Цаг хэд болж байгааг хэлж сурцгаая
Twelve o`clock | Six o`clock |
One o`clock | Seven o`clock |
Two o`clock | Eight o`clock |
Nine o`clock | |
Four o`clock | Ten o`clock |
Five o`clock | Eleven o`clock |
Morning(Өглөө) | Afternoon(Үдээс хойш) | Evening(Орой) | Night(Шөнө) |
00.01 - 12.00 | 12.01 to 18.00 | 18.01 to 22.00 | 22.01 - 24.00 |
Англи хэлэнд бид аливаа цаг тэдээс тэд өнгөрч байвал "past" гэж хэлнэ. Мөн англи хэлэнд цагийг хэлэхдээ эхлээд минутаа дараа нь цагаа хэлдэг.
Example:
It`s twenty past nine. (9-өөс 20 минут өнгөрч байна гэж байна. Энэ нь манайхаар 9.20 болж байна гэсэн үг)
It`s 10 past 8. (8 аас 10 минут өнгөрч байна гэж байна энэ нь 8.10 болж байна гэсэн үг)
* Хэрвээ аливаа цаг тэдээс тэдэд дутуу байна гэвэл "to" гэж хэлдэг.
Example:
It`s 25 to 6. (6 аад 25 минут дутуу байна гэж байна энэ нь манайхаар 5.35 болж байна гэсэн үг)
It`s 10 to 1. (12.50 болж байна)
* Хэрвээ яг 1, 2 цаг болж байна гэвэл "o`clock" гэдэг үгийг хэрэглэнэ.
Example:
It`s five o`clock. (5 цаг болж байна)
It` 12 o`clock. (12 цаг болж байна)
* Мөн 15 минутыг хэлэхдээ "quarter" гэж хэлнэ. Энэ нь аливаа юмны дөрөвний нэг гэсэн үг.
Example:
It`s quarter (15 минут) to six. (6-д 15 минут дутуу байна, манайхаар 5.45 болж байна)
It`s quarter (15 минут) past 3. (3-аас 15 минут өнгөрч байна, манайхаар 3.15 болж байна)
* Хэрвээ 30 минут хэлвэл "half" гэдэг үгийг ашиглаж хэлдэг. Энэ нь (хагас) гэсэн утгатай үг юм.
Example:
It`s half past 7. (7.30 буюу 7 хагас болж байна)
It`s half past 11. (11.30 болж байна)
* Англичууд тэдэд 30 минут дутуу байна гэж ярьдаггүй дандаа өнгөрч байгаа хэлбэр дээр ярьдаг. Тэгэхлээр үргэлж (past) гэдэг үгээ л хэрэглэнэ гэсэн үг.
* Заримдаа англи хэлэнд цагийг манайх шиг 2 хувааж хэлдэг.
Example:
It`s seven twenty-five. (Долоо хорин тав болж байна.)
It`s 3.30. (It`s three-thirty) (Гурав гуч болж байна.)
* Заримдаа бид өглөөгүүр, үдээс хойш, оройдоо гэдэг үгийг ашиглаж хэлж болдог. Жишээ нь: in the morning, in the afternoon, in the evening.
Example:
The time was 11.30 in the morning. (Өглөөний 11 хагас болж байсан)
It was 10 o`clock in the evening. (Оройны 10 болж байсан)
* Хэрвээ шөнө дунд гэж хэлэх бол "аt night" гэж хэлнэ, "in the evening" гэж хэлэхгүй.
Анхааруулга!
Өглөөний цагийг "AM" оройны цагийг "PM" гэж тэмдэглэдэг.
Example:
Can you come tomorrow at 10AM ? (Чи маргааш өглөөний 10 цагт ирж чадах уу?)
Yesterday I went to Baganuur at 12AM . (Би өчигдөр шөнийн 12-т Бага нуур явсан)
Анхаар! Энд шөнийн 12 юм бол яагаад "AM" гэж гайхаж байгаа бол шөнийн 12 цагаас хойш өглөө болдог гэдгийг бүү мартаарай!
The shop closes at 6 PM. (Дэлгүүр орой 6-гаас хаадаг)
No comments:
Post a Comment