Monday, April 27, 2009

Going to - ирээдүй цагийг илэрхийлэх

Аудио сонсох

Present Continuous буюу Одоо үргэлжилж байгаа цагийн үйл үгийн бүтцийг ашиглан ирээдүй цагийг илэрхийлж болдог. Эхлээд одоо үргэлжилж байгаа цагийг эргэн харцгаая.

S + am/is/are + Verb + ing + O
Үйлийн эзэн + am/is/are + үйл үг + ing + тусагдахуун

It is raining now Бороо орж байна
Bat is going to school Бат сургууль руугаа явж байна
Tuya is dancing at the moment Туяа бүжиглэж байна
Tim is singing Тим дуулж байна
They are playing cards Тэд хөзөр тоглож байна
We are having dinner* Бид өдрийн хоолоо идэж байна

Дээрх өгүүлбэрүүд яг одоо болж байгаа үйлдлийг илэрхийлж байгаа нь тодорхой байна. Харин гол үйл үгийг нь going tо гэсэн үйл үгээр сольж өгүүлбэр зохиож үзье.

I am going to buy a car.

Шууд үгчилж орчуулбал

Би машин худалдан авахаар явж байна. гэж орчуулагдана.

Гэхдээ англи хэлэнд одоо үргэлжилж байгаа цагаар ирээдүй цагийг илэрхийлэх арга байдаг. Ямар нэгэн зүйлийг урьдчилан шийдсэн бөгөөд энэ зүйлээ хийхээр завдаж байгаа тохиолдолд энэ хэлбэрээр илэрхийлж болох ба ихэнх тохиолдолд ирээдүй цаг заасан дайвар үгийг авсан байдаг. Харин нэгэнт яригдаж байгаа нөхцөл байдал тодорхой ирээдүйн тухай бол ирээдүй цаг заасан үгийг хэрэглэхгүй байж болдог. Жишээ нь:

I am going to buy a car tomorrow.

Үгчилж орчуулбал

Би маргааш машин авахаар явж байна.
Гэвч энэ өгүүлбэрийн илэрхийлж байгаа гол санаа нь:


Би маргааш машин худалдаж авах гэж байгаа

Жишээ:
I am going to watch a movie tonight. Би өнөө орой кино үзэх гэж байгаа.

Энэ өгүүлбэрийн хувьд үйлийн эзэн кино үзэх гэсэн үйлдийг хийхээр өнгөрсөнд шийдвэр гаргасан одоо энэ үйлдлийг хийхээр завдсан байгаа гэсэн санаа болохоос бус өнөө орой кино үзэхээр явж байна гэсэн санаа биш юм.

She is going to go to Canada next year. Тэр эмэгтэй ирэх жил Канад явах гэж байгаа.

Өгүүлбэрийн утгаас харахад энэ үйлдэл нэгэнт шийдсэн үйлдэл болох нь тодорхой байна.Х арин ирээдүйд ямар нэгэн зүйл хийх тухай шийдвэрийг яг одоо буюу за үүнийг төдийд өдийд хийе дээ гэх мэтчилэн шийдвэр гаргаж байгаа байдалд одоо үргэлжлэх цагийг ашиглаж болдоггүй. Энэ тохиолдолд энгийн ирээдүй цаг буюу Future Simple Tense -ийг хэрэглэдэг. Жишээ нь:

What a nice car! I will buy it. Ямар аятайхан машин бэ! Би үүнийг худалдаж авна.


Энэ тохиолдолд энэ нөхөр машин худалдаж авах гэдэг үйлдлийг ирээдүйд хийх тухай яг одоо буюу ярианы мөчид шийдвэр гаргаж байгаа бөгөөд дээр хэлсэнчлэн энэ тохиолдолд зөвхөн энгийн ирээдүй цаг хэрэглэдэг.

Going to хэлбэрийг сайн ойлгож хэрэглэж сурсан бол энэ хэлбэрийн товчилсон хэлбэрийг хэрэглэж сурах хэрэгтэй юм.

What are you doing tomorrow night?

Энэ өгүүлбэрийг анхааран харвал бүтцийнхээ хувьд одоо үргэлжлэх цаг боловч tomorrow night буюу маргааш орой гэсэн ирээдүй цаг илэрхийлсэн дайвар үг авсан байна. Going to гэсэн хэлбэр ороогүй байгааг анхаарна уу. Дээрх өгүүлбэрийг дараах хэлбэрээр бичиж болно

What are you going to do tomorrow night?

Энэ өгүүлбэрүүдийн илэрхийлж байгаа утгад ямарч ялгаа байхгүй юм. Өөрөөр хэлбэл

going to do = doing

хэлбэрээр товчилж хэрэглэж болох ба энэ тохиолдолд ирээдүй цаг заасан үг заавал байх ёстой эсрэг тохиолдолд өгүүлбэрийн утга санаа одоо үргэлжилж байгаа цагийг илэрхийлнэ

What are you doing? Та юу хийж байгаа юм бэ?

Энэ өгүүлбэрийн санаа яг одоо болж байгаа үйлийг асуусан байгаа нь тодорхой байна. Харин дараах өгүүлбэрүүд ирээдүйд хийхээр төлөвлөсөн зүйлүүдийг илэрхийлж байна.

Where are you going next Monday? = Where are you going to go next Monday?
I am driving to Erdenet tomorrow. = I am going to drive to Erdenet tomorrow.

Going to - хэллэгийг ашигладаг өөр нэг тохиолдол нь зайлшгүй болох гэж байгаа үйлдлийг илэрхийлэх тохиодол юм.

It is going to rain - Бороо орох гэж байна - ингэж хэлж байгаа тохиолдолд тэнгэр бүрхээд хэзээ хэзээгүй бороо орох нь тодорхой болсон байх ёстой.

I am going to fail the exam - Би шалгалтандаа унах гэж байна.

Энэ тохиолдолд энэ нөхөр хичээл сурлагадаа анхаараагүй олон цаг тасалсан эсвэл шалгалтандаа огт бэлдээгүй гэх мэт шалгалтаа өгч чадахаа больсон, өгсөн ч унах нь тодорхой нөхцөл үүссэн тул ингэж хэлж байна.

Асуух хэлбэр, үгүйсгэсэн хэлбэр, зэрэг хувирлууд нь одоо үргэлжилж байгаа цагийн адил хувирна

No comments: