Monday, April 20, 2009

Comparisons (Харьцуулсан зэрэг)

Comparison - Харьцуулсан зэрэг

Харьцуулсан зэрэгт comparative бас superlative гэж хоёр байдаг бөгөөд тус тусдаа өөр өөр утга илэрхийлнэ.


adjective-Тэмдэг нэр, Энгийн
comparative-Харьцуулсанsuperlative-Давуу
category 1cheap-хямд

+ -er

cheaper-арай хямд

+ -est

cheapest-хамгийн хямд

category 2short adjectives ending in -e
cute-хөөрхөн
+ -r
cuter-арай хөөрхөн
+ -st
cutest-хамгийн хөөрхөн
category 3

short adjectives ending in -y

easy-хялбар

-y changes into -ier
easier-арай хялбар
-y changes into -iest
easiest-хамгийн хялбар
category 4big-томdouble the cons. + -er
bigger-арай том
double the cons. + -est
biggest-хамгийн том
category 5long adjectives
beautiful-сайхан
more + adjective
more beautiful-арай сайхан
most + adjective
most beautiful-хамгийн сайхан

Сomparative-харьцуулсан зэрэг

Англи хэлэнд Аdjective - буюу тэмлэг нэрийг л зөвхөн харьцуулдаг. Нэг үетэй үгэнд "-er...than-аас арай илүү"ийг тэмдэг нэрийн ард залгана. 

Жишээ нь: (hard -harder / hot - hotter / high - higher)

Yesterday was hotter than today. Өчигдөр өнөөдөрөөс илүү халуун байсан.
This book is cheaper than that book. Энэ ном тэр номыг бодвол арай хямд.

* Хоёр үетэй үг нь "y" төгссөн бол y нь арилаад "i"-аар солигдоод "er" залгавар авна.

Жишээ нь: (happy - happier / funny - funnier)

I am happier than you. Би чамайг бодвол илүү аз жаргалтай.
This joke was funnier than his joke. Энэ онигоо бол түүний онигооноос илүү инээдтэй байсан.

* Хоёр ба түүнээс дээш үетэй тэмдэг нэрийн өмнө "more" тавина.

Жишээ нь: (interesting - more interesting / difficult - more difficult)

London is more expensive than Madrid. Лондон Мадридаас илүү үнэтэй.
This exam is more difficult than the last exam. Энэ шалгалт түрүүчийн шалгалтаас илүү хүнд байсан.

Superlative - Давуу зэрэг

Нэг үетэй тэмдэг нэрийн өмнө "the" тавих бөгөөд "est"-ийг тэмдэг нэрийн төгсгөлд залгана.

Жишээ нь: (cheap - the cheapest / hot - the hottest / high - the highest)

Today is the hottest day of the summer. Өнөөдөр зуны хамгийн халуун өдөр байна.
This book was the cheapest in the shop. Энэ дэлгүүрт байсан хамгийн хямдхан ном.

* Хоёр ба түүнээс дээш үетэй тэмдэг нэрийн өмнө "the most" тавина.

Жишээ нь: (interesting - the most interesting / difficult - the most difficult)

London is the most expensive city in England. Лондон бол Английн хамгийн үнэтэй хот.
That is the most beautiful painting here. Тэр бол эндэхийн хамгийн гоё зураг.

* Англи хэлэнд зарим үг дүрэмээс гаж тэс өөрөөр хувирдаг.

good-сайн

better-илүү сайн

best-хамгийн сайн

bad-муу

worse-арай муу

worst-хамгийн муу

little-бага

less-арай бага

least-хамгийн бага

many-их

more-илүү

most-хамгийн их

Жишээ нь:

His French is worse than mine. Түүний Франц хэл минийхээс арай муу.
This is the worst day of my life. Энэ бол миний амьдралын хамгийн муу өдөр.

No comments: