands? | Yes, I have been washing my hands | Yes, I have | No, I have not been washing my hands | No, I haven`t |
Wh- questions Асуух үгтэй асуулт
Энэ төрлийн асуулт асуух үгээрээ эхэлдэг ба бүтцийн хувьд дээрхтэй ижил байна.
Where has she been going? | Тэр эмэгтэй хаашаа явж байсан бэ? |
What have you been doing? | Чи юу хийж байсан бэ? |
How long have you been waiting for me? | Чи намайг хир удаан хүлээсэн бэ? |
No comments:
Post a Comment