Tuesday, April 21, 2009

Past Perfect Tense (Өнгөрөн төгссөн цаг)

Form: Sub+had+part participle

The past perfect tense expresses action in the past before another action in the past. This is the past in the past.

Өнгөрөн төгссөн цаг нь өнгөрсөн хугацаанд болсон 2 үйлийн аль нь түрүүлж болсоныг хэлнэ. Өнгөрөн төгссөн цаг нь монгол хэлний "чихээд эсвэл чихсэн байсан" утгыг илэрхийлнэ.

Example:

The train left at 9am. We arrived at 9.15am. Галт тэрэг өглөөний 9 цагт хөдөлчихсөн байхад, бид 9.15-д очсон гээд бодъё. Тэгвэл When we arrived, the train had left. гэж хэлнэ. (Биднийг очиход галт тэрэг явчихсан байлаа)

She went to the shop after she had done all her homework. (Тэр гэрийнхээ бүх ажлыг хийсэнийхээ дараа дэлгүүр рүү явсан)

* Өнгөрөн төгссөн цаг нь тодорхой нэг хугацаа (өдөр, сар, жил, зуун) гэхэд болж өнгөрчихөөд байсан үйл явдлын үр дүнг илэрхийлнэ. Цаг хугацаа заасан үгийн өмнө "" (гэхэд) гэсэн угтвар үгийг хэрэглэнэ.

* by 8 o`clock-8 цаг гэхэд

* by Sunday-Бүтэн сайн гэхэд

* by the 1st of March-3 дугаар сарийн 1 гэхэд

* by the end of this year-жилийн сүүлч гэхэд

* by the time-Тэр цаг гэхэд...........гэх мэт

Example:

By the end of the year my daughter had learnt to speak English. (Жилийн сүүлч гэхэд манай охин англиар ярьж сурчихсан байсан)

I had already gone by the time she arrived. (Би аль хэдийн тэрнийг ирэх үед явчихсан байсан)

Oh yes, by the Wednesday he had come from America. (өө харин тийм, 3 дахь өдөр гэхэд цаадах чинь Америкаас ирчихсан байсан)

* Өнгөрөн төгссөн цагийг ямар нэгэн хүний хэлсэн үгийг дамжуулж хэлэхэд said, told, asked, thought, wondered, explained гэсэн үгнүүдтэй хамт их хэрэглэдэг.

Example:

He told us that yesterday he had lost his mobile. (Тэр өчигдөр гар утсаа хаячихсан байсан гэж хэлсэн)

He explained that he had closed the window because of the rain. (Тэр борооноос болж цонхоо хаачихсан байсан гэж тайлбарласан)

I wondered that I had been there before. (Би өмнө нь тэнд байсан билүү гэж гайхаж байлаа)

I asked them why they had finished all their money. (Би тэднээс яагаад бүх мөнгөө дуусгачихсан бэ гэж асуусан)

* Мөн өнгөрөн төгссөн цагийг no sooner that, hardly, scarcerly, when гэх мэт холбоос үгнүүдтэй цуг хэрэглэж болно.

Example:

We had hardly gone to bed when somebody rang us. (Биднийг дөнгөж орондоо оронгуут хэн нэгэн утасдсан)

When I had shower my girlfriend had sent me 10 messages. (Намайг усанд орж байхад найз охин маань 10 messages үлдээчихсэн байсан )

Dad had no sooner drunk hot chocolate than he started to feel sleepy. (Аав халуун шоколад уумагцаа нойрмоглож эхэлсэн)

Асуух хэлбэр дээр:

Had they left you along, unbelievable? (Тэд чамайг ганцааранг чинь орхичихсан гэж үү, итгэмээргүй юм)

Had the meeting finished only after 30 minuts? (Хурал зөвхөн 30-хан минутын дараа дуусчихсан юмуу?)

Үгүйсгэсэн хэлбэр дээр:

I was so hungry. Because I had not eaten any food. (Би маш их өлсөж байсан яагаад гэвэл би юу ч идээгүй байсан)

I dоn`t know. I hadn`t seen him before. (Мэдэхгүй, би түүнийг урд нь харж байгаагүй юм байна)

No comments: