Past perfect буюу өнгөрсөнд төгссөн цагийг хэрхэн зөв ашиглах ямар тохиодолд хэрэглэгддэгийг сайн ойлгочихвол энэ цаг бидний ярьдаг шиг тийм хэцүү зүйл биш юм. Past Perfect гэсэн үгийг орчуулж ойлгох шаардлага огт байхгүй. Хэрэв орчуулбал өнгөрсөнд төгссөн цаг гэж орчууллагддаг бөгөөд энэ нь суралцагсдын толгойг их эргүүлдэг юм. Тийм учир зүгээр past perfect гэж ийм цаг байдаг ийм зүйл илэрхийлдэг гээд ойлгочиход л хангалттай. Ямар нэгэн perfect цагийг хэрэглэдэг үндсэн нөхцөлийг санацгаая: Ямар нэгэн цэг дээр түүнээс өмнө хийгдсэн үйлдлийн үр дүнг эсвэл тэр цэгээс өмнө эхэлсэн үйлдэл тэр цэг хүртэл үргэлжилсэн мөн дайран гараад цааш үргэлжлэх гэх мэт үйлдлүүдийг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн цэг ба түүнээс өмнө хийгдсэн үйлдлийг тэр цэгтэй нь холбон ярьж байвал энэ нь ямар нэгэн perfect цагаар илэрхийлэгддэг. Бидний яриад байгаа цэг маань яг одоо байвал present perfect, өнгөрсөнд байвал past perfect харин ирээдүйд байвал future perfect гэх мэтчилэн цагуудаар илэрхийлэгддэг.
Past perfect цагийн хэрэглэгддэг тохиолдолууд
1. Ямар нэгэн зүйлийг өнгөрсөнд ярьж байгаа мөчөөс нь өмнө хийсэн ба түүний үр дүнг тэр мөч дээр нь илт байгаа тохиолдол. Анхаарах нэг зүйл бол өнгөрсөн яг ямар цэг дээр гарсан үр дүнг ярьж байгаа нь ярианы явцад тодорхой биш бол тэр цэгийг тодотгож хэлж өгөх шаардлагатай байдаг.
- Намайг өрөөнд орж ирэхэд хүүхэд аяга хагалчихсан байсан - хагарах гэдэг үйлдэл өнгөрсөнд болсон ба намайг өрөөнд орж ирэхэд аяга хагархай байсан. Эндээс харахад үр дүн гарсан цэгийг тодотгож хэлж өгсөн байна-> намайг өрөөнд орж ирэхэд . Мэдээж энэ өгүүлбэр нь өнгөрсөн цагт хэзээ гэсэн асуултанд хариулагдах цаг зааж байгаа учир энгийн өнгөрсөн цагаар илэрхийлэгдэнэ.
A kid had broken a cup when I went in the room
- Багш миний дэвтрийг шалгахад би гэрийн даалгавраа хийчихсэн байсан - гэрийн даалгавар хийх гэдэг үйлдэл өнгөрсөнд хийгдсэн ба багш миний дэвтрийг шалгахад надад үзүүлэх юм дэвтэр дээр байсан.
I had done my homework when the teacher checked my notebook.
Мөн энэ тохиолдол эсрэгээрээ байж болно.
Багш миний дэвтрийг шалгахад би гэрийн даалгавраа хийгээгүй байсан.
I had not done my homework when the teacher checked my notebook.
- Өчигдөр Батынд очиход тэр шинэ машин худалдаад авчихсан байсан - шинэ машин худалдаж авах гэдэг үйлдэл өнгөрсөнд болсон ба намайг тэднийд очиход шинэ машин нь байж байсан.
I visited Bat yesterday. He has bought a new car.
- Намайг өглөө босоход бороо орчихсон байсан - бороо орох гэдэг үйл өнгөрсөнд болсон ба өглөө намайг босоход газар нойтон байсан.
It has rained when I got up this morning. Энэ өгүүлбэрээс харахад бид өглөө болоод өнгөрсөн зүйлийн тухай буюу өглөө байсан нөхцөл байдлын тухай ярьж байгаа нь илэрхий байна.
Үйл явдал нь өнгөрсөнд нэг цэгээс өмнөхөн болсон үйлдлийг тэр цэг дээр дүгнэж ярьж байгаа тохиолдолд just гэдэг үг хэрэглэж болно.
Bat had just bought a new car when I visited Bat yesterday- Би өчигдөр Батынд очиход тэр дөнгөж шинэ машин худалдаад авчихчихсан байсан.
Үйл явдал нь бодож байснаас өмнө болсон байвал already гэдэг үг хэрэглэнэ.
Bat had already bought a new car when I visited Bat yesterday - Би өчигдөр Батынд очиход тэр аль хэдийн шинэ машин худалдаад авчихчихсан байсан. Магадгүй би худалдаж авч хэрэггүй гэж хэлэх гэж байсан байж болно шүү дээ.
2. Ямар нэгэн үйлдлийг өнгөрсөнөөс өнгөрсөнд нэг цэг хүртэл хэдий хир хугацааны турш үйлдэж байсан тухай. Энэ тохиолдолд ямар хугацааны турш буюу үргэлжилсэн хугацаа хэлж байгаа бол for харин ямар нэгэн мөчөөс хойш гэж ярьж байгаа бол since гэдэг үг хэрэглэдэг. Анхаарах зүйл нь өнгөрсөн ямар цэг хүртэл гэдгээ тодруулж хэлэх шаардлагатай. Present Perfect цагийн хувьд энэ цэг нь яг одоо байдаг учир тодотгож хэлэх шаардлага байхгүй. Өнгөрсөнд байгаа цэгээ тодруулж хэлэхэд by the time буюу тер үед гэсэн хэллэг өргөн хэрэглэгддэг.
- Манайх Эрдэнэт лүү нүүтэлээ энд 6 сарын турш амьдарчихсан байсан.
We had lived here for 6 months by the time we moved to Erdenet.
- Би англи хэлийг 3 жилийн турш үзчихсэн байсан. Би өнгөрсөн долоо хоногт TOEFL -ийн шалгалт өгсөн.
I had studied English for 3 years by the time I took TOEFL test.
- Туяа 1 сард ажлаасаа гартлаа аас хойш Туяа энэ компанид 4 жил ажиллачихсан байсан
Тuya had worked in this company for 4 years by the time she quit her job in January.
3. Ямар нэгэн үйлдлийг өнгөрсөн хэдэн удаа хийж байсныг өнгөрсөн цагийн өнгөнөөс дүгнэн ярьж байгаа. by the time буюу тер үед гэсэн хэллэг өргөн хэрэглэгддэг.
- Ганаа тасартлаа 10 лааз шар айраг уучихсан байсан.
Ganaa had drunk 10 cans of beer by the time he passed out.
4. Ямар нэгэн зүйлийг өнгөрсөнд хэзээ нэгэн цагт хийж үзсэн эсвэл үзээгүй тухай өнгөрсөнд ярьж байвал энэ цагийг хэрэглэдэг. Мөн Ямар нэгэн зүйлийг хэдэн удаа хийж үзсэн талаар дүгнэн ярих үед бас хэрэглэгддэг ба энэ тохиолдолд ever гэдэг үг ашигладаг бөгөөд урьд өмнө хэзээ нэгэн цагт гэсэн санаа агуулна. by the time буюу тер үед гэсэн хэллэг өргөн хэрэглэгддэг. Гэхдээ бүх тохиолдолд хэрэглэнэ гэсэн үг биш юм.
- Би урьд нь хэзээ ч далай үзээгүй байсан. Өнгөрсөн зун би Япон явсан. Далай маш гайхалтай байсан.
Last summer I went to Japan. I had never seen ocean before. It was fantastic!
- Чи ер нь өнгөрсөн долоо хоногт анд явахаасаа өмнө анд явж үзсэн байсан уу?
Had you ever gone hunting by the time you went hunting last week?
- Би Ромд 3 удаа очоод үзчихсэн байсан.
I had been to Rome 3 times.
Англи хэлний үйл үг дараах хэлбэрүүдээр хувирдаг
Infinitive буюу тодорхойгүй хэлбэр | Past simple буюу энгийн өнгөрсөн цаг | Past participle буюу үйлт нэрийн өнгөрсөн цаг | Present Participle буюу үйлт нэрийн одоо цаг |
go | went | gone | going |
do | did | done | doing |
play | played | played | playing |
talk | talked | talked | talking |
Хүснэгтээс харахад дүрмийн үйл үгний энгийн өнгөрсөн цаг ба үйлт нэрийн өнгөрсөн цагийн хувирал ижилхэн байдаг байна. Харин Дүрмийн бус үйл үгний хувирлууд өөр өөр байдаг тул цээжлэх шаардлагатай. Дүрмийн бус үйл үгний жагсаалтыг харна уу.
Үйл үгийг дүрмийн/regular ба дүрмийн бус /irregular гэж хоёр ангилдаг. Дүрмийн үйл үгийн хувьд -ed гэсэн залгавар авч өнгөрсөн цаг нь үүсдэг бол дүрмийн бус үйл үгийн хувьд тухайн үйл үг хувирч өнгөрсөн цаг нь үүсдэг тул эдгээр үйл үгсийг цээжлэх шаардлагатай байдаг:
Дүрмийн үйл үг
work like talk | + -ed | worked liked talked |
Дүрмийн бус үйл үг
go | went | gone |
see | saw | seen |
have | had | had |
do | did | done |
Англи хэлний өгүүлбэрийн бүтэц дараах хэлбэртэй байдаг:
S+V+O
S | - Subject буюу үйлийн эзэн |
V | - Verb буюу үйл үг |
O | - Object буюу тусагдахуун |
Past Perfect цагийн өгүүлбэрийн бүтэц
Анхаар! үйл үг нь энгийн өнгөрсөн цаг биш нөхцөлт үйлийн өнгөрсөн цагийн хувирлаар хувирах ёстой.
Зөвшөөрсөн хэлбэр
They had gone to school | Тэд сургуульдаа явчихсан байсан |
You had worked very hard for 3 days | Чи 3 хоногийн турш их шаргуу ажиллачихсан байсан
|
She had cooked dinner | Тэр хоол хийчихсэн байсан |
We had ranslated the story | Бид өгүүллэгийг орчуулчихсан байсан |
I had been to London | Би Лондонд очоод үзчихсэн байсан
|
She had seen this movie twice before | Тэр энэ киног урьд нь 2 удаа үзчихсэн байсан
|
Үгүйсгэсэн хэлбэр
Англи хэлэнд асуух өгүүлбэр ба үгүйсгэсэн өгүүлбэр үүсгэх тохиолдолд заавал туслах үйл үг хэрэгтэй байдаг бөгөөд past perfect цагийн хувьд туслах үйл үг нь had байдаг. Мэдээж үгүйсгэсэн хэлбэр үүсгэж байгаа бол not гэдэг үгийг авна.
Үгүйсгэсэн |
| Үгүйсгэсэн ба товчилсон |
They had not gone to school | Тэд сургуульдаа яваагүй байсан
| They hadn`t gone to school |
You had not worked very hard for 3 days | Чи 3 хоногийн турш шаргуу ажиллалаагүй байсан
| You hadn`t worked very hard for 3 days |
She had not cooked dinner | Тэр хоол хийгээгүй байгаа
| She hadn`t cooked dinner |
We had not translated the story | Бид энэ өгүүллэгийг орчуулаагүй байсан
| We hadn`t translated the story |
I had not been to London | Би Лондонд очиж үзээгүй байсан
| I hadn`t been to London |
She had not seen this movie before | Тэр өмнө нь энэ киног үзээгүй байсан
| She hadn`t seen this movie before |
Хэрэв үгүйсгэсэн хэлбэрийн өгүүлбэр дээр yet гэдэг үг нэмж хэлбэр хараахан хийж амжаагүй гэсэн санаа оруулдаг бөгөөд энэ үйлдэл хийгдэнэ гэсэн санаа агуулдаг.
They had not gone to school yet.
| Тэд хараахан сургуульдаа явж амжжагүй байсан |
She had not seen this movie yet. | Тэр хараахан энэ киног үзэж амжаагүй байсан |
She had not cooked dinner yet. | Тэр хараахан хоол хийж амжаагүй байсан |
We had not translated the story yet. | Бид хараахан энэ өгүүллэгийг орчуулж амжжагүй байсан |
Асуух хэлбэр
Англи хэлэнд асуух өгүүлбэр ба үгүйсгэсэн өгүүлбэр үүсгэх тохиолдолд заавал туслах үйл үг хэрэгтэй байдаг бөгөөд past perfect цагийн хувьд туслах үйл үг нь had байдаг. Асуултыг дотор нь нэлээд хэд ангилдаг бөгөөд ерөнхийд нь Yes/No буюу Тийм/Үгүй төрлийн асуулт ба Wh-questions буюу асуух үгтэй асуултууд.
Yes / No questions
Энэ төрлийн асуултууд ямагт туслах үйл үгээрээ эхэлдэг болохыг анхаарна уу. Асуултын ерөнхий бүтцийг харуулбал:
Had+ S +Verb+-ed + O?
Had +үйлийн эзэн +үйл үг+-ed + тусагдахуун?
Had they gone to school? | Тэд сургуульдаа явчихсан байсан уу?
|
Had you worked very hard for 3 days? | Чи 3 хоногийн турш шаргуу ажиллачихсан байсан уу?
|
Had she cooked dinner? | Тэр хоол хийчихсэн байсан юу?
|
Had we translated the story? | Бид энэ өгүүллэгийг орчуулчихсан байсан уу?
|
Had you been to London? | Чи Лондонд очиж үзчихсэн байсан уу? |
Had she seen this movie before? | Тэр өмнө нь энэ киног үзчихсэн байсан уу? |
Wh- questions Асуух үгтэй асуулт
Where had they gone? | Тэд хаашаа явчихсан байсан вэ? |
What had you done? | Чи юу хийчихсэн байсан бэ? |
How many countries had you traveled? | Та хэдэн улсад аялаад үзчихсэн байсан бэ? |
How long had you studied English? | Та хир хугацааны турш англи хэл үзчихсэн байсан бэ? |
Irregular Verbs - Дүрмийн бус үйл үгс
Англи хэлний үйл үг ерөнхийдөө өнгөрсөн цаг болон үйлт нэрийн өнгөрсөн цагийн хэлбэрт хувирч хэрэглэгдэх тохиолдол маш их байдаг ба дээрх хэлбэрүүд -ed залгавар авснаар үүсдэг бөгөөд ингэж үүсдэг үйл үгсийг дүрмийн үйл үг гэдэг ба үйл үгийн хэсэг нь хувирах эсвэл үйл үг үндсээрээ өөрчлөгдөж өнгөрсөн цаг болон үйлт нэрийн өнгөрсөн цагийн хэлбэр үүсдэг үйл үгсийг дүрмийн бус үйл үг гэдэг.
Present
| Past
| Үйлт нэр өнгөрсөн цаг дээр |
|
be
| was, were
| been
| байх, болох |
become
| became
| become
| болох |
begin
| began
| begun
| эхлэн |
blow
| blew
| blown
| үлээх, салхилах |
break
| broke
| broken
| эвдлэх |
bring
| brought
| brought
| авч ирэх |
build
| built
| built
| барих |
burst
| burst
| burst
| тэсрэх |
buy
| bought
| bought
| худалдаж авах |
catch
| caught
| caught
| барих |
choose
| chose
| chosen
| сонгох |
come
| came
| come
| ирэх |
cut
| cut
| cut
| хэрчих таслах |
deal
| dealt
| dealt
| зохицох, шийдэх, тараах
|
do
| did
| done
| хийх |
drink
| drank
| drunk
| уух |
drive
| drove
| driven
| жолоодох |
eat
| ate
| eaten
| идэх |
fall
| fell
| fallen
| унах |
feed
| fed
| fed
| хооллох, |
feel
| felt
| felt
| мэдрэх |
fight
| fought
| fought
| зодолдох |
find
| found
| found
| олох |
fly
| flew
| flown
| нисэх |
forbid
| forbade
| forbidden
| хориглох |
forget
| forgot
| forgotten
| мартах |
forgive
| forgave
| forgiven
| уучлах |
freeze
| froze
| frozen
| хөлдөх |
get
| got
| gotten
| авах |
give
| gave
| given
| өгөх |
go
| went
| gone
| явах |
grow
| grew
| grown
| өсөх |
have
| had
| had | байх |
hear
| heard
| heard
| сонсох |
hide
| hid
| hidden
| нуух |
hold
| held
| held
| барих |
hurt
| hurt
| hurt
| гэмтэх, |
keep
| kept
| kept
| хадгалах |
know
| knew
| known
| мэдэх |
lay
| laid
| laid
| ширээ засах |
lead
| led
| led
| удирдах |
leave
| left
| left
| орхиж явах |
let
| let
| let
| зөвшөөрөх |
lie
| lay
| lain
| худал ярих, хэвтэх |
lose
| lost
| lost
| хаях |
make
| made
| made
| хийх |
meet
| met
| met
| уулзах |
pay
| paid
| paid
| төлбөр хийх |
quit
| quit
| quit
| гарах |
read
| read
| read
| унших |
ride
| rode
| ridden
| унах /дугуй, морь/ |
ring
| rang
| rung
| утас дуугарах |
rise
| rose
| risen
| өсөх, дээшлэх, нар мандах |
run
| ran
| run
| гүйх |
say
| said
| said
| хэлэх |
see
| saw
| seen
| харах |
seek
| sought
| sought
| хайх |
sell
| sold
| sold
| худалдах |
send
| sent
| sent
| илгээх |
shake
| shook
| shaken
| сэгсрэх |
shine
| shone
| shone
| гялалзах |
sing
| sang
| sung
| дуулах |
sit
| sat
| sat
| суух |
sleep
| slept
| slept
| унтах |
speak
| spoke
| spoken
| ярих |
spend
| spent
| spent
| зарцуулах |
spring
| sprang
| sprung
| үсрэх |
stand
| stood
| stood
| зогсох |
steal
| stole
| stolen
| хулгайлах |
swim
| swam
| swum
| сэлэх |
swing
| swung
| swung
| савах |
take
| took
| taken
| авах |
teach
| taught
| taught
| заах |
tear
| tore
| torn
| урах |
tell
| told
| told
| хэлэх |
think
| thought
| thought
| бодох |
throw
| threw
| thrown
| шидэх |
understand
| understood
| understood
| ойлгох |
wake
| woke (waked)
| woken (waked)
| сэрэх |
wear
| wore
| worn
| өмсөх |
win
| won
| won
| ялах |
write
| wrote
| written
| бичих |
LIE ба LAY -ийн ялгаа
Одоо
| Өнгөрсөн
| Үйлт нэр өнгөрсөн цаг дээр
|
lie, lying худал хэлэх
| I lied to my mother. Би ээждээ худал хэлсэн
| I have lied my friends. Би найзууддаа худал хэлчихсэн байгаа.
|
lie, lying хэвтэх
| I lay on the bed because I was tired. Би ядарсан байсан тул орон дээр хэвтсэн
| He has lain in the grass. Тэр эрэгтэй өвсөн дээ хэвтэж байгаа
|
lay, laying тавих байрлуулах
| I laid the baby in her cradle.
| We have laid the dishes on the table. Бид тавгаа ширээн дээр тавьчихсан байгаа /Бид ширээгээ засчихсан байгаа/
|
After laying down his weapon, the soldier lay down to sleep.
Will you lay out my clothes while I lie down to rest?
SIT ба SET - ялгаа
Одоо
| Өнгөрсөн
| Үйлт нэр өнгөрсөн цаг дээр
|
sit (to be seated or come to resting position) суух
| I sat in my favorite chair. Би хамгийн дуртай сандал дээрээ суусан
| You have sat there for three hours. Чи энд 3 цагийн турш сууж байна
|
set (to put or place) тавих байрлуулах
| I set my glass on the table. Би стаканаа ширээн дээх тавьсан
| She has set her books on my desk again. Тэр эмэгтэй номоо миний ширээн дээр дахиад тавьчихсан байна
|
RISE ба RAISE - ялгаа
Одоо
| Өнгөрсөн
| Үйлт нэр өнгөрсөн цаг дээр
|
rise (steady or customary upward movement) өсөх, дээшлэх, нар мандах
| The balloon rose into the air. Шаар дээшээ хөөрсөн
| He has risen to a position of power. Түүний эрх мэдэл дээшилсэн
|
raise (to cause to rise) өргөх
| They raised their hands because they knew the answer. Тэд хариултыг мэдэж байсан тул гараа өргөсөн
| I have raised the curtain many times. Би энэ хөшигийг олон удаа өргөж үзсэн
|
The boy raised the flag just before the sun rose.
Тэр хүү нар мандахаас өмнө тугаа өргөсөн.