Хэрэглэгддэг тохиолдолууд
1. Ямар нэгэн зүйлийг өнгөрсөнд хийж эхлээд өнгөрсөн нэг цэгийг цааш ирээдүй үргэлжлэх магадлалтай үйлдэлийг бүхэлд нь дүгнэн хэлж байгаа бөгөөд энэ тохиолдолд үйлдэл хир хугацаанд үргэлжилж байгааг ихэвчлэн дурдсан байдаг. Үргэлжилсэн хугацааг нь for, since, all day. all morning гэх мэт үргэлжилсэн хугацаа илэрхийлдэг үгсийн тусламжтайгаар хэлдэг.
- They had been talking for over an hour before Tony arrived. - Тониг ирэхэд тэд бүтэн цаг гаруй ярилцсан байсан: Тониг ирэхэд гэдэг өгүүлбэр өнгөрсөнд болсон нэг цэгийг нь зааж өгч байна. Харин энэ цэгээс өмнө ярилцах гэдэг үйлдэл эхэлсэн ба энэ цэг хүртэл үргэлжилсэн бөгөөд дууссан эсэхийг тодорхой заагаагүй ба энэ нь цааш үргэлжилсэн байж болох үйлдэл байна.
- Mike wanted to sit down because he had been standing all day at work. Майк суухыг хүссэн яагаад гэвэл тэр ажил дээрээ бүхэл өдрийн турш зогссон байсан. : Майк суухыг хүссэн гэсэн өгүүлбэр нь өнгөрсөндөх цэгийг нь зааж байна харин энэ цэгээс өмнө Майк бүтэн өдрийн турш зогссон байсан зогсож байсан.
2. Ямар нэгэн үйлдлийг өнгөрсөнд хийж эхлээд өнгөрсөнд нэг цэгийн өмнөхөн дууссан үйлдлийг илэрхийлэхэд энэ цаг хэрэглэгдэнэ. Энэ тохиолдолд ямар нэгэн цаг хугацаа заасан үг хэрэглэдэггүй ба тухайн үйлдэл хийгдэж байсныг батлах шинж тэмдэг заавал байх ёстой.
- When I opened the door yesterday I saw Jenny standing. Her eyes were red because she had been crying. - Өчигдөр намайг хаалга онгойлгоход Женни зогсож байсан. Түүний нүд нь байсан яагаад гэвэл тэр уйлж байсан юм байна лээ.: Өчигдөр намайг хаалга онгойлгоход гэдэг өгүүлбэрээр өнгөрсөн дөх цэгээ зааж өгч байна. Женни энэ цэгээс өмнөхөн уйлж байгаад уйлахаа больсон байсан ба нүд нь улаан байсан нь түүнийг уйлж байсныг гэрчилж байна.
- It had been raining when I got up this morning - Намайг өглөө босоход бороо орчихсон байсан - ингэж хэлж байгаа тохиолдолд өглөө намайг босоход буюу өнгөрсөн нэг цэг дээр түүнээс өмнө нэг үйлдэл буюу бороо орж байгаад намайг босохоос өмнөхөн нь бороо зогссон байх ёстой бөгөөд газар нойтон хэвээрээ. Өөрөөр хэлбэл үйлдэл дөнгөж түрүүхэн болтол хийгдэж байсан байна.
- I met Jack in the jym. He was out of breath because he had been running. Би Жактай спорт зааланд тааралдсан. Тэр их амьсгаадаж байсан яагаад гэвэл тэр гүйж байсан юм байна лээ.
Англи хэлний үйл үг дараах хэлбэрүүдээр хувирдаг
Infinitive буюу тодорхойгүй хэлбэр | Past simple буюу энгийн өнгөрсөн цаг | Past participle буюу үйлт нэрийн өнгөрсөн цаг | Present Participle буюу үйлт нэрийн одоо цаг |
go | went | gone | going |
do | did | done | doing |
play | played | played | playing |
talk | talked | talked | talking |
Хүснэгтээс харахад дүрмийн үйл үгний энгийн өнгөрсөн цаг ба үйлт нэрийн өнгөрсөн цагийн хувирал ижилхэн байдаг байна. Харин Дүрмийн бус үйл үгний хувирлууд өөр өөр байдаг тул цээжлэх шаардлагатай. Дүрмийн бус үйл үгний жагсаалтыг харна уу.
Үйл үгийг дүрмийн/regular ба дүрмийн бус /irregular гэж хоёр ангилдаг. Дүрмийн үйл үгийн хувьд -ed гэсэн залгавар авч өнгөрсөн цаг нь үүсдэг бол дүрмийн бус үйл үгийн хувьд тухайн үйл үг хувирч өнгөрсөн цаг нь үүсдэг тул эдгээр үйл үгсийг цээжлэх шаардлагатай байдаг:
Дүрмийн үйл үг
work like talk | + -ed | worked liked talked |
Дүрмийн бус үйл үг
go | went | gone |
see | saw | seen |
have | had | had |
do | did | done |
Англи хэлний өгүүлбэрийн бүтэц дараах хэлбэртэй байдаг:
S+V+O
S | - Subject буюу үйлийн эзэн |
V | - Verb буюу үйл үг |
O | - Object буюу тусагдахуун |
Present Perfect Continuos цагийн өгүүлбэрийн бүтэц
S | + | had | been | verb+ing | + | O |
Анхаар! үйл үг нь-ing залгавар авсан байх ёстой.
Зөвшөөрсөн хэлбэр
They had been eating lunch. | Тэд үдийн цайгаа ууж байсан юм. | цайгаа ууж байсныг илтгэх зүйлс байх ёстой, ширээгээ хураагаагүй, аман дээр нь талхны үртэс наалдсан ч юм уу гэх мэт үйлдэл саяхан хийгдэж байсныг гэрчлэх зүйлс байх ёстой. |
She had been working very hard. | Тэр саяхан болтол маш шаргуу ажиллаж байсан. | Тэр тун их ядарсан байх ёстой. |
She had been cooking dinner. | Тэр хоол хийж байсан юм. | хормогчтойгоо ч юм уу ямар нэгэн байдлаар хоол хийж байсныг илтгэх зүйл байх ёстой. |
We had been playing football. | Бид хөлбөмбөг тоглож байсан юм. | Наад хувцас хунар чинь юу болоо вэ? хариуд нь "Бид хөлбөмбөг тоглож байсан юм" үйлдэл саяхан болтол хийгдэж байсан нь илт байна. |
I had been painting the door | Би хаалга будаж байсан юм | Наад гар хуруу чинь яачаа вэ? хариуд нь "Би хаалга будаж байсан юм" үйлдэл саяхан болтол хийгдэж байсан нь илт байна. |
She had been crying. | Тэр уйлж байсан юм. | Нүд нь хавдаж улайсан тохиодолд хэлэхэд болно. Яагаад гэвэл тэр саяхан болтол уйлж байсан юм. |
Үгүйсгэсэн хэлбэр
Англи хэлэнд асуух өгүүлбэр ба үгүйсгэсэн өгүүлбэр үүсгэх тохиолдолд заавал туслах үйл үг хэрэгтэй байдаг бөгөөд past perfect цагийн хувьд туслах үйл үг нь had байдаг. Мэдээж үгүйсгэсэн хэлбэр үүсгэж байгаа бол not гэдэг үгийг авна. Мэдээж өгүүлбэрийн үйл үгийн бүтэц хадгалагдана
S | + | had | not | been | verb+ing | + | O |
Харилцан яриа-1
A: There were cups and dishes on the table when I went into the dining room. Had you been eating?
B: No, I had not been eating. I had just arrived.
A: Ширээн дээр аяга тавагнууд байсан. Чи юм идэж байсан юм уу?
В: Үгүй ээ. Би юм идэж байгаагүй. Би дөнгөж түрүүхэн нь гаднаас орж ирсэн байсан.
Харилцан яриа-2
A: She looked very tired. Had she been working hard?
B: No, She had not been working hard. She had had some health problems.
А: Тэр их ядрангуй харагдаж байсан. Тэр их шаргуу ажиллаж байсан юм уу?
В: Үгүй ээ, тэр их шаргуу ажиллаж байгаагүй. Түүний бие нь тааруу байсан юм.
Харилцан яриа-3
A: Why were your hands wet? Had you been washing your hands?
B: No, I had not been washing my hands. I had been washing my clothes.
A: Чиний гар яагаад нойтон байсан юм бэ? Гараа угааж байсан юм уу?
B: Үгүй ээ, би гараа угааж байгаагүй ээ. Би хувцасаа угааж байсан юм.
Асуух хэлбэр
Англи хэлэнд асуух өгүүлбэр ба үгүйсгэсэн өгүүлбэр үүсгэх тохиолдолд заавал туслах үйл үг хэрэгтэй байдаг бөгөөд past perfect цагийн хувьд туслах үйл үг нь had байдаг. Асуултыг дотор нь нэлээд хэд ангилдаг бөгөөд ерөнхийд нь Yes/No буюу Тийм/Үгүй төрлийн асуулт ба Wh-questions буюу асуух үгтэй асуултууд.
Yes / No questions
Энэ төрлийн асуултууд ямагт туслах үйл үгээрээ эхэлдэг болохыг анхаарна уу. Асуултын ерөнхий бүтцийг харуулбал:
Had +S+ been +Verb +ing + O?
Had +үйлийн эзэн +үйл үг+ing + тусагдахуун?
Асуулт | Зөвшөөрсөн бүтэн хариулт | Зөвшөөрсөн богино хариулт | Үгүйсгэсэн бүрэн хариулт | Үгүйсгэсэн богино хариулт |
Had you been eating? | Yes, I had been eating | Yes, I had | No, I had not been eating | No, I hadn`t |
Had she been working hard lately | Yes, she had been working hard lately | Yes, she had | No, she had not been working hard lately | No, she hadn`t |
Had you been washing your hands? | Yes, I had been washing my hands | Yes, I had | No, I had not been washing my hands | No, I hadn`t |
Wh- questions Асуух үгтэй асуулт
Энэ төрлийн асуулт асуух үгээрээ эхэлдэг ба бүтцийн хувьд дээрхтэй ижил байна.
Where had she been going? | Тэр эмэгтэй хаашаа явж байсан бэ? |
What had you been doing? | Чи юу хийж байсан бэ? |
How long had you been waiting for me? | Чи намайг хир удаан хүлээсэн бэ? |
Анхаар! Ярианы явцад өнгөрсөнд ямар цэгээс өмнөхөн үйлдэл болж дууссан тухай тодорхой биш байвал цаг заасан өгүүлбэрээр тодотгож өгөх шаардлагатай.
No comments:
Post a Comment