Monday, April 27, 2009

Англи хэлний зүйр цэцэн үгсээс

Англи хэлний өвөрмөц үг хэллэг, зүйр цэцэн үг, оньсого таавар тогтоож үгсийн сангаа баяжуулахад тань тус нэмэр болох үүднээс англи монгол хэлэнд утгаараа тохирч байдаг зарим зүйр цэцэн үгсийг түүвэрлэн авав. Англиар зүйр цэцэн үгсийг хэрэглэж сурвал таны яриа илүү сонирхолтой байх болно.

When pigs fly
нар баруунтайгаас гарахаар; тэмээн сүүл газарт хүрч, тэхийн эвэр тэнгэрт тулахад

үгчилвэл: гахайг нисэхэд

As innocent as a babe unborn
гэмгүй царайлах үгчилбэл: төрөөгүй хүүхэд шиг гэм зэмгүй

As the tree, so the fruit

Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг, зүү хаашаа утас тийшээ

Үгчилбэл: мод нь ямар байна жимс нь тийм л байна

At the ends of the earth
газрын мухарт; долоон уулын цаана, нүдэнд үзэгдэхгүй чихэнд дуулдахгүй газар

үгчилбэл: дэлхийн төгсгөлд

Beware of a silent dog and still water

Дуугүй хүний доодох нь нойтон

үгчилбэл: дуугүй нохой болон тогтуун уснаас болгоомжил

Better die standing than live kneeling

Муу амьд явахаар сайн үх; хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов

үгчилбэл: өвдөг дээрээ сөхөрч амьдарснаас зогсоогоороо үхсэн нь дээр

Cat in gloves catches no mice

Гар хөдөлвөл ам хөдөлнө

үгчилвэл: бээлийтэй муур загас барихгүй

Don't look a gift horse in the mouth

Чамлахаар чанга атга

үгчилбэл: бэлгийн морины шүдийг бүү үз

East or West - home is best

Хар гэртээ хаан, бор гэртээ богд

Үгчилбэл: зүүн ч бай баруун ч бай гэр орон хамгийн дээд

Every man has a fool in his sleeve

Хүн сайн боловч хэлэхээс наашгүй, цаас хичнээн нимгэн боловч чичихээс наашгүй

үгчилвэл: хүн бүрийн ханцуйд тэнэг хүн байж байдаг

Every man to his taste

Юу сайхан дур сайхан; өөрийн санаа өөртөө зөв ,өрөөл даавуу өмдөндөө зөв

үгчилбэл: хүн бүр өөрийн дур сонирхолд

Evil communications corrupt good manners

Мууг дагавал могойн хор

үгчилбэл: бузар харилцаа сайн аргыг завхруулдаг

Fair without, foul within

Гаднаа гяланцаг дотроо паланцаг

үгчилбэл: шудpага гүй, дотроо шигшүүртэй

Claw me, and I will claw thee
Ороо нь ороогоо, жороо нь жороогоо; таарсан таар

Үгчилвэл: чи намайг мааж, би чамайг маажье

If an ass bray at you, don't bray at him
Тэнэг хүнтэй тэмцэж бүү марга

Үгчилвэл: илжиг рүү илжиг шиг бүү орил

If you laugh before breakfast you'll cry before supper
Уйлах хүүхдийн хошного урд өдрөөсөө умалзана.

Үгчилвэл: өглөөний цайны өмнө инээвэл оройн хоолны өмнө уйлна.

If you run after two hares, you will catch neither
Уулын буга ч үгүй унасан бух ч үгүй

үгчилбэл: хоёр туулай хөөсөн хүн хоосон үлдэнэ

It is an ill bird that fouls its own nest
Муу муухайгаа амьтанд мэдэгдэх; паянгаа дэлгэх; хөгөө тарьж хөөрхөнөө таниулах

үгчилвэл: өвчтэй шувуу үүрээ завааруулна

It is enough to make a cat laugh
Хөх инээд хүрмээр, инээд хүрмээр элэг хөшмөөр

үгчилвэл: муурын инээдийг хүргэхэд хангалттай

Man can do no more than he can

Хүн хирээрээ, тэмээ тэнгээрээ

үгчилбэл: хүн чаддагаасаа илүү хийж чадахгүй

Neither fish nor flesh

Өөх ч биш, булчирхай ч биш

үгчилбэл: загас ч биш, мах ч биш

One man, no man

Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй

үгчилбэл: нэг хүн хүн биш

Sound mind in a sound body
Эрүүл биед саруул ухаан

Stretch your legs according to the coverlet

Хөнжлийнхөө хирээр хөлөө жий

үгчилбэл: хөнжлийнхөө дагуу хөлөө жий

The fat is in the fire
Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх

үгчилбэл: галд тос

The morning sun never lasts a day
Өглөөний нарыг нар гэж бүү бод, өсөхийн жаргалыг үүрд гэж бүү бод

үгчилвэл: өглөөний нар өдөржингөө үргэлжилдэггүй

The pot calls the kettle black
Хэрээ хэрээнийхээ харыг гайхах

үгчилбэл: тогоо данхыг хар гэх

They are hand and glove
Зүүний үзүүр орохгүй, толгой холбоотой

үгчилбэл: тэд гар ба бээлий

To add fuel to the fire
Дарин дээр давс нэмэх

үгчилбэл: гал дээр түлш нэмэх

To cry with one eye and laugh with the other
Хоёр нүүртэн, наашаа харж инээж цаашаа харж уйлах

үгчилвэл: нэг нүдээрээ уйлж, нөгөө нүдээрээ инээх

To rob one's belly to cover one's back
Урд хормойгоороо хойт хормойгоо нөхөх

үгчилвэл: нуруугаа хучихын тулд гэдсээ дээрэмдэх

To stick to somebody like a leech

нойтон хамуу

үгчилбэл: хэн нэгэнд хануур хорхой шиг наалдах

When at Rome, do as the Romans do
Усыг нь уувал ёсыг нь дага.

Ш.Наранчимэг

No comments: