Tuesday, April 21, 2009

Simple Future Tense ( Жирийн ирээдүй цаг)

We use Simple future tense when we have a plan or intention to do something in the future, we usually use other tenses or expressions. Жирийн ирээдүй цаг нь ирээдүйд болох үйл явдлыг хэлнэ.

Form: Sub+will+verb

Example: I will write few articles.(Би хэдэн өгүүллэгүүд бичнэ.)

Hishigee will come in the summer.(Хишигээ зун ирнэ)

Simple Future has two different forms in English: "will" and "going to" Although the two forms can sometimes be used interchangeably, they often express two very different meanings. Both "will" and "be going to" refer to a specific time in the future. Жирийн ирээдүй цагийг бас going to үүсгэдэг. Will-тэй адилхан орлуулж хэрэглэнэ. Хоёулаа ямар нэгэн юмыг ирээдүйдээ хийнэ гэж төлөвлөж байгаа ба энэ нь яг биелэх үгүй нь хамаагүй.

Form: Sub+to be+Going to+verb

Examples:

You are going to meet James tonight.(Чи өнөө орой Жэймстэй уулзана.)

The meeting is going to finish soon.(Хурал удахгүй тарна.)

"Will"-ыг дараах тохиолдолуудад их хэрэглэдэг.

1. Ямар нэгэн юмыг сайн дураараа хийгээд өгчих тохиолдолд санал болгосон байдлаар.

Ex: I will send you the information when I get it.(Би мэдээлэл олчихоороо чам руу илгээнэ ээ)

2. Хэн нэгэнд юм амлахдаа.

Ex: I will call you when I arrive.(Би ирэхээрээ чам руу яринаа)

3. Дайвар үгтэй хамт хэрэглэх always, only, never, ever, still, just гм.

Ex: You will never fall in love with him.(Чи түүнд хэзээ ч дурлахгүй)

I am sure he will always remember me because I am nice.(Тэр намайг байнга санана гэдэгт би итгэлтэй байна яагаад гэвэл би чинь дажгүй юм чинь.)

"Will" асуух хэлбэр дээр ихэвчлэн өгүүлбэрийн эхэнд нь орно. Хэрвээ асуух үг урд нь орохгүй бол.

Ex: Will you help me to move this table? (Чи надаа энэ ширээг зайлуулаад өгөхөд туслахгүй юу?)

When will you make dinner?(Чи хэзээ оройн хоолоо хийх вэ?) Энд when (хэзээ) асуух үг урд нь орсон байна.

"Will" үгүйсгэсэн хэлбэр дээр not-г авна.

Ex: They will not come this Friday. (Тэд энэ Баасан гарагт ирэхгүй)

* Will-ыг ямар нэгэн юмыг арай хол хэтийн төлөвлөгөөн дээр хэрэглэдэг.

* Going to-г ямар нэгэн юмыг арай ойрын хугацаанд мөдхөн хийх гэж байгаа тохиолдолд ихэвчлэн хэрэглэдэг.

Ex: I am going to do it first. Then I will call you. (Би эхлээд энийг хийчихээд дараа нь чам руу утасдна аа) Эхлээд юмаа хиих нь түрүүлж болно дараа нь түүн рүү утасдна гэвч хэзээ нь тодорхойгүй.

* going to-г Present Continuous Tense-ын (Одоо үргэлжиж байгаа цаг)-тай бүү андуураарай!

Жишээ нь: She is going to France.

(Тэр Франц явна) Зөв

(Тэр Франц руу явж байна) Буруу

No comments: