Monday, April 27, 2009

Future Continuous Tense – Ирээдүйд Үргэлжлэх цаг

audio1

Ер нь энгийн бөгөөд үргэлжилэх цагууд буюу Present Continuous, Past Continuous, Future Continuous цагуудыг хэрэглэх хамгийн гол нөхцөл нь ямарваа үйлийг тухайн нэгэн мөчийн хувьд хийж байгаа болон хийгээгүй байгаа тохиолдлыг илэрхийлэхийн тулд хэрэглэдэг.

Ирээдүйд үргэлжилэх цагийн хувьд ирээдүйд ямар нэгэн тодорхой цагт өөр нэгэн үйлдэл үргэлжилэн хийгдэж байгаа санааг илэрхийлдэг цаг юм.

future

future contin

Цаг хугацааны шулуун дээр харахад үйлдэл ирээдүйд тодорхой нэгэн цэгээс өмнө эхэлсэн бөгөөд тэр цэгийг дайран цааш үргэлжлэх байдалтай байгаа ба зөвхөн тэр дайран өнгөрч байгаа цэг дээр ямар үйлдэл хийгдэж буй тухай энэ цаг илэрхийлдэг.

I will be writing a letter - Би захиа бичиж байх болно.

Энэ жишээний хувьд захиа бичих гэдэг үйлдлийг хэзээ эхэлсэн хэзээ дуусах зэрэг нь огт хамаагүй бөгөөд зөвхөн үйлийн эзнийг ирээдүйд тодорхой цэг дээр юу хийж байгааг онцлон илтгэсэн байна.

Одоо бүгдээрээ энэ цагийн үйл үгийн хувирал, өгүүлбэрийн хүүрнэх, асуух үгүйсгэх хэлбэрүүдийн бүтцийг үзье. Англи хэлний үйл үг хувираагүй хэлбэр дээрээ to гэсэн хэсгийн хамт бичигддэг. Жишээ нь:

to write to go to see
to do to have to eat гэх мэт

Харин ирээдүйд үргэлжлэх цагийн үйл үг дараах байдлаар хувирдаг:

will be

+ үйл үг + ing






to be үйл үг ирээдүй цаг хэрэглэгдэхдээ will туслах үйл үгийг өмнөө авдаг бөгөөд I, II, ба III биеийн аль ч хэлбэр т ижил хэлбэртэй байна.

1-р бие Би I
2-р бие Чи буюу Та You
3-р бие

Тэр эмэгтэй She
Тэр эрэгтэй He
Энэ / тэр It / this / that

Ирээдүйд үргэлжлэх цагаар хэлбэржсэн үйл үг өмнөө will be авах ба үйл үг нь -ing гэсэн залгавар авсан байдаг:

will be going will be working will be reading
will be looking will be eating will be sleeping

Хэрэв үйл үг дан -e эгшигээр төгссөн байвал түүнийг гээж -ing залгаварыг шууд залгадаг.

taking having hiking
baking living writing

Хэрэв 1 үетэй үйл үг төгсөхдөө гийгүүлэгч+эгшиг+гийгүүлэгч гэсэн дарааллаар төгссөн байвал сүүлийн гийгүүлэгчийн давхарлан бичдэг.

cutting putting planning
setting betting digging


Хүүрнэх хэлбэр / Positive form
Ирээдүйд үргэлжлэх цагийн хүүрнэх хэлбэр нь ирээдүйд тодорхой нэгэн цэг дээр үйлдэл болж байгааг зөвшөөрөн баталсан утгатай ба өгүүлбэрийн ерөнхий бүтэц дараах хэлбэртэй байна.

S + will be + Verb + ing + O
Үйлийн эзэн +
will be + үйл үг + ing + тусагдахуун

I will be writing a letter Би захиа бичиж байх болно
You will be writing a letter Чи захиа бичиж байх болно
He will be writing a letter Тэр эрэгтэй захиа бичиж байх болно
She will be writing a letter Тэр эмэгтэй захиа бичиж байх болно
We will be writing a letter Бид захиа бичиж байх болно
You will be writing a letter Та нар захиа бичиж байх болно
They will be writing a letter Тэд нар захиа бичиж байх болно


Үгүйсгэсэн хэлбэр / Negative form

Одоо үргэлжлэх цагийн үгүйсгэсэн хэлбэр нь яг энэ мөчид ямар нэгэн үйлийг хийгээгүй байгааг илэрхийлдэг. Англи хэлэнд үгүйсгэсэн хэлбэрийг not гэсэн туслах үгийн тусламжтайгаар үүсгэдэг. Үгүйсгэх хэлбэртэй өгүүлбэрийн бүтэц:

S + will + not + be+ Verb + ing + O
Үйлийн эзэн + will + not + be +үйл үг + ing + тусагдахуун

I will not be writing a letter now
You will not be writing a letter now
He will not be writing a letter now
She will not be writing a letter now
We will not be writing a letter now
You will not be writing a letter now
They will not be writing a letter now

Энэ тохиолдолд туслах үйл үг ба үгүйсгэх туслах үг зэргийг товчилж хэрэглэж болдог бөгөөд дээр дурьдсанчлан ихэвчлэн аман ярианд болон албан бус бичгийн төрөлд хэрэглэгддэг.

You won`t be writing a letter now
He won`t be writing a letter now
She won`t be writing a letter now
We won`t be writing a letter now
You won`t be writing a letter now
They won`t be writing a letter now

Жишээ өгүүлбэрүүд:

It won`t be raining tomorrow.
Bat won`t be going to school
Tuya won`t be dancing
Tim won`t be singing
They won`t be playing cards
We won"t be having dinner


Асуух хэлбэр / Interrogative form
Ирээдүйд үргэлжлэх цагийн асуух хэлбэр нь ирээдүйд тодорхой нэгэн мөч дээр хэн нэгэн хүн ямар нэгэн үйлдлийг хийж байгаа эсвэл ямар нэгэн үйлдэл болж байгаа эсэхийг асуухад хэрэглэгддэг. Асуултыг дотор нь нэлээд хэд ангилдаг бөгөөд ерөнхийд нь Yes/No буюу Тийм/Үгүй төрлийн асуулт ба Wh-questions буюу асуух үгтэй асуултууд.

Yes/No төрлийн асуултанд шууд Yes ба No гэж шууд хариулж болдог асуултууд хамаардаг. Энэ тохиолдолд асуулт заавал туслах үйл үгээрээ эхлэх ёстой.

A: Will you be watching TV?
B: Yes, I will

A: Will you be watching TV?
B: No, I won`t


Yes/ no төрлийн асуух өгүүлбэрийн бүтэц нь дараах хэлбэртэй байна:

WIll + S + be + Verb + ing + O?
Will + Үйлийн эзэн + be + үйл үг + ing + тусагдахуун?

Will you be writing a letter? Чи захиа бичиж байx уу?
Will he be writing a letter? Тэр эрэгтэй захиа бичиж байx уу?
Will she be writing a letter? Тэр эмэгтэй захиа бичиж байx уу?
Will we be writing a letter? Бид захиа бичиж байx уу?
Will you be writing a letter? Та нар захиа бичиж байx уу?
Will they be writing a letter? Тэд нар захиа бичиж байx уу?

Богино хариулт дараах хэлбэртэй байна.

Асуулт
Зөвшөөрсөн үгүйсгэсэн 1
Will you be writing a letter?
Yes, I will.
No, I won`t*
Will he be writing a letter?
Yes, he will. No he I won`t
Will she be writing a letter? Yes, she will. No, she I won`t
Will you be writing a letter? Yes, we will. No, we I won`t
Will they be writing a letter? Yes, they will. No, they I won`t

* товчилсон хэлбэр will not = won`t

Бүтэн хариулт дараах хэлбэртэй байна.

Асуулт
Зөвшөөрсөн хариулт Үгүйсгэсэн хариулт
Will you be writing a letter? Yes, I will be writing a letter. No, I will not be writing a letter.
Will he be writing a letter? Yes, he will be writing a letter No, he will not be writing a letter
Will she be writing a letter? Yes, she will be writing a letter No, she will not be writing a letter
Will you be writing a letter? Yes, we will be writing a letter. No, we will not be writing a letter
Will they be writing a letter? Yes, they will be writing a letter. No, they will not be writing a letter

Wh-questions төрлийн асуултанд What, When, How Where гэх мэт асуух үг заавал орох бөгөөд энэ төрлийн асуултанд шууд yes эсвэл no гэж хариулж болдоггүй.

A: Where will you be going?
B: I will be going to school : энэ тохиолдолд шууд yes эсвэл no гэж хариулж болохгүй юм. Асуултын бүтэц дараах хэлбэртэй байна.

Wh + will + S + be + Verb + ing + (O)?
Wh + will + Үйлийн эзэн + be + үйл үг + ing + (тусагдахуун)?

Энэ төрлийн асуулт ихэвчлэн өгүүлбэрийн тусагдахууныг асуусан байдаг тул асуултын бүтцэд тусагдахуун орохгүй байж болно.

A: What will you be doing at 10 a.m tomorrow? - Та маргааш 10 цагт юу хийж байх вэ?
B: I will be cleaning my home. - Би гэрээ цэвэрлэж байх болно

What - асуух үг
will - туслах үйл үг
you - үйлийн эзэн
be doing? - ирээдүйд үргэлжлэх цагаар хэлбэржсэн үйл үг

at 10 a.m tomorrow - цаг заасан нийлмэл хэллэг

No comments: