Tuesday, April 21, 2009

Future Perfect Continuous Tense – Ирээдүйд Төгсч үргэлжлэх цаг

Future perfect continuous буюу ирээдүйд төгсөн үргэлжлэх цагийг хэрхэн зөв ашиглах, ямар тохиодолд хэрэглэгддэгийг сайн ойлгочихвол энэ цаг бидний ярьдаг шиг тийм хэцүү зүйл биш юм. Future Perfect continuous гэсэн үгийг орчуулж ойлгох шаардлага огт байхгүй. Хэрэв орчуулбал ирээдүйд төгсөн үргэлжлэх цаг гэж орчууллагддаг бөгөөд энэ нь суралцагсдын толгойг их эргүүлдэг юм. Тийм учир зүгээр future perfect continuous гэж ийм цаг байдаг ийм зүйл илэрхийлдэг гээд ойлгочиход л хангалттай.


Form: I/You/We/They/She/he/It: will have been + verb+ing

Анхаар ! Ямар нэгэн зүйлийг ирээдүйд нэг цэгээс өмнө хийж эхлээд тэр цэгийг дайран цааш үргэлжлэх магадлалтай үйлдэлийг бүхэлд нь дүгнэн хэлж байгаа бөгөөд энэ тохиолдолд үйлдэл хир хугацаанд үргэлжилж байгааг ихэвчлэн дурдсан байдаг. Үргэлжилсэн хугацааг нь for, since, all day. all morning гэх мэт үргэлжилсэн хугацаа илэрхийлдэг үгсийн тусламжтайгаар хэлдэг.

Жишээ нь:

They will have been talking for over an hour by the time Thomas arrives.

(Зөвшөөрсөн хэлбэр)
(Үгүйсгэсэн хэлбэр) (Асуусан хэлбэр)
I will have been sleeping. I will not have been sleeping. Will I have been sleeping?
You will have been sleeping. You will not have been sleeping. Will you have been sleeping?
We will have been sleeping. We will not have been sleeping. Will we have been sleeping?
They will have been sleeping. They will not have been sleeping. Will they have been sleeping?
He will have been sleeping. He will not have been sleeping. Will he have been sleeping?
She will have been sleeping. She will not have been sleeping. Will she have been sleeping?
It will have been sleeping It will not have been sleeping Will it have been sleeping

No comments: